Худалдан авсныхаа дараа шууд угаах ёстой бүтээгдэхүүнүүд

Хүнсний ногоо, жимс жимсгэнэ худалдаж авсныхаа дараа шууд угаах хэрэгтэй гэдгийг бид сайн мэднэ.  Гэтэл үнэн хэрэгтээ зөвхөн иддэг зүйлээс гадна худалдан авсныхаа дараа шууд цэвэрлэх хэрэгтэй олон төрлийн бараа байдаг гэнэ. Ингээд эдгээр бараатай танилцацгаая.

Худалдан авсныхаа дараа шууд угаах ёстой бүтээгдэхүүнүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хувцас

Бидний ихэнх нь хувцас шинэ л бол цэвэрхэн гэсэн ойлголттой байдаг. Үнэндээ энэ нь тийм биш бөгөөд худалдаж авсныхаа дараа угаах хэд хэдэн шалтгааныг дурдъя. Үүнд:

  • Бид тухайн хувцас ямар нөхцөл байдалд хадгалагдаж байсныг мэдэхгүй.
  • Хэрвээ таны сонирхсон хувцсыг хэн нэгэн өмсөж үзэж байсан бол тухайн хүнээс хувцсанд нян, бактери наалдаж үлдсэн байх магадлалтай.

Энэ бүх асуудлаас хэрхэн зугтах вэ?

  • Боломжтой бол шинэ хувцсыг нүцгэн бие дээрээ битгий өмсөөрэй.
  • Дэлгүүр хэссэнийхээ дараа гараа шууд угаа.
  • Шинэ худалдаж авсан хувцсаа угаасныхаа дараа өмсөөрэй.

Хувцас

2 Гутал

Мэдээж гутлыг угаах гэдэг боломжгүй зүйл учир шинэ гутлаа ариутгах хэд хэдэн арга байна:

  • Шинэ гутал руу халдваргүйжүүлэх үйлчилгээтэй цацлага нэг удаа цацахад л хангалттай.
  • Хэрвээ хуучин бараа зардаг дэлгүүрээс авсан гутал бол формалин (15 хувь) эсвэл хлоргексидин (1 хувийн) уусмалаар ариутгана. Эсвэл уксус хэрэглэж болно.
  • Эцэст нь тусгай халаах төхөөрөмжөөр тэрхүү бохирдлыг арилгах боломжтой.

Гутал

3 Ор дэрний даавуу болон нүүр гарын алчуур

Шинээр худалдаж авсан шинэхэн ор дэрний даавуу болон нүүр гарын алчуур тань тийм ч аюулгүй биш гэнэ. Учир нь үйлдвэрлэлийн эцсийн шатанд "формальдегид" болон "карбамидоформальдегид" хэмээх химийн бодисыг хэрэглэдэг бөгөөд энэ нь толбо, үрчлээ зэргээс хамгаалдаг аж.

Энэ бүх химийн бодисыг үгүй хийхийн тулд шинэ худалдаж авсан алчуураа шууд угаагаарай. Үүнээс гадна энэ нь илүүдэл будагч бодисыг арилгахад тустай юм.

Ор дэрний даавуу болон нүүр гарын алчуур

4 Маникюрын хэрэгсэл

Маникюрын хэрэгслийг гоо сайхны салонд төдийгүй, гэртээ ч ариутгаж байх хэрэгтэй. Хуучин төдийгүй шинэ маникюрын хэрэгслийг аль алиныг нь ариутгах шаардлагатай. Ингэхийн тулд зүгээр л ариутгагч бодис цацахад л хангалттай.

Маникюрын хэрэгсэл

5 Шүдний сойз

Эрт үед шүдний сойзыг гахайн үсээр хийдэг байсан учир буцалсан усаар сайн гэгч угаах хэрэгтэй болдог байв. Харин орчин үеийн шүдний сойзыг хуванцраар хийж байгаа учир савантай бүлээхэн усаар угаахад л болно.

Шүдний сойз

6 Аяга таваг

Шинэ аяга тавгийг ч  гэсэн угаах хэрэгтэй. Гэсэн хэдий ч тухайн аяга, таваг ямар материалаар хийгдсэнээс шалтгаалан тус бүртээ өөр арчилгаа шаарддаг. Жишээлбэл, хуванцар аяга тавгийг угаагч бодисоор цэвэрлэж дараа нь тослох шаардлагатай. Харин ган болон наалддаггүй төмөр эдлэлийг аяга угаагч бодисоор угаагаад дараа нь сайтар хатаах хэрэгтэй. Хэрвээ танд ширмэн эдлэл бий бол илүү нарийн арчилгаа хэрэгтэй болно.

