Дэлхийн мэдээг цөөн үгээр 08.04

2022-08-04, 09:55
1,790

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. БНХАУ Тайванийн хоолойд пуужингийн туршилттай цэргийн сургуулилалт хийнэ, 7-р сард Туркийн инфляц 79.6 хувиар өсжээ, Нэнси Пелоси: АНУ, Тайванийн нэгдмэл байдал зайлшгүй чухал байна зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 08.04
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 БНХАУ Тайванийн хоолойд пуужингийн туршилттай цэргийн сургуулилалт хийнэ

АНУ-ын төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайванийн аралд айлчлах тухай мэдээлэл гарсан цагаас БНХАУ-ын Засгийн газар ийм айлчлал хийхийг эсэргүүцсэн байр сууриа илэрхийлж байсан. Айлчлалтай холбогдуулан Хятадын чөлөөлөх арми урьд шөнөөс эхлэн Тайванийн арлын эргэн тойронд цуврал цэргийн үйл ажиллагаа эхлүүлсэн тухай CGTN телевиз мэдээлж байна. Мэдээллээс үзвэл Ардын чөлөөлөх армийн дорнод бүсийн армийн командлал Тайвань арлын хойд, баруун өмнөд болон зүүн өмнөд усан болон агаарын орон зайд цэргийн хамтарсан бэлтгэл сургуулилалт явуулахаар болжээ.

БНХАУ Тайванийн хоолойд пуужингийн туршилттай цэргийн сургуулилалт хийнэ

2 Испани улс эрчим хүч хэмнэх төлөвлөгөө баталжээ

Испанийн Засгийн газар эрчим хүч хэмнэх, ашиглалт хэрэглээнд зохицуулалт хийх төлөвлөгөөгөө зарлалаа. Даваа гарагт зарласан энэ баримт бичигт заасны дагуу олон нийтийн газарт агааржуулагч болон халаалтын систем ашиглахад хязгаарлалт тогтоохоор болж байна.

Засгийн газрынх нь албан ёсны сайтад мэдээлснээр энэ төлөвлөгөө засаг захиргааны байрууд, дэлгүүрүүд зэрэг олон нийтийн байгууламжуудын эрчим хүчний хэрэглээг бууруулах, энэ үүднээс орон байран дахь агаарын хэмийг тохируулж, эдийн засгийн хэмнэлт хийх зэрэг үндсэн зорилготой байна.

Испани улс эрчим хүч хэмнэх төлөвлөгөө баталжээ

3 Антонио Гутерреш: Нэг алдаа гарахад дэлхийг “цөмийн сүйрэл” нөмөрнө

“Ганц л алдаа гаргавал дэлхийг цөмийн дайн нөмрөхөд ойрхон байна. Хүйтэн дайнаас хойш үзэгдээгүй аюул хүн төрөлхтнийг нөмрөөд байна” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга сэрэмжлүүллээ. Тэрбээр цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээнд нэгдсэн орнуудын бага хурлыг нээж үг хэлэхдээ ингэж мэдэгдсэн байна. Даваа гарагт Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд ажлаа эхэлсэн бага хурлаар дээрх гэрээнд нэгдсэн 191 улсын төлөөлөгчид цөмийн зэвсгийг хорогдуулах хүчин чармайлтыг хэлэлцэж байна.

НҮБ-ын тэргүүн хэлсэн үгэндээ, улс орнуудыг буулт хийж, цөмийн зэвсгээс ангид байх тухайд нэгдмэл байр суурьтай байхад уриалсан юм.

Антонио Гутерреш: Нэг алдаа гарахад дэлхийг “цөмийн сүйрэл” нөмөрнө

4 Украины боомтуудад 1.2 сая тонн ачаа бүхий 68 хөлөг байна

Өнөөдрийн байдлаар Украины боомтууд дээр 1,2 сая тонн ачаа бүхий 68 хөлөг онгоц замд гарахаар хүлээгдэж байна гэж Украины боомтуудын захиргаанаас мэдээллээ. 26 тонн эрдэнэ шиш ачсан хамгийн эхний хөлөг онгоц өнгөрсөн даваа гарагт Одессийн боомтоос замдаа гарсан. Араас нь замд гарах эхний ээлжийн 16 хөлөг хөдлөх зөвшөөрлөө хүлээж байгааг Украины боомтуудын захиргааны төлөөлөгч мэдээлсэн байна. Тэдгээр онгоцонд ачаалсан нийт ачааны гуравны хоёрыг дэлхий даяар хүлээлт үүсгээд байгаа улаан буудай, ургамлын тос, эрдэнэ шиш зэрэг хүнсний бүтээгдэхүүн эзэлжээ.

Украины боомтуудад 1.2 сая тонн ачаа бүхий 68 хөлөг байна

5 Мюнхен дулааны станцуудынхаа мазут шатаагчийг сэргээжээ

Германы Мюнхен хотын дулааны станцууд мазут шатаагчуудаа ажиллуулж, нүүрснээс татгалзан, хий рүү шилжих ажлаа хойшлуулсан тухай “Stadtwerke Muenchen” компани мэдэгдсэнийг “Bloomberg” агентлаг уламжлав. “Ийм арга хэмжээ авснаар байгалийн хийн хэрэглээг бууруулж, эрчим хүчний бүтцээ өргөжүүлж байна” гэж тус компани мэдээлэхдээ хэдий хэмжээний мазут хэрэглэхээ тодруулаагүй аж.

