Камерт өртсөн сүнсний түүх (2-р хэсэг)

Бид учир нь үл ойлгогдох олон зүйлстэй хамт хөл нийлүүлэн алхаж байна. Тиймдээ ч өнгөрсөн үеэс өнөөг хүртэл тэдгээрийн учрыг тайлахыг оролдож, гаргасан таамаглалууд нь маш олон хүнийг гайхшруулж басхүү айлгасаар иржээ. Харин зарим зүйлс урт хугацааны өмнө болж өнгөрсөн ч, өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй, учир битүүлэг хэвээрээ л байна. Ингээд та бүхэндээ учир нь үл тайлагдах сүнстэй гэрэл зургуудын үргэлжлэл 2-р хэсгийг хүргэе.

Камерт өртсөн сүнсний түүх (2-р хэсэг)
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Клоеийн гэрт шүглэсэн хий үзэгдэл

АНУ-ын Луизиана мужид байрлах Сант Францисвиллегийн тариалангийн байшинд 10 гаруй хий үзэгдэл байсан болохыг тус гэр бүлийн гишүүд баталсан байдаг. Тэдгээр сүнснүүд сүрлэн малгай өмссөн бөгөөд байшингийн сүүдэр, булан тохиод үргэлж сүүмэлзэж харагддаг байжээ. Тус тариалангийн талбайн эзэд болох Сара Вудрафф (Sara Woodruff), Кларк Вудрафф (Clark Woodruff) нар нэгэн шөнө тариалангаа эргэж яваад ногоон сүрлэн малгайтай хүмүүс тариан дор нуугдаж, хоорондоо учир битүүлэг зүйлсийг шивнэлдэн байхыг сонсчээ. Харин хэсэг хормын дараа тэдгээр биетүүд агаарт сарниж одсон гэдэг.

Клоеийн гэрт шүглэсэн хий үзэгдэл

2 Валей байшинд шүглэсэн сүнс

Валейгийн гэр бүлийнхэн маш нууцлаг байдлаар нас барсны дараахан хүмүүс тэдний байшинд гэр бүлийн гишүүдийн сүнс хоргодсон хэмээн ярьдаг. Учир нь  хүмүүс тэрхүү байшингийн ойр орчим, цонхнуудаас тэдний дүрсийг олж хардаг бөгөөд үргэлж хүүхдийн дуулах, инээх чимээ сонсдож, гэрийн тавилгууд нь хүний оролцоогүйгээр байршлаа өөрчилдөг аж. Тэрхүү аймшигт хэргийн дараахан тус байшинг худалдсан бөгөөд "Шинэ гэрийн гишүүдийг хүлээн авахгүй" гэж байгаа мэт хүүхдүүдийг нь айлгаж эхэсэн тул нүүж орсон айл нь ч удалгүй явжээ. Хүмүүс Валейгийн гэрийнхнийг хордож үхсэн хэмээн ярьдаг ч энэ нь өнөөг хүртэл эргэлзээтэй байгаа юм.

Валей байшинд шүглэсэн сүнс

3 Үл мэдэгдэх ковбой хүү

1996 онд Айк Клэнтон (Ike Clanton) Батхилл оршуулгын газраар явж байхдаа найзынхаа гэрэл зургийг даржээ. Мэдээж оршуулгын газар учир хүн байхгүй, эл хуль байсан гэдэг. Найзууд авсан зургаа угаалгасны дараахан нэгэн хачирхалтай зүйл болсныг мэджээ. Учир нь тухайн үед тэр хоёроос өөр хүнгүй байсан газарт гэнэт нэг ковбой хүүгийн төрх хальснаа буусан байж. Хожим тэрхүү зургийг ямар ч эффект ашиглаагүй болохыг шинжээчид баталсан байна. Мэргэжилтнүүд тэрхүү хүүг  сөхрөн суусан хүүгийн дүрс хэмээжээ.  

Үл мэдэгдэх ковбой хүү

4 Сүнсний бодит төрх

Энэхүү хачирхалтай, бодит гэмээр бүсгүйн зургийг 1991 оны наймдугаар сарын 10-нд "Бакалаврын төгөл" гэдэг оршуулгын газарт, “Сүнс судлалын нийгэмлэгийнхэн” мэргэжлийн төхөөрөмж, зургийн аппаратын тусламжтайгаар хальснаа буулгажээ. Гэрэл зургийг зурагчин Мари Хафф (Mari huff) авсан байдаг. Тус оршуулгын газар нь дэлхийн хамгийн аймшигтай, бие жихүүцүүлэм оршуулгын газруудын 100-рт бичигддэг ажээ. Ямартай ч эл гэрэл зураг маш олон хүмүүсийн зүүдэнд үзэгдэх болсон юм.

Сүнсний бодит төрх

5 Цэрэг эрийн хорогдсон сүнс

Та бидний харж байгаа энэхүү зургийг АНУ-ын иргэний дайны үеэр даржээ. Зургийг дарах мөчид хамт байсан хүмүүс, гэрэл зурагт үлдсэн энэ эрийг дайны үеэр амь үрэгдсэн цэрэг эрийн сүнс  хэмээн тайлбарлсан байна.

