Эрдэмтэд хиймэл оюунаас хийж буй үйлдлээ тайлбарлахыг хүсжээ

Бид хүүхэд байхад өдөр тутамд л чи яах гэж ингэсэн юм. Яагаад ингэсэн юм бэ? Гэх асуултуудтай нүүр тулсаар ирсэн. Харин хиймэл оюун ухааны хувьд бидний амьдралд нөлөө үзүүлэхүйц шийдвэрүүдийг гаргаж байгаа учир бид ч гэсэн тэднээс ийм асуулт асуухыг хүсэж, тодорхой хариулттай байхыг хүсэж байгаа биз. Үгүй бол хиймэл оюун ухаанд итгэх ямар хэрэг байх билээ.

Эрдэмтэд хиймэл оюунаас хийж буй үйлдлээ тайлбарлахыг хүсжээ

АНУ-ын Үндэсний Технологийн Стандартчиллын институтийн хэсэг эрдэмтэд Энэ бүхний эргэлзээг тайлж, сэтгэлд хүрсэн хариулт авахыг зорьсон бөгөөд хиймэл оюун ухааны гаргасан шийдвэрийн тайлбар, шалтгааныг авахыг оролдсон ажээ. Тэдний уг ажил нь илүү итгэж болохуйц, найдвартай хиймэл оюун ухааныг бүтээх ажлын нэг хэсэг гэнэ. Тэд энэ системийн үндсэн боломж, онолын чадвар, тодорхой байдал, хамгаалалт болон итгэж болох байдал зэргийг нь нарийн тодорхойлж итгэлцэл үүсгэхийг оролдож байгаа ажээ.

Эрдэмтдийн баг уг судалгаандаа бусад салбарынхнаас ч бас тусламж хүсэж байгаа ажээ. Учир нь энэ нь зөвхөн инженер болон компьютерын шинжлэх ухаанаас халин гарсан бөгөөд сэтгэл судлал, хууль болон бусад олон төрлийн салбарынхан үүнийг өргөн хүрээгээр судлахад тус болно гэж үзэж байгаа юм.

Хиймэл оюун ухаан улам л өндөр эрх мэдэл бүхий шийдвэрүүдийг гаргадаг болсоор байна. Гэхдээ хэн ч хэрхэн, яаж гэдгийг нь олж мэдэлгүйгээр тэдэнд ийм эрх өгөхийг хүсэхгүй байгаа бололтой. Гэхдээ тэд яагаад ингэсэн зэргээр өөрийнхөө үйлдлийг тайлбарлах хариултыг хиймэл оюунаас авч чадвал асуудал өөрөөр эргэж болох юм. Энэ бүхнээс л шалтгаалж цаашдын ирээдүйг хоёр өөр байдлаар төсөөлж байгаа билээ.

Хиймэл оюун ухааны шийдвэрийн цаад учир шалтгааныг олж тогтоох нь хэн бүхэнд ашигтай. Хэрэв зээлийн асуудлыг шийддэг хиймэл оюун ухаан яагаад? Гэдэг асуултад хариулж, учир шалтгааныг тайлбарлавал зээлийн мэргэжилтнүүдэд энэ төрлийн системийн сул тал болон асуудалтай талыг олж сайжруулахад ч сайн талтай.

Бид хиймэл оюун ухааныг ойлгох тал дээр дэвшил гаргаснаар тооцоолол болон төлөвлөгөө илүү боломжтой болж ирэх юм. Учир нь хүний байгалийн өгөгдлөөр ажил гүйцэтгэх чадвар зэрэг олон зүйлс харилцан адилгүй байдаг юм. Харин хиймэл оюуны ажиллах чадамж зэргийг нарийн тооцоолж, төлөвлөж болох юм. Мөн хүн төрөлхтөн болон хиймэл оюун ухаан нэг нэгнийгээ бүрэн ойлгодог болсноор хэн хэнийгээ улам хүчирхэгжүүлэх боломжтой юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()