Блеммии
Блеммии нэлээн дээр үед хамаарах мангас бөгөөд хамгийн анх эртний Грек болон Ромчууд энэ талаар дурдсан байдаг. Гадаад төрхөөрөө тэд хүнтэй ижил төстэй боловч хүнээс ялгарах гол онцлог нь толгойгүйд оршино. Үүнээс гадна ам, нүд, хамар нь цээжин дээрээ байрладаг. Эртний эх сурвалжаас харахад энэхүү толгойгүй аймшигт мангас нь Хойд Африк болон Ойрхи Дорнодод элбэг тархсан байжээ. Хожим тэднийг махчин амьтад хэмээн онцолсон байна.
Блеммии толгойгүй байдаг
Сфена
Сфена нь эртний Грекийн домогт өгүүлэгдэх мангас хэдий ч хүмүүс түүний дүү Медузаг илүү сайн мэднэ. Алдарт медуза бол гэр бүлийнхээ хамгийн бага нь бөгөөд дээрээ Евриала болон Сфена гэх хоёр эгчтэй.
Эгч, дүүгийнхээ адилаар Сфена урт хурц соёотой бөгөөд үсний оронд улаан өнгийн могой толгой дээр нь байрладаг. Түүхээс харахад Сфена гэр бүлийнхнээсээ хамгийн их цусанд дуртай нэгэн байсан учир Медуза болон Евриала нарын нийлүүлснээс ч их эрэгтэй хүний амийг хороосон байна.
Горгона Сфена
Хитоцумэ-кодзо
Японы домогт Ёкай гэх маш олон аймшигт мангасын талаар өгүүлдэг. Эдгээр мангаснуудын нэг нь гадаад төрхөөрөө Циклоптой ойролцоо хитоцумэ-кодзо бөгөөд духан дээр ганц том нүдтэй гэнэ. Тэр халзан жаахан хүүхэд мэт харагддаг учир циклопоос илүү аймшигтай дүр төрхтэй.
Мананангал
Энэхүү аймшигтай биет нь Филиппинээс гаралтай. Хэдийгээр тэр цус сорогчтой төстэй харагдах боловч биеэ авч яваа байдал болон ерөнхий төрхөөрөө цус сорогчоос ч аймар харагддаг. Мананангал нь өөрийнхөө биеийн доод хэсгийг тасалж, далавч ургуулж шөнийн цагаар нисдэг аймшигтай эмэгтэй гэсэн тодорхойлолттой. Тэд хэлний оронд урт хошуутай бөгөөд энэхүү хошуугаараа унтаж буй хүмүүсийн цусыг сордог байна. Ихэнхдээ тэд жирэмсэн эмэгтэйн ургийн зүрхийг сордог аж.
Мананангалтай таарсан тохиолдолд нисэж буй түүний биеийн доод хэсэг рүү сармис цацах оролдлогыг хийх хэрэгтэй. Энэ нь түүнийг үхэлд хүргэх боломжтой.
Биеийн доод хэсгийн оронд далавчтай эмэгтэй
Келпи
Кельтийн домог дахь хамгийн алдартай мангасуудын нэг нь келпи бөгөөд тэр морь мэт харагддаг. Тэд ихэнхдээ Шотландын нууранд амьдардаг байна. Келпи хүмүүсийг нуур руу уруу татаж оруулаад, живүүлээд дараа нь иддэг аж.
Тэдний бусад мангасаас ялгарах онцлог нь мориноос хүн болж хувирах чадвар юм. Келпи мангас ихэнхдээ царайлаг эрэгтэй хүний дүрд хувирч, хохирогчоо өөрийн болгодог аж. Эмэгтэй болж хувирах нь ховор тохиолдол бөгөөд тэдний үс нь тогтмол нойтон, далайн замаг ихтэй байдаг учир энгийн хүнээс энэ байдлаар нь ялгаж болно. Зарим түүхэнд тэд хүн болсон ч туурайтай хэвээрээ байдаг гэж өгүүлдэг.
Нуурын мангас
Стригои
Стригои нь полтергейстүүдтэй илүү төстэй бөгөөд энэ омгийнхны хамгийн эртний мангас гэж хэлэхэд болно. Тэд дакийн домогт хамаарагдах ч хожим нь Румын соёлд хүлээн зөвшөөрөгдсөн байна. Стригои гэдэг нь дахин хүн биеийг олохыг хүсэж буй муу сүнснүүд юм. Хамгийн аймшигтай нь тэд гэр бүл ойр дотныхоо хүмүүсээр тэжээгддэг байна.