Байгаль орчинд хор нөлөөтэй хэмээн тус улс дулааны станцуудаа хаагаад удаагүй байгаа. Эрчим хүч хэмнэх үүднээс усан бассейн, сауны температурыг хамгийн бага градус хүртэл бууруулснаа “Stadtwerke Muenchen” мэдээлжээ. Түүнчлэн тус компани сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг, төвлөрсөн халаалтын системийг өргөтгөх ажлаа эрчимжүүлэх зорилгоор 10 сая еврогийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн байна.

Мюнхен дулааны станцуудынхаа мазут шатаагчийг сэргээжээ

6 АНУ-ын Конгрессын Сенатын танхим Финланд болон Швед улсыг NATO-д элсүүлэхийг дэмжив

АНУ-ын Конгрессын Сенатын танхим Финланд болон Швед улсыг NATO-д элсүүлэхийг дэмжлээ.

Одоогийн гишүүн орнууд бүгд дэмжсэн тохиолдолд Финланд болон Швед улс цэргийн эвсэлд элсэх боломжтой болно. Ингэснээр Финланд улс ОХУ-тай хуурай газраар хиллэдэг NATO-ийн таван гишүүн орны нэг болох юм.

АНУ-ын Конгрессын Сенатын танхим Финланд болон Швед улсыг NATO-д элсүүлэхийг дэмжив

7 7-р сард Туркийн инфляц 79.6 хувиар өсжээ

Турк улсын хэрэглээний үнийн индекс долоодугаар сард 79.6 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа.

Энэ нь шинжээчдийн 80.24 хувиас дээш гарна гэж тооцоолж байснаас доогуур үзүүлэлт юм. Зургаадугаар сард хэрэглээний үнийн индекс 78.62 хувиар өссөнтэй харьцуулахад энэ нь нэмэгдсэн үзүүлэлт боллоо.

7-р сард Туркийн инфляц 79.6 хувиар өсжээ

8 “Airbnb”-ийн ашиг, орлого шинжээчдийн таамагт хүрээгүйгээс хувьцааны ханш нь 8 хувиар унав

Цар тахлын дараа аялал, жуулчлалын салбар огцом өсөх шинжээчдийн хүлээлт талаар болж, “Airbnb” компанийн хувьцааны ханш уналаа.

Тус компанийн захиалга 2-р улиралд 25 хувиар өсөж, 103.7 сая болсон бол шинжээчид 106 сая хүрнэ гэж тооцоолж байжээ. “Airbnb”-ийн 3-р улирлын захиалгын төлөв мөн 109 сая дөхнө гэсэн шинжээчдийн тооцооноос бага байна.

“Airbnb”-ийн ашиг, орлого шинжээчдийн таамагт хүрээгүйгээс хувьцааны ханш нь 8 хувиар унав

9 Нэнси Пелоси: АНУ, Тайванийн нэгдмэл байдал зайлшгүй чухал байна

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайванийн Ерөнхийлөгч Цай Ин Вэньтэй уулзсаныхаа дараа хамтарсан хэвлэлийн бага хурал хийлээ. Үүний дараа Тайванийн хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “TSMC” компанийн ТУЗ-ийн дарга Марк Лютэй уулзсан байна.

АНУ-Тайванийн хооронд хагас дамжуулагчийн салбарын хамтын ажиллагаа ихээхэн чухал асуудал болоод байгаа аж. АНУ өнгөрсөн долоо хоногт улсдаа хагас дамжуулагчийн үйлдвэр барих зэрэгт дэмжлэг үзүүлэх 52 тэрбум ам.долларын төслийг баталсан. Тайванийн “TSMC” компани АНУ-ын Аризона мужид 12 тэрбум ам.долларын өртөгтэй хагас дамжуулагчийн үйлдвэр барьж байгаа ажээ.

Нэнси Пелоси: АНУ, Тайванийн нэгдмэл байдал зайлшгүй чухал байна

10 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг 9-р сард гарцаа өдөрт 100 мянган баррелиар нэмэгдүүлнэ

OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг уулзалтаараа ирэх есдүгээр сард гарцаа өдрийн дүнгээр 100 мянган баррелиар нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл өмнөх саруудаас ч бага дүнгээр нэмэгдүүлж байна.

Өргөтгөсөн бүлгийн гишүүн орнуудаас Саудын Араб болон Арабын Нэгдсэн Эмират улс л олборлолтоо нэмэгдүүлэх боломжтой байгаа аж. Харин Ливи, Ангол зэрэг улсын гарц эрс буураад байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден газрын тосны үнийн өсөлтийг бууруулах чиглэлд ихээхэн анхаарлаа хандуулж байна.

OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг 9-р сард гарцаа өдөрт 100 мянган баррелиар нэмэгдүүлнэ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()