Дэлхийн мэдээг цөөн үгээр 05.17

2022-05-17, 10:59
2,976

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Өнөөдрийн хувьд "Luna" койны үүсгэн байгуулагч шинээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээ танилцууллаа, Сальвадор улс сарын дотор 30 мянга гаруй хүнийг баривчилжээ, Шанхай хязгаарлалтын арга хэмжээг сулруулж эхэллээ зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 05.17
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Сальвадор улс сарын дотор 30 мянга гаруй хүнийг баривчилжээ

Тус улс хар тамхины бүлэглэлүүдтэй тэмцэх үүднээс сүүлийн сар гаруй хугацаанд гэнэтийн баривчилгаанууд явуулж нийтдээ 30 мянга гаруй сэжигтнийг баривчилсан байна. 

Сальвадор улс сарын дотор 30 мянга гаруй хүнийг баривчилжээ

2 Лукашенко Орос тэргүүтэй ХАБГБ-ын цэргийн эвслийг Барууны эсрэг нэгдэхийг уриалав

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко даваа гарагт Орос давамгайлсан цэргийн эвслийн бусад гишүүдийг эв нэгдэлтэй байхыг уриалж, Оросын толгойлдог Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага /ХАБГБ/ хэмээх эвсэлд нэгдэж Украин дахь мөргөлдөөнийг дуусгахыг уриалсан байна. Тус эвсэлд Армен, Беларусь, Казахстан, Киргиз зэрэг орнууд багтдаг аж.

Лукашенко Орос тэргүүтэй ХАБГБ-ын цэргийн эвслийг Барууны эсрэг нэгдэхийг уриалав

3 Энэтхэг Оростой байгуулсан "Ка-31" нисдэг тэрэгний гэрээгээ цуцаллаа

Орос Украины дайнтай холбогдуулан Энэтхэг улс ОХУ-аас 520 сая доллароор 10 ширхэг "Камов Ка-31" нисдэг тэрэг худалдаж авах хэлэлцээрээ зогсоолоо.

Энэтхэг Оростой байгуулсан "Ка-31" нисдэг тэрэгний гэрээгээ цуцаллаа

4 Франц улс "Швед, Финлянд улсуудыг аливаа халдлагаас хамгаална" гэж мэдэгдэв

Франц улс "Швед, Финлянд улсуудыг аливаа халдлагаас хамгаална" гэж мэдэгдэв

5 Трампын арга хэмжээг цуцалснаар АНУ Куба руу хийх нислэгээ дахин эхлүүлэхээр болжээ

Дональд Трамп өмнө АНУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Куба улс руу зорчихыг хориглосон байсан юм. 

Трампын арга хэмжээг цуцалснаар АНУ Куба руу хийх нислэгээ дахин эхлүүлэхээр болжээ

6 Лондонд дөрвөн эрэгтэй хар тахлын халдвар авсан байна

Их Британийн эрүүл мэндийн яамны мэдээлж буйгаар Лондон хотод хар тахалтай төстэй өвчин тархсан болохыг мэдээлэв. Одоогийн байдлаар уг өвчнөөр дөрвөн хүн өвдсөн нь тогтоогджээ. 

Лондонд дөрвөн эрэгтэй хар тахлын халдвар авсан байна

7 Хөл хорионы улмаас БНХАУ-ын үйлдвэрлэлийн гарц, хэрэглэгчдийн зарцуулалт буурлаа

"COVID-19-ийг үл тэвчих" бодлогын улмаас дөрөвдүгээр сард БНХАУ-ын үйлдвэрлэлийн гарц болон хэрэглэгчийн зарцуулалт цар тахал эхэлснээс хойших хамгийн доод түвшинд хүрч өмнөх оны мөн үеэс 2.9 хувиар буурсан байна.

Иймд БНХАУ-ын эдийн засаг ойрын хугацаанд сэргэх төлөвгүй байгааг шинжээчид анхааруулж байна. Тодруулбал 4-р сард жижиглэн худалдаа 11 хувиар буурч, ажилгүйдлийн түвшин 6.1 хувьд хүрсэн байна.

Хөл хорионы улмаас БНХАУ-ын үйлдвэрлэлийн гарц, хэрэглэгчдийн зарцуулалт буурлаа

8 Шанхайд сүүлийн хоёр хоногт халдварын тохиолдол бүртгэгдээгүй тул хязгаарлалтын арга хэмжээг сулруулж эхэллээ

"Гурав хоног дараалан халдварын тохиолдол бүртгэгдээгүй тохиолдолд хязгаарлалтын арга хэмжээг сулруулж эхэлнэ" гэж албаныхан мэдээлж байсан. Иймд даваа гарагаас эхлэн Шанхайд худалдааны байгууллагуудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээж эхэлжээ.

Шанхайд сүүлийн хоёр хоногт халдварын тохиолдол бүртгэгдээгүй тул хязгаарлалтын арга хэмжээг сулруулж эхэллээ

9 Эрэлт өсөх төлөвтэй байгаагаас БНХАУ нүүрсний нөөцөө нэмэгдүүлэхийг зорьж байна

Нүүрсний эрэлт сэргэсэн тохиолдолд бэлтгэлтэй байхаар БНХАУ-ын аж үйлдвэржсэн өмнөд мужууд нүүрсний нөөцөө нэмэгдүүлэх бэлтгэлээ базаагаад байна.

Мөн өмнөд мужуудын дунд бүс нутгийг хамарсан аадар борооны улмаас нийлүүлэлт тасалдах вий гэсэн болгоомжлол нэмэгдэж байгаа аж. Тухайлбал Гуандун мужийн захиргаа нүүрсний нөөцийг таван хувиар дахин нэмэгдүүлэх чиглэл өгсөн гэж орон нутгийн хэвлэл мэдээлжээ. Түүнчлэн Гуйжоу муж нүүрс худалдан авахаар тусгай төсөв гаргасан байна.

Эрэлт өсөх төлөвтэй байгаагаас БНХАУ нүүрсний нөөцөө нэмэгдүүлэхийг зорьж байна

10 "Luna" койны үүсгэн байгуулагч До Квон шинээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээ танилцууллаа

Хэдхэн хоногийн дотор 120 ам.долларын үнэлгээнд хүрч байсан "TerraUST" болон "LUNA"-ын ханш 99.8 хувиар унаад байгаа. 

Тэгвэл тус койны үүсгэн байгуулагч До Квон өөрийн твиттер хуудсаар дамжуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээгээ танилцуулжээ. 

Эхний ээлжид “Terra” болон "Luna" хэмээх шинэ койн гаргаж байгаа бөгөөд энэ нь өмнөхөөсөө өөр алгоримттай байх аж. Харин өмнөх койнууд нь “Terra Classic” болон "Luna Classic" хэмээн нэрээ өөрчлөх гэнэ.

Уг шинэ койнууд нь “Terra Classic”, "Luna Classic" эзэмшигчдэд шууд тараагдан очих бөгөөд яваандаа өмнөх хувилбаруудаа бүрэн орлох юм байна. 

Шинээр гаргаж буй алгоритм мөн нээлттэй байх учраас хэрэглэгчид өөрсдөө гардан хөгжүүлэх боломжтой гэжээ. Энэ мэтээр "LUNA"-ийн ханш эргэн тогтворжих гэнэ. 

"Luna" койны үүсгэн байгуулагч До Квон шинээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээ танилцууллаа

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()