1. Үйлдвэрийн тосолсон тосыг цэвэрхэн даавуугаар арчиж авна. Энэ тосыг тэд зэврэлтээс хамгаалж түрхдэг.

2.  Шинэ эдлэлээ халуун ус болон угаагч бодисоор угаагаарай.

3. Ширмэн тавгийг 40-60 минутын турш давс хийн халаана. Энэ нь тосны үнэрээс салахад тустай. Шарах шүүгээнд 175-200 градус хүртэл халаасан нь илүү тохиромжтой.

4. Дараа нь ургамлын тос түрхэж 25-30 минутын турш дахин халаана. Ингээд ширмэн тавагны цэвэрлэгээний ажил дууслаа.

Аяга таваг

7 Ус буцалгагч

Ус буцалгагч шинээрээ байхдаа хуванцрын үнэртэй байдаг. Энэ үнэртэй тэмцэх хэд хэдэн арга бий.

1. Ус буцалгагч дотор дүүртэл нь ус хийгээд, 30гр хүнсний сода нэмж буцалгана. Хэдэн цагийн турш байлгасны дараа усаар зайлаад дахиад хэд хэдэн удаа буцалгаарай.

2. Ус буцалгагч дотор дүүртэл нь ус хийгээд, 50гр нимбэгийн хүчил эсвэл гурван нимбэгний шүүсийг шахаж хийгээд буцалгана. Уусмалаа өглөө хүртэл үлдээнэ. Ингээд усыг нь асгаад дахин уусмал хийж, хэд хэдэн удаа буцалгахад хангалттай.

Ус буцалгагч

8 Аяга угаагч машин

Аяга угаагч машиныг ч гэсэн ашиглахынхаа өмнө угаах хэрэгтэй. Үйлдвэрийн бохирдлоос гадна угаалгын машинаа хангалттай сайн ажиллаж байна уу гэдгийг батлахын тулд туршилт хийж үзэх нь зүгээр.

  • Аяга угаагч машин доторх бүх наалтыг хуулж аваарай.
  • Машинаа цахилгаантай холбож, хоолойг нээ.
  • Аяга угаагч машинд хэрэглэгддэг давс болон угаалгын бодисыг нэмээд ажиллуулах хэрэгтэй. 
  • Хамгийн өндөр температурт, хамгийн удаан хугацаанд угаана.
  • Угааж дууссаныхаа дараа хаалгыг нь онгорхой үлдээгээрэй.

Аяга угаагч машин

9 Шарах шүүгээ

Шарах шүүгээний өнгөн хэсэг нь ихэнхдээ үйлдвэрийн үнэртэй байдаг учир хэрэглэхийн өмнө угаах нь зүйтэй.

  • Шарах шүүгээгээ хамгийн өндөр температуртай халаагаарай. Хэрвээ тосны үнэр болон бусад төрлийн үнэр үнэртэж байвал дахин халаах хэрэгтэй.
  • Шарах шүүгээг халаасан өрөөгөө сайн гэгч нь агааржуулна.

Орчин үеийн шарах шүүгээнд автомат цэвэрлэх программ байдаг учир хэрвээ та энэ төрлийн плиткаг сонгосон бол цэвэрлэгээний тал дээр санаа зоволтгүй.

Шарах шүүгээ

10 Хөргөгч

Дэлгүүрт удаан хугацааны турш зогссон хөргөгчийг цэвэрлэхэд тусгай бүтээгдэхүүн хэрэглэдэг бөгөөд энэхүү бүтээгдэхүүнийг ахуйн барааны хэсэгт зардаг. Үүнээс гадна уламжлалт арга байдаг аж. Энэ нь хүнсний сода юм.

  • Цэвэрлэгээ хийх үедээ хөргөгчөө цахилгаанд залгасан байж болохгүй.
  • 1 литр усанд хэд хэдэн хоолны халбага хүнсний сода нэмээрэй.
  • Бэлэн болсон уусмалаар хөргөгчөө сайн гэгч арчина.
  • Дараа нь цэвэрхэн усаар зайлаад, хуурай болтол нь арчаарай.

Хөргөгч

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()