1
Амортизатор шалгах
Өвлийн хүйтнээс болоод амортизаторын даралт хүлээн авах чадвар мууддаг юм. Ялангуяа манайх шиг зам муутай оронд нүх, хөндлөвч байнга таардаг учраас машины энэ хэсэг амархан мууддаг. Тиймээс амортизатораа заавал шалгаж шаардлагатай бол солиулах хэрэгтэй.
2
Агааржуулагчаа шалгах
Байнга халуунаар үлээсээр байгаад зарим агааржуулагч хүйтэн агаар гаргах чадваргүй болсон байдаг. Тиймээс агааржуулагчаа халуун болон хүйтнээр үлээлгэж шалгах хэрэгтэй. Хэрвээ ганцхан халуунаар үлээгээд байвал засварчинд хандах цаг болжээ. Үүний хажуугаар агааржуулагчийн шүүлтүүрийг солих хэрэгтэй.
3
Согог, хонхорхойг засах
Цас, мөсөөр хучигдсан зам осол аваар гарахад хүргэдэг. Тиймээс дулаарч байгаа энэ үед элдэв хонхорхойг засахад тохиромжтой цаг юм. Азаар ийм согогийг засах арга олон байдаг учраас бага зэргийн хонхорхойг арилгах нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй бөгөөд шинэ кузов авч их зардал гаргах шаардлагагүй.
4
Гэнэтийн ослын үед ашиглах зүйлс
Дулааны улиралд хол замд явахад эвдрэл гарах боломж өндөр байдаг. Тиймээс ийм үед ашиглах шаардлагатай бүх зүйл байгаа эсэхийг шалгаарай. Нөөц дугуй байгаа эсэх түүнийг зохих хэмжээнд хийлсэн үү? Таны холбогч утас бэлэн үү? Таны гар чийдэн шинэ батарейтай юу? гэх мэт зүйлсийг өөрөөсөө асуугаарай.
5
Бүрэн цэвэрлэгээ
Мэдээж хэрэг машинаа угаахыг хэн ч заалгахгүй хийнэ. Гэхдээ энэ тохиолдолд машины өнцөг булан бүрийг цэвэрлэх хэрэгтэй гэдгийг санаарай. Ялангуяа хөдөлгүүрээ өндөр даралтат усаар цэвэрлүүлж шороо тортгоос нь салгаарай.
6
Дугуйгаа шалгах
Таны дугуй хэцүү үеийг даваад гарсан. Тиймээс одоо хий, гадна талын бүрэн бүтэн байдлыг шалгах хэрэгтэй. Ялангуяа 4 улирлын дугуйтай бол гэнэт хагарах аюулаас ямар ч тохиолдолд урьдчилан сэргийлээрэй.
7
Машины шингэн
Өвлийн улиралд машины хөдөлгүүр хамгийн их ачааллыг авдаг. Ялангуяа төрөл бүрийн шингэнүүд нь хэд дахин хөлдөж гэссэн учраас тун найдваргүй болсон байна. Тиймээс тэдгээрийг нэн даруй солих нь чухал. Тэдгээрийг жагсаавал:
- Хөргөлтийн шингэн
- Шил арчигчийн шингэн
- Гидрийн шингэн
- Тоормосны шингэн
8
Аккумулятор шалгах
Хүйтэн цаг агаар нь аккумуляторт хэт ачаалал өгдөг. Тиймээс түүнийг хэр цэнэгтэй байгаа, холболтууд нь цэвэр, зэврэлтгүй эсэхийг шалгах цаг болжээ. Шаардлагатай бол солих хэрэгтэй.