Дэлхийн мэдээг цөөн үгээр 05.24

2022-05-24, 10:34
2,185

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Өнөөдрийн хувьд Хойд Солонгос улсад коронавирусний халдвар авсан хүний тоо 2.2 саяас давжээ, Украин ОХУ-ын царцаагдсан хөрөнгө мөнгийг дайны нөхөн төлбөрт олгохыг шаардаж байна, Сармагчны цэцэг өвчин ганцхан бэлгийн замаар халдварладаг болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхаарууллаа зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 05.24
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Дэлхийн эдийн засгийн ээлжит чуулга уулзалт Давос хотноо эхэллээ

"Ковид-19" цар тахлын улмаас хоёр жил завсарласан Дэлхийн Эдийн засгийн чуулга уулзалт Швейцарын Давос хотноо өчигдөр нээлтээ хийжээ. ОХУ-ын Украинд явуулж байгаа дайн энэ удаагийн чуулга уулзалтын хэлэлцэх гол сэдвийн нэг байх юм. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өнөөдөр Дэлхийн Эдийн засгийн чуулга уулзалтад цахимаар оролцож үг хэлнэ.

Харин Украины гадаад харилцааны сайд Дмитро Кулеба Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын лхагва гарагийн хуралдаанд биечлэн оролцох аж. Энэ жил дэлхийн улс орнуудаас засгийн газрын болон бизнесийн салбарын 2500 орчим зочид төлөөлөгчид оролцож байгаа юм.

Дэлхийн эдийн засгийн ээлжит чуулга уулзалт Давос хотноо эхэллээ

2 Хойд Солонгос улсад коронавирусний халдвар авсан хүний тоо 2.2 саяыг давжээ

Энэ тухай тус улсын цахилгаан мэдээний төв агентлагаас мэдээллээ. Коронавирусний халдварын сэжиг бүхий 740 мянга орчим хүнийг тусгаарлаж хөл хорьсон, хөнгөн шинж тэмдэгтэй хүмүүст зарим төрлийн ургамлын гаралтай цай уухыг зөвлөж буй гэнэ.

Хот хоорондын хөл хөдөлгөөн хаагдсан, армийн эмнэлгийн албаныхан эм зөөвөрлөж хүргэх ажилд дайчлагдаж, ажилчдыг хэдэн зуугаар нь үзлэг шинжилгээнд хамруулж байна. Мөн амьсгал давчидсан, цустай ханиалгасан хүмүүсийг эмнэлгийн байгууллагад хандахыг уриалсан сурталчилгаа төрийн төв телевизээр нь гаргаж байгаа аж.

Хойд Солонгос улсад коронавирусний халдвар авсан хүний тоо 2.2 саяыг давжээ

3 Герман улс Катар улстай эрчим хүчний түншлэлийн гэрээ байгуулав

Герман улс ОХУ-ын газрын тосноос хамааралтай байдлаа бууруулах зорилгоор Арабын Булангийн Катартай эрчим хүчний түншлэлийн гэрээ байгуулжээ. Тус гэрээнд Германы сангийн сайд, Катарын эрчим хүчний сайд нар Берлин хотноо гарын үсэг зурсан байна.

Герман улс Катар улстай эрчим хүчний түншлэлийн гэрээ байгуулав

4 Украин ОХУ-ын царцаагдсан хөрөнгө мөнгийг дайны нөхөн төлбөрт олгохыг шаардаж байна

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский "ОХУ Украинд устгаж, сүйтгэсэн бүхнийхээ нөхөн төлбөрийг төлөх ёстой" гэж үзэж байна. Тэрбээр Оросын түрэмгийлэлд өртсөн хохирогчдод нөхөн төлбөр төлүүлэхэд хамтран ажиллахыг олон улсад хандан уриалжээ.

