Хүйтэн жин тавихын итгэмээргүй ач тус

Анхны тусламжийн бүрэлдэхүүнд байх ёстой хамгийн чухал зүйл бол хүйтэн жин билээ. Хүйтэн жин нь өвчин намдаах, цус тогтоох, хөхрөлтийг арилгах гэх мэт олон талын ашиг тустай. Тиймээс хүйтэн жинг маш олон өвчний үед хэрэглэдэг. Тиймээс бид энэхүү нийтлэлдээ хүйтэн жин тавихын ач тус болон түүнийг бэлдэх олон аргуудын талаар уншигч та бүхэндээ хүргэх болно.

Хүйтэн жин тавихын итгэмээргүй ач тус
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хүйтэн жин тавихын ач тус:

Хавдрыг намдаах: Гэмтсэн газар тань хөхөрч, хавдсан бол бэртсэний дараа 48 цагийн дотор хүйтэн жин тавьснаар хавдрыг намдаах боломжтой.
Булчингийн өвдөлтийг намдаах: Булчин өвдсөн тохиолдолд, эхлээд халуун жин тавих хэрэгтэй. Үүний дараа хүйтэн жин тавьж, өвдөлтийг нь намдаагаарай.
Шавжинд хазуулах: Хорхой, шавжинд хазуулж, хатгуулсан тохиолдолд хүйтэн жин тавьж, хавдрыг нь намдаагаарай.
Батга гарах: Нүүрэн дээр батга гарах үед мөсөөр үрэх болох хүйтэн жин тавьснаар, үрэвслийг намдаах боломжтой.
Халууныг буулгах: Халуурсан үедээ толгой дээрээ хүйтэн, нойтон алчуураар жин тавьж халууныг буулгадаг.
Шүдний өвчин: Шүд, буйл өвдөх үед хүйтэн жин тавьснаар мэдрэлийн судлуудыг нь тайвшруулж, өвдөлтийг нь намдаадаг байна.
Тууралт гарах үед: Арьсан дээр бижрүү, тууралт гарч, загатнах үед хүйтэн жин тавьж, тархалтыг нь бууруулах боломжтой.
Нүд өвдөх: Нүд өвдөх болон хавдсан үед хүйтэн жин тавих нь маш сайн нөлөөтэй.
Түлэгдэлтэнд: Түлэгдсэн газар улайж, өвдөж, загатнаж байгаа бол хамгийн түрүүнд хүйтэн жин тавих хэрэгтэй.
Хөхрөх: Нүд хөхөрч, хавдсан тохиолдолд хүйтэн жин тавьж, өвдөлтийг нь намдааж, хавдрыг бууруулах боломжтой.

Батганы нүх агшаах: Нүүрээ сайтар цэвэрлэсний дараа халуун бүлээн алчуураар нүүрэндээ бигнүүр тавьж, дараа нь батгатай хэсгийг хар маскны тусламжтай хуулж аваарай. Дараа нь мөсөөр жин тавих, эсвэл хүйтэн алчуураар бигнэх хэрэгтэй. Гэхдээ нүх агшаах маскийг өдөр бүр биш, харин 7 хоногт 1-2 удаа тавихад л хангалттай. 

Хүйтэн жин тавихын ач тус:

2 Хүйтэн жин тавихад шаардлагатай зөвлөгөөнүүд:

  • Хүйтэн жинг хэзээ ч арьсан дээрээ шууд тавих хэрэггүй.
  • Хүйтэн жинг 20-оос илүү минут тавьж болохгүй.
  • Хүнд өвчин, шархан дээр хүйтэн жинг тавьж болохгүй.
  • Чихрийн шижин өвчтэй хүмүүс хүйтэн жинг удаан хугацаагаар тавьж болохгүй.

Хүйтэн жин тавихад шаардлагатай зөвлөгөөнүүд:

3 Ус хөлдөөж тавих:

Шоо хэлбэртэй мөсөөр жин тавих бол, хүмүүсийн хамгийн түгээмэл хэрэглэдэг арга юм. Харин та үүнийг арьсан дээрээ шууд тавилгүйгээр уутанд хийж, даавуунд ороож тавих ёстойг санаарай.

  1. Шоо хэлбэртэй мөсийг нааллттай уутанд хийгээрэй.
  2. Ууттай мөсөө алчууранд бооно.
  3. Өвдсөн газраа хүйтэн жин тавиарай.

Ус хөлдөөж тавих:

4 Алчуур

Хэрвээ танай гэрт мөс байхгүй бол алчуурыг усанд норгож, хөргөөд жин тавьж болох юм.

  1. Алчуураа хүйтэн усаар норгоно.
  2. Бага зэрэг мушгина
  3. Алчуураа наалттай уутанд хийж хэрэглээрэй.

Алчуур

5 Хүнсний ногоогоор хүйтэн жин тавих:

Жин тавихдаа мөсний оронд хүйтэн жинг тавьж болох юм. Ялангуяа жижиг ширхэгтэй ногоонууд буюу шош, вандуй, эрдэнэ шиш гэх мэт хүнсний ногоог хэрэглээрэй.

