Дэлхийн мэдээг цөөн үгээр 05.12

2022-05-12, 10:43
4,038

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Өнөөдрийн хувьд Оросын зэвсэгт хүчин "Цэргийн ажиллагааны эхний шат дууссан" хэмээн мэдээлэв, Хойд Солонгос "Ковидын анхны тохиолдол илэрсэн" хэмээн мэдэгджээ, "Apple" компани цаашид iPod үйлдвэрлэхгүй зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 05.12
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хойд Солонгос "Ковидын анхны тохиолдол илэрсэн" хэмээн мэдэгджээ

Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр өнгөрсөн пүрэв гарагт нийслэл Пхеньян хотод "BA.2" буюу омикрон вирус илэрсэн хэмээжээ. Үүний дараа тус улсын удирдагч Ким Чен Ун "Үндэсний онц байдал" зарлаж вирусийг хурдан устгахаа ард түмэндээ амлав.

 

Хойд Солонгос "Ковидын анхны тохиолдол илэрсэн" хэмээн мэдэгджээ

2 Хятадын "Ангараг" гараг руу илгээсэн робот ус илрүүлжээ

Хятадын Журонг хэмээх робот Ангараг гараг дээр судалгаа хийх явцдаа усны ул мөр илрүүлжээ. 

Хятадын "Ангараг" гараг руу илгээсэн робот ус илрүүлжээ

3 Оросын зэвсэгт хүчин "Цэргийн ажиллагааны эхний шат дууссан" хэмээн мэдээлэв

"Орос Украин улсад хийж байгаа дайнаа зогсоож, Херсон мужийг нэгтгэх бодолтой байгаагаа илэрхийлж магадгүй" гэж Украины тагнуулын шинжээч ярьжээ.

Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков сэтгүүлчдэд хандан "Херсоны оршин суугчид тус бүс нутгийг Оросын нутаг дэвсгэрт нэгтгэх эсэхээ өөрсдөө шийдэх ёстой" хэмээн мэдэгдсэн гэж ТАСС агентлаг мэдээлэв.

Оросын зэвсэгт хүчин "Цэргийн ажиллагааны эхний шат дууссан" хэмээн мэдээлэв

4 Дөрөвдүгээр сард Оросын автомашины борлуулалт 78.5 хувиар буурсан байна

Асар олон хориг арга хэмжээнд өртсөний дараа ОХУ-д шинэ автомашины борлуулалт 4-р сард 78 гаруй хувиар буурсан тухай тус улсын тоо бүртгэлийн газар дурдав.

Хориг арга хэмжээний дараа Audi, Honda, Jaguar, Porsche зэрэг олон тооны автомашин үйлдвэрлэгчид автомашин, эд ангиудаа Орост борлуулахаа зогсоосон билээ. 

"Дөрөвдүгээр сард улс даяар ердөө 32,706 ширхэг машин зарагдсан" гэж Европын бизнес эрхлэгчдийн холбоо мэдээлснээр дээрх мэдээллийг баталгаажуулсан байна. Энэ нь 2021 оны мөн үеэс 78.5 хувиар, өнгөрсөн 3-р сараас 60 хувиар буурсан үзүүлэлт юм. 

Дөрөвдүгээр сард Оросын автомашины борлуулалт 78.5 хувиар буурсан байна

5 Украинд дайны гэмт хэрэг үйлдсэн хэргээр анх удаа Орос цэргийг шүүх гэж байна

Оросын армийн танкийн дивизийн командлагч Вадим Шишимариныг Сумы мужид энгийн иргэдийг хөнөөсөн хэргээр Киев хотод шүүхээр болжээ. Тэрээр Украинд дайны хэргээр шүүгдэж байгаа анхны Орос цэрэг болж байна. 

Украинд дайны гэмт хэрэг үйлдсэн хэргээр анх удаа Орос цэргийг шүүх гэж байна

6 Их Британи улс Швед, Финландтай аюулгүй байдлын шинэ гэрээ байгууллаа

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон лхагва гарагт Швед, Финлянд улстай Европын аюулгүй байдлыг бэхжүүлэх шинэ гэрээнд гарын үсэг зурав. Үүний нөлөөгөөр аль нэг орон халдлагад өртсөн тохиолдолд бие биедээ дэмжлэг үзүүлэхээр болжээ. 

Их Британи улс Швед, Финландтай аюулгүй байдлын шинэ гэрээ байгууллаа

7 Тайланд 1 сая каннабис ургамлыг айл өрхүүдэд үнэ төлбөргүй өгөхөөр болжээ

Тайландын Засгийн газар гэртээ каннабис тариалахыг зөвшөөрсөн шинэ дүрмийг саяхан баталсан. Үүний дагуу "Ирэх 6-р сард улс даяар 1 сая каннабис ургамлыг үнэ төлбөргүй тараана" гэж Эрүүл мэндийн яамнаас мэдэгдэв.

Тус яамны сайд Анутин Чарнвиракул 5-р сарын 8-нд фэйсбүүк хуудсандаа каннабис ургамлыг "энгийн тариалан" шиг хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

6-р сарын 9-ний өдрөөс хэрэгжиж эхлэх шинэ дүрмийн дагуу хүмүүс каннабис ургамлыг гэртээ ургуулах боломжтой болох гэнэ. Мэдээж зөвхөн эмнэлгийн зориулалтаар ургуулах зөвшөөрөл өгөх аж. 

Тайланд 1 сая каннабис ургамлыг айл өрхүүдэд үнэ төлбөргүй өгөхөөр болжээ

8 "Tesla" 130 мянган автомашинаа эргүүлэн татахаар болжээ

"Tesla" компани АНУ-д үйлдвэрлэсэн 130 мянга орчим автомашинаа эргүүлэн татахаар болжээ. Учир нь тэрхүү машинуудын мэдрэгчтэй дэлгэц хэт халж, эвдэрч эхэлсэн байна. 

2021, 2022 оны загвар "S седан" болон "Model X" загварын жийп машинууд мөн 2022 оны "Model 3" автомашин, "Y" загварын жийп машинууд эргүүлэн татах жагсаалтад оржээ. 

"Tesla" 130 мянган автомашинаа эргүүлэн татахаар болжээ

9 "Apple" компани iPod-ыг худалдаанд гаргаснаас хойш 20 жилийн дараа үйлдвэрлэлээс хаслаа

2001 оны 10-р сард Стив Жобс анхны iPod-оо танилцуулсан бөгөөд нийт 1000 дуу багтаах чадвартай, 10 цаг ажиллах цэнэгтэй гэдгээрээ тус бүтээгдэхүүн хөгжим тоглуулагчийн зах зээлд хувьсгал авч ирсэн билээ.  

Тэгвэл өнгөрсөн лхагва гарагт тус компани iPod-ын эрэлт огцом багассан учраас тус бүтээгдэхүүнийг цаашид үйлдвэрлэхгүй хэмээн мэдэгджээ.

"Apple" компани iPod-ыг худалдаанд гаргаснаас хойш 20 жилийн дараа үйлдвэрлэлээс хаслаа

10 Хятадын 100 томоохон хотын 87 нь хөл хорионд оржээ

Үүний нөлөөгөөр Хятад төдийгүй дэлхийн эдийн засаг эрсдэлд ороод байна. 

Хятадын 100 томоохон хотын 87 нь хөл хорионд оржээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()