Гарын илүүдэл өөхийг арилгах 8 дасгал

Гарын булчин хэсгээрээ өөхлөлттэй байх нь ихэнх эмэгтэйчүүдийн хувьд өөртөө итгэх итгэлээ алдах нэг шалтгаан болдог. Хэрэв танд ийм асуудал байгаа бол туухай ашиглан дараах дасгалуудыг хийхийг зөвлөж байна. Зуны улирал болж буйтай холбоотой бүсгүйчүүд маань өөрсдийн бие галбиртаа ихээхэн анхаарч байна. Тийм ч учраас заавал бэлтгэлийн зааланд бус гэртээ болон цайны цагаараа хийж болох үр дүнтэй дасгалуудыг танилцуулъя.

Гарын илүүдэл өөхийг арилгах 8 дасгал

1 Мөрний дасгал

Энэ дасгалыг зогсож эсвэл фитнессийн түшлэгтэй сандал дээр сууж хийж болно.

Дасгал хийх үе шат:

  • Туухайг мөрний өндөрт өргөж, гүнзгий амьсгаа авна.
  • Ингэхдээ гарын алга чинь урагш харах ёстойг анхаараарай.
  • Туухайгаа мөрнөөс өндөрт өргөж амьсгалаа гаргана.
  • Буцаад амьсгал авах зуураа гараа доош мөрний түвшинд хүртэл аажмаар буулгана.

Энэ дасгалыг 30 удаа давтаарай.

Мөрний дасгал

2 Толгойн арын дасгал

Энэхүү дасгал гарын 3 толгойт булчинг чангалах үйлчилгээтэй. Та энэ дасгалыг хийхдээ туухайны оронд уян олс хэрэглэж болно.

Дасгал хийх үе шат:

  • Фитнессийн сандал дээр сууж, нэг туухайг хоёр гараараа барина.
  • Гараа тултал сунгаж туухайг дээш өргөнө.
  • Тохойгоо нугалж туухайг толгойн ард доош буулгана.
  • Ингээд 1 секунд бариарай.
  • Дараа нь гараа дахин дээш өргөж анхны байрлалдаа орно.
  • Энэ дасгалыг 20 удаа давтаарай.

3 Гарын булчингийн дасгал

Энэхүү дасгал хялбар, энгийн хэрнээ үр нөлөөтэй дасгал юм.

Дасгал хийх үе шат:

  • Хоёр гартаа туухай бариад гараа урагш бүтэн сунгана.
  • Дараа нь тохойгоо бага зэрэг нугалж мөрнийхөө өмнө авчирна.
  • Энэ байрлалаа түр хугацаанд хадгалж эцэст нь дахин эхний байрлалдаа шилжинэ.
  • Энэхүү дасгалыг 30 удаа давтан хийгээрэй.

Гарын булчингийн дасгал

4 Гурван толгойт булчингийн дасгал

Илүүдэл өөхнөөс салж сайхан гартай болох гол арга бол гарын 3 толгойт булчинг чангалах юм. Та энэхүү дасгалыг фитнессийн сандал, буйдан эсвэл жирийн сандал дээр ч хийж болно.

Дасгал хийх үе шат:

  • Зурган дээрх шиг сандал дээр хоёр гараараа тулж, хөлөө урагш сунгана.
  • Суниах маягаар тохойгоо ялимгүй нугалж, гарын 3 булчиндаа ачаалал өгнө.
  • Ингэхдээ аажмаар биеэ 90 градусын өнцөг үүсгэхээр доошлуулна. Энэ байрлалаа 1 секунд орчим бариарай.
  • Дараа нь тохойгоо тэгшилж, дахин дээш өндийнө.
  • Энэ дасгалыг 15 удаа хийгээрэй.

Гурван толгойт булчингийн дасгал

5 Туухайт дасгал

Энэхүү туухайт дасгал нь гарын 3 булчинг чангалдаг бас нэгэн үр дүнтэй дасгал юм.

Дасгал хийх үе шат:

  • Аль нэг талынхаа өвдгийг нугалж гарын хамт сандал дээр тавина. Харин нөгөө хөлөө шалан дээр шулуун байлгаж, их биеэ шалтай параллель байхаар зогсоно.
  • Сул байгаа гартаа туухай барьж тохойгоо нугална.
  • Дараа нь туухайтай гараа хойш сунгаж гартаа ачаалал өгнө.
  • Гараа хойш сунгах үедээ бага зэрэг пауз авч дахин анхны байрлалдаа ороорой.
  • Энэ маягаар дасгалаа 20 удаа давтах юм.

Туухайт дасгал

6 Хөндлөн дасгал

Энэ дасгал нь мөрөнд ачаалал өгдөг тул гурвалжин булчинг хөгжүүлдэг.

Дасгал хийх үе шат:

  • Хоёр гартаа туухай барьж мөрөө цэхлээд өвдгөө ялимгүй нугална.
  • Хоёр гарынхаа туухайг зэрэг өргөнө. Ингэхдээ гараа шулуун байлгаж мөрний түвшинд туухайгаа өргөөрэй. Мөрнөөс дээш гаргаж болохгүй.
  • Дасгал хийх үед нуруу цэх байх ёстой ба өвдөг бага зэрэг нугаларч болно.
  • Дасгалаа 30 удаа давтаж хийгээрэй.

7 Супермэн дасгал

Супермэн дасгал таны бүх биед ачаалал өгнө. Тухайлбал булчин, нуруу, гар, мөр, өгзөг зэргийг чангална.

Дасгал хийх үе шат:

  • Иогийн шалны дэвсгэрийг дэлгээд доош харж хэвтэнэ.
  • Их бие дээрээ тулгуурлан дөрвөн мөчөө дээш өргөж U хэлбэр үүсгээрэй.
  • Энэ байрлалаа 5 секунд барьсны дараа гар, хөлөө буулгаж анхны байрлалдаа орно.
  • Энэ дасгалыг 10 удаа давтан хийгээрэй.

Супермэн дасгал

8 Туухай татах дасгал

Энэ дасгал мөр, нуруу, гарт ачаалал өгдөг. Дасгалыг хийх үед таны тохой мөрнөөс өндөр түвшинд гарч байх ёстойг санаарай.

Дасгал хийх үе шат:

  • Тохойгоо нугалж туухайг мөрнөөс дээш түвшинд өргөнө.
  • Ингээд 2 секунд барьж, гараа буулгана.
  • Энэ дасгалыг 30 удаа давтаарай.

Туухай татах дасгал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()