Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Олон хүн мэднэ дээ. Олны танил, амжилттай яваа эмэгтэйчүүдийн тухай мэдээ, нийтлэл сошиал сүлжээгээр цацагдахад сөрөг сэтгэгдэл бичдэг нь гол төлөв эмэгтэйчүүд байдаг гэдгийг. Хэзээнээс ийм үзэгдэл давамгайлсанг мэдэхгүй ч намайг ухаан орох үеэс л эмэгтэйчүүд нэгнийгээ дээш гишгэхэд атаархсан харц шиддэг байсан. Арван жилийн ангийн дарга сонгоход хүртэл ихэнх охидууд хөвгүүдийг л дэмждэг байж билээ.
Би олон эм хүйстнүүд найзынхаа нулимсаа дуслуулан тоочсон зовлонг нүүр дүүрэн мишээгээд өөр нэг өлөн чихтэнд дамжуулдаг болохыг мэднэ. Би олон эм хүйстэн материаллаг баялгаараа бяцхан хүүхдийн тэмцээн зохиодог гэдгийг мэднэ. Би олон эмэгтэйчүүд хүнд муугаа үзүүлэхгүй юм шүү гэсэндээ зовлон дүүрэн нулимсаа зүрхэндээ хураадаг гэдгийг мэднэ. Учир нь эмэгтэй хүн өөрсдийг нь гичий, янхан, өлөгчин гэж дуудах эр бие махбодтой тэмцэхээс гадна зовлон нэг эмэгчингүүдтэйгээ тулалддаг. Эр хүн эр хүндээ хайртай. Харин эмэгтэйчүүд?