Улс орноо Африкийн ганц үлгэр жишээ улс болгосон Серецэ Хама

Өнгөрсөн зууны дунд үед тусгаар тогтнохдоо Ботсвана улс нь ердөө 12 км хатуу хучилттай зам, хэдхэн тооны эмнэлэгтэй байсан бөгөөд ихэнх хүмүүс мал маллах, ферм эрхлэх замаар орлого олдог байжээ. Харин ердөө 50 жилийн дараа Ботсвана улс Африкийн хамгийн хөгжингүй орноор юм. Тиймдээ ч НҮБ-ын "Хөгжлийн хөтөлбөр" Ботсвана улсыг "Африкийн эдийн засаг, хүний хөгжлийн амжилтын үлгэр жишээ" гэж тодорхойлжээ. Энэ бүхний шавыг тавьсан хүн бол Серецэ Хама юм.

Улс орноо Африкийн ганц үлгэр жишээ улс болгосон Серецэ Хама
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ботсваны их сургуулийн улс төрийн тэнхимийн профессор Кэтапетсе Лотшвао "Серецэ Хама гэх удирдагчидтай болсон нь Ботсваны хувьд маш их аз завшаан байсан” гэж хэлсэн байна.

Серецэ Хама улс орныхоо хөгжлийг бусад бүх зүйлээс дээгүүр тавьж байжээ. Ингэхдээ олон улсын хөгжлийн тусламж, очир алмаз олборлолтын орлого зэргийг ашиглан эрүүл мэнд, боловсрол гэх мэт нийгмийн үйлчилгээнд ихээхэн хөрөнгө оруулалт хийсэн байна. Ингэснээр ядуурал буурч, эрүүл мэндийн түвшин өсөж, бичиг үсэг тайлагдсан хүмүүсийн тоо нэмэгдэн, 13 нас хүртэлх хүүхдийн 90 хувь нь сургуульд сурдаг болжээ.

Серецэ Хама 1921 онд Ботсванын Серове хотод Бамангвато овгийн тэргүүн Тебогогийн хүү болж мэндэлсэн юм. Эцэг нь удам залгах хүүтэй болсноо тэмдэглэх үүднээс сарын турш найрласан гэдэг. Энэ зуур мөн овгоо хоёр хуваагаад байсан өвөө нь ач хүүгээ хараад уярч аавтай нь эвлэрсэн байна. Ингэж явсаар 1941 онд эцэг нь нас барсан учраас дөнгөж 20 настай Серецэ овгоо удирдах болов. 

Өмнөд Африк улсад бүрэн дунд боловсрол эзэмшсэн Серецэ дараа нь Оксфордын харьяа Баллиол коллежид суралцсан байна. Тэрбээр 1946 онд Лондон дахь Барист коллежид өмгөөлөгчийн чиглэлээр суралцан төгсжээ. Чухам энэ үеэр Серецэ өөрийн эхнэр англи бүсгүй Рут Уллиамстай танилцан гэрлэсэн бөгөөд хосууд насан эцэслэх хүртлээ хамтдаа байсан юм. 

1950 онд Серецэ гэр бүлийн хамтаар эх орондоо эргэн иржээ. Тэрбээр овгийн толгойлогчийн үүргийг гүйцэтгэхийн зэрэгцээ мал аж ахуйн бизнес эрхлэн тодорхой хэмжээний хөрөнгө цуглуулсан байна. 

1957 онд мужийн нарийн бичгийн даргаар сонгогдон орон нутгийн улс төрд тодорхой хэмжээний нөлөө тогтоов. Серецэ албан тушаалдаа нэр төртэйгөөр зүтгэсэн учраас 1961 онд Британийн эзэнт гүрний одон хүртсэн байна. Чухам энэ үед Африк даяар европын орнуудаас тусгаар тогтнох хөдөлгөөн явж эхэлсэн бөгөөд үүнд Серецэ татагдан оров. 

