Манай нар унтарвал юу болох вэ?

Хэзээ нэгэн цагт нар унтрах нь тодорхой. Дэлхийтэй хамгийн ойр орших энэ од ойролцоогоор 10 тэрбум жилийн настай гэдэг. Одоогоор 5 тэрбум жил нь өнгөрсөн байгаа аж. Нар нь устөрөгч гели болон хувирах цөмийн нэгдэх урвалын дүнд шатаж байдаг. Мэдээж хэзээ нэг өдөр нарны устөрөгчийн нөөц дуусна. Харин тэр үед юу болох вэ? 

Манай нар унтарвал юу болох вэ?

1 Хүлэмжийн хийн нөлөө асар ихэснэ

Нар өөрийн бүх устөрөгчөө гели болгон хувиргах тусам түүний цөм илүү хүндэрч, гелигээс цааш нүүрстөрөгч хүртэлх хүнд элементүүд бий болж эхэлнэ. Хүнд элементүүдийг цөмийн урвалд оруулахын тулд түүний хэмжээ асар том болох ба температур нь ч мөн ихсэж улам тодрох юм.

Манай агаар мандалд буй нүүрстөрөгчийн давхар исэл, метан, азот зэрэг хий нарнаас ирж буй дулааныг шингээж, амьдрал оршин тогтнох боломжийг бий болгодог. Харин нарнаас ирэх дулаан нэмэгдэх тусам агаар мандалд шингэж буй энерги улам ихэснэ гэсэн үг. Үүний үр дүнд дэлхий асар халуун болж, ус ууршиж эхлэх ба агаар мандалд өтгөн үүл бий болно.

Үүл дэлхийг нарны цацраг идэвхээс хэсэг хугацаанд хамгаалах юм. Харин хангалттай их халах үед далайн ус буцалж эхлэх аж. Энэ үед дэлхий дээр амьдрал оршин тогтнох боломжгүй болох билээ.

Хүлэмжийн хийн нөлөө асар ихэснэ

2 Нарны хэмжээ томорно

Нар тод болохын хажуугаар томорно. Түлшээ шатааж дууссаны дараа амьдралынхаа дараагийн мөчлөг буюу улаан аварга од болох үедээ шилжих аж. Хэдийгээр хэмжээ нь томорсон ч улаан аварга одны температур цельсийн 2000-3000 хэм буюу харьцангуй бага болох юм. (Наран дээрх одоогийн температур 5000-9000 хэм байдаг)

Хэдийгээр нарны төгсгөл ингэж ирэх ч бүх од унтрахдаа ижилхэн гэсэн үг биш. Нарнаас арай жижиг одод буюу улаан одой од түлшээ дуусгасны дараа зүгээр л унтарна. Харин харьцангуй том одод буюу цэнхэр болон цагаан аварга оддын хувьд илүү хүнд элементүүдийг шатааж эхлэх ба сүүлдээ төмөр цөмтэй болдог.

Эцэст нь нарнаас 2-2,5 дахин хүнд масстай одод бөхөхдөө супернова гэж нэрлэгдэх асар хүчтэй тэсрэлтийг хийж нейтрон од болох бол түүнээс хүнд одод хар нүх болон хувирдаг. Супернова тэсрэлтийн үед ялгарах энерги нь дор хаяж 1000 нарны энергитэй тэнцдэг ба манай нарны аймгаас алс хол орших од ийм тэсрэлт хийлээ гэхэд өдрийн цагаар ч ажиглагдах боломжтой.

Нарны хэмжээ томорно

3 Тэгээд жижгэрнэ

Хугацаа өнгөрөх тусам нар өөрчлөгдсөөр л байна. Гелийн хийг шатааж дуусахад нүүрстөрөгчийг шатааж чадахгүй тул цагаан одой болж хувирах аж. Өөрөөр хэлбэл одоогийн хэмжээнээсээ жижигхэн болно гэсэн үг.

Цагаан одой одноос гарах энерги хамаагүй бага ч илүү удаан оршин тогтнодог байна. Нэгэн цагт дүрэлзэн шатаж байсан одноос үлдсэн энэ цагаан одой олон тэрбум жил энэ хэвээрээ байх аж. Харин эцэст нь бүрэн унтарч, хар одой болдог. Энэ процесс хэр удаан үргэлжлэхийг мэдэх боломжгүй. Учир нь эрдэмтдийн үзэж буйгаар  ертөнц хар одой од бий болох хэмжээний урт настай биш байх магадлалтай гэнэ.

Тэгээд жижгэрнэ

4 Дэлхийн тойрог зам өөрчлөгдөнө

Нар унтрах үед дэлхий дээрх бүх зүйл байхгүй болсон байна. Гэлээ гээд дэлхий хөдлөхөө болино гэсэн үг биш. Нар улаан аварга од болох шатанд очихдоо дэлхий болон нар хоорондын зайг хамгийн багадаа 75%-иар богиносгох хэмжээний болж томрох юм.

Энэ үед манай гариг дээрх бүх зүйл үнс нурам болж, байнга шатаж  байна гэж бодож байгаа байх. Хачирхалтай нь үүний эсрэг зүйл болох аж. Нар томорч, дэлхийтэй ойртох тусам Дэлхий болон бусад гарагуудын татах хүч сулрах юм. Өөрөөр хэлбэл нарыг тойрон эргэж буй гарагууд нарнаас улам холдож, илүү аюулгүй тойрог замд орох аж. Гэхдээ нартай хамгийн ойр байх Буд болон Сугар гаригууд нарнаас зугтаж амжилгүй идэгдэх юм. Харин дэлхийн хувьд зугтлаа гээд амьдралыг тэтгэж чадахгүй хэвээр үлдэх гэнэ.

Дэлхийн тойрог зам өөрчлөгдөнө

5 Өөр гарагууд дээр амьдрал үүсэх боломжтой

Амьд бие организм дэлхий дээр байхгүй боллоо гээд өөр хаа нэгтээ үүсэхгүй гэх үндэслэл байхгүй. Бархасбадь болон Санчир гаригууд дээр амьдрал үүсэж болох юм. Хоёулаа том хэмжээтэй ба хэд хэдэн дагуултай гараг. Түүнчлэн Европ болон Ганимед гэдэг хоёр саран дээр нь мөс байдаг. Харин улаан аварга од болсон нар томрохын хэрээр эдгээр саран дээр буй мөсийг хайлуулах хэмжээнд ойр болох магадлалтай. Тэгэхээр энд бидний мэдэхтэй ойролцоо амьдрал үүсэх орчин бий болох магадлалтай гэнэ.

Өөр гарагууд дээр амьдрал үүсэх боломжтой

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()