Байцааны навчаар хөлөө ороогоод унтаарай. Яагаад гэвэл?

Хөлөө байцаагаар ороох нь ямар ач тустай, ямар үр дүнд хүрэх бол хэмээн та гайхаж байна уу?  Ногоон байцаа нь тоонолжин цэцгийн ангид багтах бөгөөд эрүүл мэндэд маш тустай хүнсний ногоо юм.  Байцаанд С, К, В1, В2, В6 амин дэм, кали, фолийн хүчил, зэс, марганц зэрэг агуулагддаг аж. Байцааны навчийг ардын анагаах ухаанд хэв гажилт, үрэвсэл, шарх зэрэгт ашигладаг байна.

Байцааны навчаар хөлөө ороогоод унтаарай. Яагаад гэвэл?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Эрт дээр үед үрэвслийн эсрэг үйлчилгээтэй учир байцааг гэмтэл бэртэл, үрэвслээс үүссэн үе мөчний өвчнийг анагаахад ашигладаг байжээ. Хэдийгээр үрэвсэл, өвчин эдгээх олон төрлийн орчин үеийн арга байдаг ч хүн  төрөлхтөн эмийн хэрэглээнээс татгалзаж, ийнхүү байцааг өвчин намдаах зорилгоор ашигладаг гэнэ. Ингээд байцааг хэрхэн үе мөчний өвчинд ашиглах талаар зааврыг танд хүргэе.

Тулай өвчин

Хэрвээ хөлөө байцаан навчаар ороох юм бол тулай өвчнөөс үүдэлтэй өвдөлтийг намдааж болно. Байцааны навчаа уутанд хийгээд хөргөгчинд байрлуулах хэрэгтэй. Ингээд өвдсөн үедээ навчаа гаргаж ирээд гэмтсэн хэсэгтээ тавиад алчуураар боож, тайван хэвтээрэй.

 

Үе мөчний өвчин

Швейцарийн эмнэлэгт үе мөчний өвчтэй хүмүүс хөлнийхөө хавдрыг буулгах, өвчнийг намдаахын тулд хөлөө байцааны навчаар ороож унтдаг байна.

Үүний тулд байцааны навчийг шүүс гартал нь сайн давтаж цохиод үе мөч өвдсөн хэсэгт тавина. Удалгүй таны өвчин хөнгөрсөн болохыг мэдэрнэ.

Хөл хавагнах

Хэрвээ таны хөл байнга өвдөж хавагнаад байвал хөлөө зүгээр л байцааны навчаар ороогоорой. Байцаа нь усыг сайн шингээдэг учир хөлөн дахь илүүдэл усыг авдаг аж. Ногоон эсвэл цагаан байцааны навчийг хөлдөөгчид хийж бага зэрэг хөргөх хэрэгтэй. Хавдсан хөлөө ороогоод 30 минут орчим сууна.

Анхааруулга:

Байцааны навчаар ороосны дараа таны хөл загатнах, харшлын шинж тэмдэг илэрвэл навчаа шууд авах хэрэгтэй гэдгийг санаарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()