1962 онд Бечуаналандын Ардчилсан намыг байгуулж өөрөө тэргүүн болсон юм. Үүнийг дагаад тусгаар тогтнолын хөдөлгөөн илүү олон дэмжигчтэй болж чаджээ. 1965 онд Британийн талтай хэлэлцээр байгуулж анхны сонгуулиа хийх болсон байна. Уг сонгуульд мэдээж Бечуаналандын Ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулсан бөгөөд тэд анхны бүрэн эрхт засгийн газраа байгуулав. 1966 оны 9-р сарын 30-нд Ботсван улс үндсэн хуулиа зохиосноор жинхэнэ утгаараа тусгаар тогтнолоо олж авсан. Шинэ үндсэн хуульд заасны дагуу Серецэ анхны Ерөнхийлөгч болсон байна. 

Өмнөд Африкийн сэтгүүлч Чарльз Кинг 1966 оны есдүгээр сард Ботсвана улсын тусгаар тогтнолын талаар мэдээлэхдээ тус улсыг “Замгүй, алс хол орхигдсон өргөн уудам нутаг” хэмээн цохон тэмдэглэж байжээ. Мөн хоёр жилийн хуурайшилт, ургацын дутагдал нь "Тариалан эрхлэгчдэд сүйрэл, өлсгөлөнг авчирсан" гэж бичсэн бөгөөд үүний улмаас шинээр байгуулагдсан Ботсваны эдийн засаг тогтворжих найдвар маш бага байгааг нэмж дурдсан байна. 

Францын газар нутагтай тэнцэхүйц хэмжээтэй тус улсад тухайн үед ердөө 12 км хатуу хучилттай зам, хэдхэн тооны эмнэлэг байсан бөгөөд ихэнх хүмүүс мал маллах, ферм эрхлэх замаар орлого олдог байжээ. Харин ердөө 50 жилийн дараа Ботсвана улс Африк тивд амжилтын үлгэр жишээ болон зарлагдсан юм. 

Тус орон алмаз эрдэнийн асар их нөөцтэй. Үүний дээр  арслан болон зааны тоо толгойгоор дэлхийд тэргүүлдэг аж. Чухамдаа дээрх хоёр байгалийн нөөцийн ачаар Ботсваны нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 50 жилийн дотор 100 дахин нэмэгджээ.

Алмазны уул уурхайн томчуудын нэг Де Бирс 1969 онд анх уг нутгаас очир эрдэнэс олборлосноо мэдэгдэж байжээ. Ингээд 1980-аад он гэхэд Ботсвана очир эрдэнэ, үнэт чулууны дэлхийн хамгийн том олборлогч болсон байна. Гэвч Ботсваны ухаалаг удирдагчид улс орон нь Нигери болон бусад улсууд шиг баялгийн хараалд өртөж, гол ус, нуур мөрөн нь ширгэх вий гэдгээс сэрэмжилж байв. 

Ийнхүү 1980-аад оны үед тус орон дэлхийн хамгийн том алмазны нийлүүлэгч болсон. Гэхдээ Серецэ Хама, Кетумил Масире гэх мэт улс төрчид тэрхүү баялгаа өөрийн хувийн ашиг сонирхол бус улс орны хөгжлийн төлөө зарцуулсан байдаг. Чухамдаа ийм удирдагчидтай байсан учраас Ботсванчууд азтай хүмүүс юм. 

Нийслэл Габороне хот

Серецэ хөгжлийг бүхнээс дээгүүр тавьж олон улсын хөгжлийн тусламж, алмазны олборлолтоос олж буй мөнгөө ашиглан эрүүл мэнд, боловсрол зэрэг чухал салбаруудад ихээхэн хөрөнгө оруулалт хийсэн байна. 

Ботсван нь Их Британийн колони байхдаа Бечуаналанд гэх нэртэй байсан бол 1966 оны 9-р сарын 30-нд тусгаар тогтнолоо олж авсны дараа өнөөгийн нэрээ авчээ. Тэр цагаас хойш Ботсвана сонгуулиа ганц ч удаа алгасалгүй хийж ирсэн учраас ардчиллаа хамгийн удаан хадгалж буй Африкийн улс болж чадсан. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()