Цэрэг эрийн хорогдсон сүнс

6 Шатнаас зуурч буй хий үзэгдэл

Харахад л айдаст автуулж, хамаг биеийн шар үс босгом энэхүү зургийг Их Британид байдаг "Гринвичийн тэнгисийн музей"-г үзээд гарч явсан нэгэн хүн даржээ. Мэдээж тухайн үедээ юу ч бодоогүй байсан залуу, хожим зургаа угаалгаад гүн цочролд орсон гэдэг. Учир нь түүний зурган дээр шатнаас үхэтхийн зуурч буй хүний цагаан дүрс тодоос тод үлджээ. Тус музейг хүмүүс хий үзэгдэлтэй, сүнстэй гэж ярилцдаг бөгөөд үзмэр үзэж явсан хүмүүс хий юм үзэж, харж байсан тухайгаа ярьж, зарим нь бүр гэрэл зургаар санамсаргүй болон санаатай байдлаар баталгаажуулсны нэгээхэн хэсэг нь энэ юм. 

Шатнаас зуурч буй хий үзэгдэл

7 Хуримын сүнс

Английн гэрэл зурагчин Нил Сэндбах (Neil Sandbach), нэгэн хосуудын хуримын үеэр камераа шалгахаар хоосон газрын зургийг авчээ. Хуримын дараа залуус хамтдаа хөгжилдөж, зурагчин залуу авсан зурагныхаа хальсыг үзэж суув. Гэнэт түүний нуруугаар хүйт дааж, жихүүцэж эхэлсэн нь түүний авсан гэрэл зурагт цагаан даашинзтай охины аймшигт төрх зэрвэс буусантай холбоотой. Мэдээж эл зургийг авах мөчид тэнд ямар ч хүн байгаагүй. Нутгийн оршин суугчдын хэлж буйгаар цагаан даашинзтай охины дүрс, хурим бүрээр үзэгдээд өнгөрдөг болохыг хэлсэн байна. Чухам түүнийг яг хэн байсан, хэдий үед амьдарч байсан нь тодорхойгүй юм.

Хуримын сүнс

8 Вортстид сүмийн хий үзэгдэл

1975 онд  Питер Бертелот (Peter Berthelot) хэмээх эр, эхнэр, 12 настай бяцхан хүүгийн хамтаар Вортстид сүмд залбирал үйлдэхээр зочилсон байна. Улмаар хатагтай Бертелот залбирч байхыг нөхөр нь гэрэл зургийн хальсандаа буулгажээ. Хожим хосууд энэ зургаа хараад ихэд цочирдсон гэнэ. Учир нь эхнэрийнх нь зурагт нэгэн цагаан хувцастай эмэгтэй залбирал үйлдэж буйгаар гарсан байна. Тэд эл бүсгүйн талаар ламтнаас асуухад, 1830 оны үед амьдарч байгаад золгүй тохиолоор нас барсан хөгшин хатагтай болохыг хэлжээ

Вортстид сүмийн хий үзэгдэл

9 Хөгшин эмэгтэйн царай

Ээж хүү хоёрын өхөөрдөм гэмээр эл зураг дээрээс хаалганы цаана цухуйх хөгшин эмэгтэйг харж болно. Гэр бүлийн гишүүд Чикаго дахь шинэ гэртээ нүүж ирээд, өөрсдийн аз жаргалтай мөчийг гэрэл зурагт буулгахыг хүсчээ. Гэвч тэдний аз жаргал хормын дотор алга болсон юм. Учир нь тэдний цаахан талд хөгшин эмэгтэй, бульдок нохой хоёрын төрх маш тод харагдаж байна. Гэрийн хуучин эздийн сүнс, өнөөг хүртэл гэртээ хургасаар байгаа нь энэ биз ээ. 

Хөгшин эмэгтэйн царай

10 Арын суудал дээрх сүнс

1959 онд Мабель Чиннери (Mable Chinnery) гэгч хатагтай эхийгээ оршуулсан газрыг эргэхээр явжээ. Буцах замдаа машинд өөрийг нь хүлээн суух нөхрийнхөө зургийг дарсан байна. Тухайн үед харагдаж үзэгдэх зүйл байгаагүй тул зургаа угаалгасны дараа машины арын суудал дээр нэлээд хэдэн жилийн өмнө бурхан болсон эхийнхээ царайг олж харсан гэнэ. Түүнийг хараад хатагтай Мабель Чиннери ихэд гайхаж зургийг шинжээчдэд өгөхөд зурганд гадны ямар нэг нөлөө байхгүй болохыг нотолсон байна.

Арын суудал дээрх сүнс

Танд энэхүү мэдээлэл таалагдсан бол эхний хэсгийг доорх линкээр орж үзээрэй.

~ Камерт өртсөн сүнсний түүх (1-р хэсэг) ~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()