  1. Вандуйг хөлдөөж, эсвэл дэлгүүрээс авсан хөлдүү вандуйг наалттай уутанд хийж бэлдэнэ.
  2. Ууттай вандуйныхаа гадуур нимгэн алчуур ороож, хэрэглээрэй.

Хүнсний ногоогоор хүйтэн жин тавих:

6 Аяга таваг угаагч шингэнийг ашиглах

Аяга тавагны шингэнийг хөлдөөх үед зөөлөн, гелэн хэлбэртэй шилждэг бөгөөд усыг бодвол хайлахдаа удаан байдаг тул хүйтэн жин болгон ашигладаг. Мөн нэг ашигласан шингэнийг дахин хэд хэдэн удаа ашиглаж болох юм.

  1. Аяга таваг угаагч шингэнийг наалттай уутанд хийнэ.
  2. Хөлдөөгчид 2-3 цаг байлгахад гелэн хэлбэртэй болно.
  3. Үүнийгээ нимгэн алчууранд ороож хэрэглээрэй.

Аяга таваг угаагч шингэнийг ашиглах

7 Алкохольтой хүйтэн жин

Усыг спирттэй хамт хөлдөөснөөр хайлах нь удааширч, ус шиг хагарч бутардаггүй буюу гелэн хэлбэртэй болдгоороо онцлогтой юм.

  1. 1,5 аяга усыг тал аяга цэвэр спирттэй холино.
  2. Хольцоо наалттай уутанд хийж хөлдөөнө.
  3. Хөлдөхдөө гелэн хэлбэртэй болно.
  4. Уутныхаа гадуур нимгэн даавуу ороож хэрэглээрэй.

Алкохольтой хүйтэн жин

8 Давстай жин

Усны хайлах чанарыг удаашруулахын тулд усандаа давс хийж хөлдөөвөл илүү үр дүнтэй байх аж.

  1. 2 халбага давсыг 2 аяга усанд хийнэ.
  2. Дунд зэргийн хэмжээтэй наалттай уутанд хийнэ.
  3. Ууттай усаа хөлдөөгчид хийж хөлдтөл нь хүлээж, эсвэл хонуулна.
  4. Хэрэглэхдээ мөн л гадуур нь нимгэн даавуугаар ороож байгаад арьсан дээрээ тавиарай.

Давстай жин

9 Хүйтэн халбага нүдэн дээрээ тавих

Халбагыг хөлдөөж хүйтэн жин тавих нь маш энгийн бөгөөд тустай арга юм. Ялангуяа өвдөж, хавдсан, улайсан нүдэн дээр тавих нь илүү дээр юм.

  1. Хэд хэдэн төмөр халбагыг хөлдөөгчид хийж, хөлдөөнө.
  2. Хүйтэн халбагаа нүдэн дээрээ тавина.
  3. Халбага бүлээн болоод ирэнгүүт нь сольж, өөр халбага тавих хэрэгтэй.
  4. Нүдэн дээрээ 10-аас илүү минут хүйтэн жин тавьж болохгүйг анхаараарай.

Хүйтэн халбага нүдэн дээрээ тавих

10 Хүүхдийн живхээр жин бэлдэх

Хачин сонсогдож байж магадгүй ч хүүхдийн живх нь шингэнийг маш сайн шингээдэг тулд хүйтэн жин тавихад нэн тохиромжтой юм.

  1. Аяганд ус, архинаас тэнцүү хэмжээтэй хийж, холино.
  2. Үүнийгээ цэвэр живхэн дээр асгаж, шингээнэ.
  3. Живхээ хөлдөөгчид хийж, хөлдөөнө.
  4. Ингээд таны хүйтэн жин бэлэн боллоо.

Хүүхдийн живхээр жин бэлдэх

11 Аяга таваг угаадаг зөөлөвч

Аяга тавагний зөөлөвч нь зөөлөн, уян хатан тул хүйтэн жин бэлдэж, тавихад тун тохиромжтой эд юм.

  1. Аяга таваг угаадаг порлоныг усаар норгоно.
  2. Порлоноо наалттай уутанд хийнэ.
  3. Үүнийг хөлдөөгчид хийж, 2-3 цаг байлгана.
  4. Хөлдөөгчнөөс гаргаж ирсний дараа тасалгааны хэмд хэсэг хугацаанд байлгаж байгаад хэрэглээрэй.

Аяга таваг угаадаг зөөлөвч

12 Цагаан будаа

Цагаан будаа нь халуун, хүйтэн агаарыг маш сайн шингээдэг учраас жин бэлдэж тавихад нэн тохиромжтой.

  1. Будаагаа уутанд хийж, бэлдэнэ.
  2. Ууттай будаагаа хөлдөөгчид хийж, хонуулна.
  3. Маргааш нь таны хүйтэн жин бэлэн болох болно.

Цагаан будаа

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()