Украин ОХУ-ын царцаагдсан хөрөнгө мөнгийг дайны нөхөн төлбөрт олгохыг шаардаж байна

5 Сармагчны цэцэг өвчин ганцхан бэлгийн замаар халдварладаг болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхаарууллаа

Сармагчны цэцэг өвчин ганцхан бэлгийн замаар халдварладаг болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхаарууллаа

6 “Facebook” Украинтай холбоотой хуурамч мэдээлэл цацагдаж байгаа асуудлаар шүүмжлэл хүлээлээ

Словак улсад Украинтай холбоотой ОХУ-ыг дэмжсэн хуурамч мэдээлэл “Facebook”-ээр хурдацтай тархаж байгаа нь шүүмжлэл дагууллаа.

Тухайлбал Словакийн хэрэглэгчдийн дунд Киев хотод биологийн зэвсэг хөгжүүлж байна гэсэн мэдээлэл тархсан байна. “Meta” компани NATO болон Европын Холбооны гишүүн орнуудад хуурамч мэдээлэл тархахаас сэргийлэн өргөн хүрээнд ажиллаж байгаа гэж мэдэгджээ.

“Facebook” Украинтай холбоотой хуурамч мэдээлэл цацагдаж байгаа асуудлаар шүүмжлэл хүлээлээ

7 "Starbucks" компани 15 жилийн дараа ОХУ дахь үйл ажиллагаагаа зогсоож 130 гаруй кафегаа хаахаар болжээ

"Starbucks" компани 15 жилийн дараа ОХУ дахь үйл ажиллагаагаа зогсоож 130 гаруй кафегаа хаахаар болжээ

8 АНУ Ази, Номхон далайн бүсийн 13 улсыг багтаасан Худалдааны гэрээ танилцууллаа

Үүнд Энэтхэг, Австрали, Япон, Өмнөд Солонгос зэрэг улс багтаж байгаа бол БНХАУ-д гэрээнд оролцох санал тавиагүй байна.

Цар хүрээгээр нь харвал эдгээр 13 улс дэлхийн эдийн засгийн 40 орчим хувийг бүрдүүлж байгаа аж. Гэрээ нь худалдаанаас гадна уур амьсгалын асуудалд төвлөрсөн байна. Мөн гэрээнд тариф бууруулах заалт багтаагүй юм.

АНУ Ази, Номхон далайн бүсийн 13 улсыг багтаасан Худалдааны гэрээ танилцууллаа

9 БНХАУ: Эрчим хүчний үнэ, нийлүүлэлтийг тогтвортой байлгахад нүүрс чухал оролцоотой

"Эрчим хүчний үнэ, нийлүүлэлтийг тогтвортой байлгахад нүүрс чухал оролцоотой" гэж БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо мэдэгдлээ.

ОХУ Украинд халдсаны дараа АНУ болон барууны улсууд ОХУ-аас газрын тос, байгалийн хий импортлохоо зогсоох болсон юм. Ингэснээр улс орнууд эрчим хүч үйлдвэрлэх хоёр дахь эх үүсвэрээр нүүрсийг сонгож, нүүрсний хэрэглээ сүүлийн үед нэмэгдэж байна.

БНХАУ: Эрчим хүчний үнэ, нийлүүлэлтийг тогтвортой байлгахад нүүрс чухал оролцоотой

10 Украины дайны улмаас дэлхийн эдийн засагт хагарал үүсэхээр байгааг Олон Улсын Валютын Сан анхаарууллаа

"Ингэснээр сүүлийн хэдэн арван жил үргэлжилсэн интегралчлал үр дүнгүй болж, дэлхий илүү ядуу, аюултай болно" гэдгийг Олон Улсын Валютын Сан онцолж байна. 30 гаруй улс хүнс, эрчим хүч, болон бусад гол тааваарын худалдааг хязгаарлаад байгаа юм.

Украины дайны улмаас дэлхийн эдийн засагт хагарал үүсэхээр байгааг Олон Улсын Валютын Сан анхаарууллаа

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()