Дэлхийн мэдээг цөөн үгээр 05.23

2022-05-23, 10:50
3,161

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Өнөөдрийн хувьд Бельги улс сармагчны цэцэг өвчнөөс болоод хорио цээрийн дэглэм тогтоосон анхны улс боллоо, Ковидын халдварын тохиолдол нэмэгдэж байгаа ч Хойд Солонгос гаднаас тусламж авахаас татгалзжээ, Орон сууцны борлуулалт уналтад орсноор Хятад улс бодлогын хүүгээ буурууллаа зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 05.23
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ираны Хувьсгалт гвардийн ахлах офицер Тегеранд бусдын гарт амиа алджээ

Одоогийн байдлаар хэн түүний аминд хүрсэн болохыг тогтоогоогүй байгаа ч Израйль энэ бүхний ард байгаа хэмээн холбогдох байгууллага сэжиглэжээ. 

Ираны Хувьсгалт гвардийн ахлах офицер Тегеранд бусдын гарт амиа алджээ

2 Ковидын халдварын тохиолдол нэмэгдэж байгаа ч Хойд Солонгос гаднаас тусламж авахаас татгалзжээ

Хойд Солонгосын эрх баригчид АНУ, Өмнөд Солонгос, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангийн тусламж үзүүлэх хүсэлтэд хариу өгөөгүй байна.

Ковидын халдварын тохиолдол нэмэгдэж байгаа ч Хойд Солонгос гаднаас тусламж авахаас татгалзжээ

3 Орон сууцны борлуулалт уналтад орсноор Хятад улс бодлогын хүүгээ буурууллаа

Хятадын Ардын банк таван жилийн хугацаатай зээлийн хүүгээ (LPR) 15 суурь нэгжээр бууруулж, 4.45 хувь болгосон байна. Тус орон ийнхүү бодлогын хүүгээ жилийн дотор хоёр дахь удаагаа буруулж байгаа юм.

Орон сууцны борлуулалт уналтад орсноор Хятад улс бодлогын хүүгээ буурууллаа

4 Украин яаж ч байсан газар нутгаасаа огт Оросын талд өгөхгүй хэмээн энхийн хэлэлцээрийн үеэр мэдэгдэв

Украин яаж ч байсан газар нутгаасаа огт Оросын талд өгөхгүй хэмээн энхийн хэлэлцээрийн үеэр мэдэгдэв

5 Бельги улс сармагчны цэцэг өвчнөөс болоод хорио цээрийн дэглэм тогтоосон анхны улс боллоо

Шинжилгээ эерэг гарсан хүн өөрийгөө 21 хоног тусгаарлах ёстой гэнэ. 

Бельги улс сармагчны цэцэг өвчнөөс болоод хорио цээрийн дэглэм тогтоосон анхны улс боллоо

6 Тайванийн эрх баригчид НАТО-той илүү ойртож ажиллах хэлэлцээр хийв

Тайванийн эрх баригчид НАТО-той илүү ойртож ажиллах хэлэлцээр хийв

7 Саудын Араб ОПЕК+ дахь байр сууриа ашиглан Оросыг дэмжинэ гэж мэдэгдэв

Барууны орнууд Москвад тавьсан хориг арга хэмжээг чангатгаж, Европын холбоо Оросын нефтийн импортыг хориглож болзошгүй байгаа ч  Саудын Араб ОХУ-ын талд зогсох болно гэдгээ илэрхийлэв.

Саудын Араб ОПЕК+ дахь байр сууриа ашиглан Оросыг дэмжинэ гэж мэдэгдэв

8 Оросоос авсан БНХАУ-ын газрын тос, байгалийн хий, нүүрсний импорт 4-р сард 75 хувиар өсөв

Украины дайнтай холбоотойгоор улс орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ аваад байна. Энэ үед БНХАУ-ын ОХУ-аас импортолсон эрчим хүчний хэмжээ нэмэгдсээр байгааг “Mining.com” мэдээллээ.

Тухайлбал ОХУ-аас авсан газрын тос, байгалийн хий, нүүрсний импорт дөрөвдүгээр сард 75 хувиар өсөж зургаан тэрбум ам.доллар хүрсэн байна. Хэдийгээр БНХАУ-д коронавирусийн халдварын нөхцөл байдал хүндэрч дотоодод нь эрэлт буурсан ч ийнхүү нэмэгдлээ.

Мөн тус улсаас импортолсон шингэрүүлсэн байгалийн хийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 80 хувиар өсөж, 463 мянган тонн болсон байна.

Оросоос авсан БНХАУ-ын газрын тос, байгалийн хий, нүүрсний импорт 4-р сард 75 хувиар өсөв

9 Ван И: АНУ-ын Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн стратеги амжилттай хэрэгжихгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден бүс нутаг дахь БНХАУ-ын нөлөөллийг тэнцвэржүүлэхээр холбоотон орнуудаараа айлчилж байгаа юм. Үүнтэй зэрэгцэн БНХАУ-ын Гадаад хэргийн сайд АНУ-ын Энэтхэг-Номхон далайн стратегийг хагарал үүсгэж, зөрчилдөөнийг өдөөж, энх тайвныг алдагдуулах бодлого гэж шүүмжилсэн байна.

Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш Азид хийж буй анхны айлчлалынхаа эхэнд БНСУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгчтэй уулзлаа. Харин даваа гарагт Японы Ерөнхий сайдтай уулзахаар байгаа юм.

Ван И: АНУ-ын Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн стратеги амжилттай хэрэгжихгүй

10 Газрын тосны үнэ тогтворжив

Долоо хоногийн эхний өдөр газрын тосны үнэ тогтворжлоо. WTI төрлийн газрын тосны үнэ баррель нь 110 ам.доллар даваад байна.

Украины дайн эхэлснээс хойш газрын тосны үнэ огцом өссөн. Мөн дэлхийн хэмжээнд эрчим хүчний үнэ өсөж байгаа нь инфляцад дарамт болж байна. Ингэснээр улс орнуудын Төв банк бодлогын хүүгээ эрчимтэй өсгөөд байгаа юм.

Үүнээс гадна “Bloomberg”-ийн шинжээчид БНХАУ-д цар тахлын нөхцөл байдал хүндэрснээс тус улсын эдийн засгийн өсөлтийг 5.7 хувиас хоёр хувь болгон бууруулаад байна. Ингэснээр газрын тосны эрэлтэд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм.

Газрын тосны үнэ тогтворжив

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()