Дэлхийн мэдээг цөөн үгээр 05.10

2022-05-10, 10:40
2,183

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Өнөөдрийн хувьд Филиппин улс шинэ Ерөнхийлөгчтэй болов, Apple компани 3 өдрийн дотор 1 их наяд ам.доллар алджээ, Эквадорын шоронгийн үймээнд 40 гаруй хоригдол амь эрсэджээ зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 05.10
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Дэлхийн хуванцар хаягдлыг сансраас ажиглах боломжтой болжээ

"Global Plastic Watch" хэмээх байгууллага хиймэл дагуулын тусламжтай дэлхийн бөмбөрцөг дээрх хуванцар хаягдлын бөөгнөрлийг ажиглах системийг бүтээжээ.

Хэрвээ та тус системийг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу. 

Дэлхийн хуванцар хаягдлыг сансраас ажиглах боломжтой болжээ

2 Хятадын удирдагч Ши Жиньпин "Европчууд өөрсдийн аюулгүй байдлыг хангах ёстой" гэж мэдэгдэв

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Германы канцлер Олаф Шольцтой уулзах үеэр "Европчууд өөрсдийн аюулгүй байдлыг хангах ёстой" хэмээн мэдэгджээ.

Хоёр удирдагч Даваа гарагт болсон видео уулзалтын үеэр Украины дайн болон бусад асуудлыг хэлэлцсэн бөгөөд Ши Жиньпин Европын улс орнуудад мөргөлдөөнийг хурцатгаж, буцах боломжгүй цэгт хүргэхээс урьдчилан сэргийлэхийн тулд бүх хүчин чармайлтаа гаргахыг уриалав.

Тэрээр мөн Украины хямралтай холбогдуулан Европын аюулгүй байдлын бие даасан тогтолцоог бий болгох шаардлагатайг онцолжээ. Түүнчлэн Хятад улс Европын энхийн хэлэлцээг ахиулж, тэнцвэртэй, үр дүнтэй, тогтвортой Европын аюулгүй байдлын бүтцийг байгуулахад эерэг үүрэг гүйцэтгэхийг дэмжиж байна гэжээ.

Хятадын удирдагч Ши Жиньпин "Европчууд өөрсдийн аюулгүй байдлыг хангах ёстой" гэж мэдэгдэв

3 Эквадорын шоронгийн үймээнд 40 гаруй хоригдол амиа алджээ

Нийслэл Кито хотоос зүүн тийш 80 км зайд орших Санто Доминго дахь шоронд Лос Лобос болон R7 хэмээх гэмт бүлэглэлийн хооронд мөргөлдөөн гарсны улмаас 40 гаруй хүн амь үрэгдсэн байна.

Эквадорын шоронгийн үймээнд 40 гаруй хоригдол амиа алджээ

4 Шри Ланкад олон долоо хоног үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалын дараа Ерөнхий сайд огцорлоо

Тус улсад нүүрлээд байгаа эдийн засгийн хямралын улмаас ард иргэд нь олон хоногийн өмнөөс жагсаж эхэлсэн нь даамжирч эсэргүүцлийн хөдөлгөөн болсон юм. 

Шри Ланкад олон долоо хоног үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалын дараа Ерөнхий сайд огцорлоо

5 АНУ Украинд тавьсан Трампийн үеийн ган импортлох хоригийг цуцална

АНУ Украинд тавьсан Трампийн үеийн ган импортлох хоригийг цуцална

6 Хятад, Оросыг Сиднейд зохиогдох тэнгисийн цэргийн хуралд оролцохыг хориглов

Хятад, Оростой хийх харилцаа муудсан тул Австрали улс Сидней хотод нээгдэх олон улсын тэнгисийн цэргийн томоохон хуралд оролцох эрхийг нь хассан байна. 

Хятад, Оросыг Сиднейд зохиогдох тэнгисийн цэргийн хуралд оролцохыг хориглов

7 Apple компани гурван өдрийн дотор 1 их наяд ам.долларын үнэлгээгээ алджээ

Өнгөрөгч 1-р сард 3 их наяд ам.долларын үнэлгээнд хүрээд байсан Apple компани гуравхан хоногийн дотор 1 их наяд ам.доллар алджээ. 

Ажиглагчид үүний цаад шалтгааныг хөрөнгө оруулагчдын сонирхол буурсантай холбож байна. Цар тахал, Украины дайны нөлөөгөөр ихэнх хувьцааны арилжаа эрхлэгчид томоохон технологийн компаниудаас илүү хүнс, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нарт илүү найдах болсон тул энэ мэт хувьцаагаа зарж эхэлсэн нь ийнхүү ханш буурахад нөлөөлжээ. 

Тиймээс ганцхан Apple гэлтгүй Microsoft, Tesla, Amazon, Alphabet зэрэг бусад компаниуд ч багагүй хохирол амсаад байгаа юм. 

Apple компани гурван өдрийн дотор 1 их наяд ам.долларын үнэлгээгээ алджээ

8 Хятадын Хэнан мужид нэгэн эр 30 машиныг санаатайгаар галдан шатаажээ

Тэрээр ямар шалтгааны үүднээс ийм хэрэг хийсэн нь тодорхойгүй байна. Гал сөнөөгчид галыг унтраахын тулд 40 минут зарцуулсан гэнэ. 

Хятадын Хэнан мужид нэгэн эр 30 машиныг санаатайгаар галдан шатаажээ

9 Япон улс Оросын эсрэг шинэ хориг тавина

Япон улс мягмар гарагт Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах болсноо зарлав. Үүний дагуу тус улс олигархуудын өмч хөрөнгийг царцааж, Оросын зарим байгууллага, тэр дундаа шинжлэх ухааны судалгааны хүрээлэнгүүдэд орчин үеийн бараа бүтээгдэхүүн экспортлохыг хориглох аж. 

Япон улс Оросын эсрэг шинэ хориг тавина

10 Фердинанд Маркос Филиппиний Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгууллаа

"Бонбон" хэмээх хочит Фердинанд Маркос 67 хувийн санал авч өндөр амжилт үзүүлжээ. Түүний эцэг нь тус улсын дарангуйлагч асан Маркос юм. Тиймээс зарим иргэд хуучны харгис нийгэм эргэн ирнэ хэмээн болгоомжилж байгаа аж. 

Фердинанд Маркос Филиппиний Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгууллаа

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()