Дэлхийн мэдээг цөөн үгээр 05.31

2022-05-31, 11:30
2,364

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Хятадын хүн ам сүүлийн 60 жилийн хугацаанд анх удаа агших төлөвтэй байна, АНУ холын зайн тусгалт пуужингаа Украинд нийлүүлэхээс татгалзав, Энэтхэг улсад эрэлт нэмэгдсэнээр Азид нүүрсний үнэ дээд түвшинд хүрлээ зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 05.31

1 Францын сэтгүүлч Украины дайныг сурвалжилж яваад амь үрэгджээ

Даваа гарагт 32 настай францын сэтгүүлч Фредерик Леклерк-Имхофф Украиныг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг сурвалжилж байгаад их бууны сумны хэлтэрхийд оногдож, амь насаа алдсан тухай Францын гадаад яамнаас мэдээлэв.

Францын сэтгүүлч Украины дайныг сурвалжилж яваад амь үрэгджээ

2 Хятадын хүн ам сүүлийн 60 жилийн хугацаанд анх удаа агших төлөвтэй байна

Хятад улсад дэлхийн хүн амын зургааны нэг нь амьдардаг. Сүүлийн 60 жилийн хугацаанд тус орны хүн ам 660 саяас 1.4 тэрбум болтлоо өссөн байна. Харамсалтай нь 2021-2022 оны байдлаар 1959-1961 оны их өлсгөлөнгөөс хойш анх удаа хүн амын тоо нь буурах хандлагатай болжээ.

Хятадын Үндэсний Статистикийн Товчооны сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл, Хятадын хүн ам 2021 онд ердөө 480 мянгаар өссөн нь хүн амтай харьцуулахад маш бага үзүүлэлт юм.

1980-аад оны сүүлээр Хятадын нийт төрөлтийн түвшин 2.6 байсан нь дэлхийд эхний 10-т орох үзүүлэлт байжээ. Энэ тоо 1994 оноос хойш 1.6-1.7 хооронд хэлбэлзэж байсан бөгөөд 2020 онд 1.3, 2021 онд 1.15 болж буурчээ. Хэрвээ төрөлтийн түвшин ийнхүү буурсаар байвал 2024 онд тус улсын хүн ам хурдацтай агшиж эхлэх юм. 

Хятадын хүн ам сүүлийн 60 жилийн хугацаанд анх удаа агших төлөвтэй байна

3 Украин зөвхөн өөрийгөө бодсон аюулгүй байдлын дээд албан тушаалтныг ажлаас нь халсан гэж мэдэгджээ

Украин зөвхөн өөрийгөө бодсон аюулгүй байдлын дээд албан тушаалтныг ажлаас нь халсан гэж мэдэгджээ

4 АНУ холын зайн тусгалт пуужинг Украинд нийлүүлэхээс татгалзав

АНУ-ын эрх баригчид Украины зэвсэгт хүчин хэт холын тусгалт пуужинтай болбол Оросын хүн ам шигүү суурьшсан бүсэд цохилт өгнө хэмээн эмээж ийм төрлийн зэвсэг нийлүүлэхээс татгалзжээ. 

АНУ холын зайн тусгалт пуужинг Украинд нийлүүлэхээс татгалзав

5 Канад улс галт зэвсэг эзэмшигчдийн тоог огцом бууруулах шийдвэр гаргажээ

АНУ-д сүүлийн саруудад зэвсэгт халдлага олон тоогоор гарсан учраас Канадын эрх баригчид галт зэвсэг эзэмшигчдийн тоог огцом бууруулах хуулийн төсөл хэлэлцэж байна. 

Канад улс галт зэвсэг эзэмшигчдийн тоог огцом бууруулах шийдвэр гаргажээ

6 Египетээс 2500 жилийн настай булш олдлоо

Каир хотоос өмнө зүгт 19 км-ийн зайд орших эртний бунханд малтлага хийх явцад хоёр цул хүрлээр хийсэн авс олджээ. Египетийн Эртний олдворын дээд зөвлөлийн тэргүүн Мостафа Эль-Вазири "Түүхэнд байгаагүй том хүрэл авс олдсон" хэмээн мэдээлсэн байна. 

Египетээс 2500 жилийн настай булш олдлоо

7 "НАТО Оростой хийсэн хэлэлцээр нэгэнт хүчингүй болсон учраас  Зүүн Европ дахь цэргийн оролцоог нэмэгдүүлнэ" гэж Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч мэдэгдэв

"НАТО Оростой хийсэн хэлэлцээр нэгэнт хүчингүй болсон учраас  Зүүн Европ дахь цэргийн оролцоог нэмэгдүүлнэ" гэж Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч мэдэгдэв

8 Энэтхэг улсад эрэлт нэмэгдсэнээр Азид нүүрсний үнэ дээд түвшинд хүрлээ

Эрчим хүчний нүүрсний хэрэглээгээр тэргүүлэгч Энэтхэг улс нөөц нэмэгдүүлэхэд анхаарч, Азид нүүрсний жишиг үнэ дээд түвшинд хүрлээ. Баасан гарагт нүүрсний спот үнэ Австралийн Ньюкасл боомтод 1.6 хувиар өсөж, тонн нь 398 ам.доллар давсан байна. 

Энэтхэг улсад эрэлт нэмэгдсэнээр Азид нүүрсний үнэ дээд түвшинд хүрлээ

9 Илон Маск: “Tesla”-г зах зээлд нэвтрэхийг зөвшөөрөөгүй газарт үйлдвэрээ барихгүй

Энэтхэг улсад үйлдвэр байгуулах эсэх талаарх асуултын хариуд Илон Маск “Tesla”-ийн автомашиныг борлуулах эсвэл автомашины үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрөөгүй газарт үйлдвэр байгуулахгүй гэж мэдэгдлээ.

“Tesla” Энэтхэгийн Засгийн газрыг импортын татвараа бууруулахыг хүсэж байгаа аж. Энэ нь тус компани БНЭУ-д үйлдвэр байгуулахаасаа өмнө автомашинаа борлуулж, зах зээлийг турших сонирхолтой байгаатай холбоотой юм.

Харин Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Шанхайн үйлдвэрт үйлдвэрлэсэн автомашиныг борлуулахгүй, оронд нь дотоодод үйлдвэрлэл явуулах санал тавьжээ.

Илон Маск: “Tesla”-г зах зээлд нэвтрэхийг зөвшөөрөөгүй газарт үйлдвэрээ барихгүй

10 АНУ-д шатахууны үнэ галлон нь 4.6 ам.доллар болж, шинэ дээд цэгт хүрэв

Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 52 орчим хувиар өссөн дүн юм.

АНУ-д шатахууны үнэ галлон нь 4.6 ам.доллар болж, шинэ дээд цэгт хүрэв

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()