Дэлхийн хамгийн хурдан жийп Aston Martin DBX 707-г танилцуулж байна

"Aston Martin" компанийн шинээр гаргаж буй "DBX 707" загвар нь энгийн суудлын машин хэрнээ спорт загварын машинуудаас дутахааргүй хүчирхэг юм. Нэрний 707 гэсэн тоо нь хэчнээн морины хүчтэй вэ гэдгийг илтгэж байгаа аж. Тийм ч учраас дэлхийн хамгийн хурдан суудлын машин гэж нэрлэх болжээ. 

Дэлхийн хамгийн хурдан жийп Aston Martin DBX 707-г танилцуулж байна

DBX цувралын үргэлжлэл болж байгаа 707 нь хамгийн сүүлийн үеийн керамик тоормос, шинэчлэгдсэн загвараараа өмнөх загваруудаас ялгарч байгаа гэнэ. Түүнчлэн илүү нарийн биетэй учраас салхийг жинхэнэ зүснэ. Ердөө 3.3 секундийн дотор 100 км/ц хурдлах чадалтай учраас хэр баргын спорт машинтай уралдаж чадахаар болжээ. 

"DBX 707"-ийн бусад гол сайжруулалт бол нүүрстөрөгчийн керамик тоормос, түүнийг хариуцсан шинэ систем юм. Тоормосны хөргөлтийг нэгдсэн системийн хоолойгоор шийджээ. DBX 707-ийн тэнхлэгийг мөн бүрэн автоматжуулсан учраас хэзээ ч хүчээ алдахгүй, ямагт 100 хувийн хурд үзүүлэх гэнэ. 

Өмнө хэлсэнчлэн нийт 707 морины хүчин чадал бүхий 4.0 литрийн багтаамжтай V8-ийн битурбо хөдөлгүүрийг есөн шатлалт хурдны хайрцагтай хослуулж чадсанаар ийм хүчирхэг болжээ. 

Хөдөлгүүр нь мөн Mercedes-AMG-ээс гаралтай V8, V12 гэсэн хүчний хоёр төрлийн сонголттой бөгөөд AMG GT 4-Door Coupe-той хослуулсан Hybrid систем ашигласан байна. Сэтгүүлчдийн хэлж байгаагаар, "Aston Martin"-ын шинэ SUV-ыг бартаат замыг ч үл хайхран явагч гэдгийг илтгэж Ром хэлний “Хаа саагүй” гэсэн утгатай Varekai гэдэг үгээр хочилжээ. 

Жолоочийн урд нэгдсэн хянах самбар байх бөгөөд тэндээс машин амаржин, араа, hybrid систем зэргийг бүрэн удирдах боломжтой аж. Мөн дөрвөлжин хэлбэртэй шинэ спорт загварын яндангийн системийн тусламжтайгаар хөдөлгүүрээс гарах дууг мэдэгдэхүйц бууруулж чаджээ. Харамсалтай нь одоогийн байдлаар навигацийн систем буюу GPS нь төдийлөн сайн ажиллахгүй байгаа гэнэ. 

Энэхүү загвар 2023 оны эхээр худалдаанд гарах бөгөөд урьдчилсан захиалга 3-р сард эхэлсэн гэв. Үнэ: 239,086 ам.доллар

Сонирхолтой борлуулалтаараа DBX 707 нь "Aston Martin"-ий сүүлийн таван жилд гаргасан машинуудыг хэдийн давсан гэнэ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()