Зүүн Европын ард иргэд стригоичуудаас айдаг байсан нь маргаангүй. Хачирхалтай нь энэхүү айдас одоог хүртэл Румыний тосгоны оршин суугчдын дунд байсаар л байгаа аж. Жишээлбэл 10 жилийн өмнө л гэхэд нэгэн нас барсан хүний гэр бүлийнхэн түүнийг стригои болсон хэмээн үзэж цогцсыг нь гаргаж ирж, зүрхийг нь шатаасан байна.
Дакийн домгийн мангас
Йогорумо
Үзэсгэлэнтэй сайхан эмэгтэйтэй цуг гэрт нь очихоос татгалзах хүн бараг л үгүй болов уу. Мэдээж, эхлээд энэ нь эрэгтэй хүнд маш их таалагдах ч хожим нь өөрийн махан идэштэн аварга аалзны дүрд хувирахад эрчүүдийг айдаст автуулна. Энэ бол японы ээлжит Ёкай бөгөөд тэр хохирогчоо олохын тулд үзэсгэлэнтэй эмэгтэй болж хувирдаг байна. Ингээд гэртээ авчирсныхаа дараа йогорумо хохирогчоо торгон аалзны тороор ороож, хор ялгаруулж иддэг аж.
Махан идэштэн аварга аалз
Хар Аннис
Хар Аннис буюу Хар Агнес нэрээрээ илүү алдартай энэхүү шулам нь английн ардын аман зохиолын баатар юм. Зарим түүх судлаачдын үзэж байгаагаар аннис нь эрт дээр үеийн кельт болон германы домогт ч хамааралтай байх магадлалтай. Хар Аннис нь цэнхэр нүүр, төмөр хумстай бөгөөд хүн ялангуяа хүүхдийн махаар хооллох дуртай. Түүний хийх дуртай зүйл бол шөнийн цагаар гуу жалгаар явж хүүхдүүдийг агнах юм. Олзоо идсэнийхээ дараа тэр арьсаар нь хувцас хийдэг байна.
Английн ардын аман зохиолын шулам
Леший
Леший бол славяны соёлд ой болон цэцэрлэгт хүрээлэнгийн сүнсийг илэрхийлдэг. Энэхүү сүнс ойн хамгаалагч бөгөөд ойн ан амьтадтай найзууд хэдий ч хүмүүст төдийлөн таатай ханддаггүй. Гэхдээ зарим фермерүүд тэдэнтэй найзалж чаддаг байна. Нэг итгэлийг нь олж чадвал тэд хүнийг хамгаалж, өөрийн ид шидийг хүртэл зааж өгдөг.
Гадаад дүр төрхийн хувьд тэд өвс болон усан үзмийн модоор хийсэн сахал, үстэй өндөр хүн мэт харагддаг. Заримдаа тэд ойн хамгийн том модноос хамгийн жижиг хүртэл өөрчлөгдөх магадлалтай төдийгүй хүн чоно ч болж хувирна. Үүгээр ч зогсохгүй хүн ч болж хувирах чадвартай бөгөөд гялалзсан нүд, буруу харуулж өмссөн гутлаараа хүнээс ялгарна.
Лешии тийм ч аймшигтай сүнс биш боловч хүмүүсийг ойд төөрүүлж, гэр бүлийнх нь аль нэг гишүүний дуу хоолойгоор тэднийг агуй руугаа дуудаж оруулаад үхтэл нь гижигддэг байна.
Слав улсын ойн сүнс
Гэрийн буг
Славяны домогт айл бүрд гэрийн буг байдаг гэж үздэг. Ихэнхдээ тэднийг үсэрхэг жижигхэн сахалтай хүн гэж дүрсэлдэг бөгөөд айл гэрийн амгалан тайван байдлыг хангах үүрэгтэй. Гэрийн бугийн биеэ авч явах байдал нь гэр бүлийн гишүүдтэй шууд холбоотой. Гэртээ хэрүүл маргаан хийдэг, гэр орондоо анхаарал хандуулахгүй байх үед тэр маш дургүй. Харин халуун дулаан уур амьсгалтай газар тэр чимээгүйхэн гэрийн ажлыг хийж гүйцэтгэхэд нь тусалдаг байна. Үүнээс гадна тэр унтаж буй хүмүүсийг ажиглах дуртай.
Хэрвээ гэрийн бугийн уурыг хүргэх юм бол тэр өшөөгөө авч эхэлнэ. Эхлээд гэрт ямар нэгэн дуу чимээ гарч, аяга сав суулга хагарч, гэрээс зарим нэг зүйлс алга болох болно. Эцэст нь гэрийн бугийн уурыг хэт их хүргэвэл тэр гэрийн эздийн амь насанд хүрэх магадлалтай.