Мөнгө үрэхгүйгээр анхны болзоог хэрхэн гайхалтай болгох вэ?

Анхны болзоо нь хосуудын хувьд хамгийн гайхалтай дурсамж, мөч нь байдаг. Харин үүнээс шалтгаалж тэдний харилцаа цаашид цэцэглэн хөгжих эсвэл цэг тавигдах нь хамаардаг тул тун чухал мөч хэмээж болно. Гэхдээ залуус бүсгүйдээ сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд үнэтэй ресторанд урьж, кино үзэж, машинаар зугаалж хамаг мөнгөө хийсгэн одох хандлагатай байдаг. Харин бүсгүйчүүд тансаг байдлаас илүүтэй мартагдахааргүй дурсамж, хөөр баярыг л хүсдэг юм. Иймд залуусдаа зориулан мөнгө үрэхгүйгээр анхныг болзоог гайхалтай болгох аргуудаас дуулгая. 

Мөнгө үрэхгүйгээр анхны болзоог хэрхэн гайхалтай болгох вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хөгжилтэй байдал

Үнэтэй ресторанд дарс шимэн, үнэн төрхөө гаргалгүй, дарга царайлж дүр эсгэх нь бүсгүйчүүдэд огтхон ч таалагддаггүй. Та шал дэмий, цаг, мөнгөө үрчихлээ л гэсэн үг юм. Харин үүний оронд сааданд суугаад хөгжилтэй зүйлс ярилцан, инээлдэх нь хамгийн таатай мэдрэмж, мөчүүдийг бэлэглэх болно. Бусдаас санаа зовж, тэр намайг юу гэж бодох бол хэмээн толгойгоо гашилгах огт хэрэггүй бөгөөд ганцхан өөрийнхөөрөө хөгжилтэй байх нь ямар ч бүсгүйд гайхалтай сэтгэгдэл төрүүлнэ. 

Хөгжилтэй байдал

2 Нохойг ашигла

Амьтан тэр тусмаа нохойнд дургүй бүсгүй хүн гэж тун ховор байдаг юм шүү. Тиймээс тэдний тус чанарыг ашиглаж, нохойгоо салхилуулангаа таалагддаг бүсгүйтэйгээ болз. Энэ нь хамгийн сайхан болзоо байх бөгөөд таны халаас нимгэрч, хүнд байдалд орохгүйн дээр таатай сэтгэгдэл төрүүлнэ. Нохойгоо эрхлүүлж, зугаалангаа элдэв зүйлсийг ярилцаж, энгийн харилцаанаас гүнзгийрэхийг хичээгээрэй. 

Нохойг ашигла

3 Зүгээр л бүжиглэ

Зүгээр л сайхан бай. Битгий биеэ барь. Чөлөөтэй, өөрийнхөөрөө, өөрийн гайхалтай чанаруудаа болзоот бүсгүйдээ мэдрүүлж, бусад эрчүүдээс өөр гэдгээ ойлгуулаарай. Ингэхэд танд огтхон ч мөнгө хэрэг болохгүй. Амьдрал мөнгөн дээр биш хайр дээр тогтдог гэдгийг батлан харуулснаар тухайн бүсгүй таны дотоод мөн чанар, ухаалаг байдлыг анзаарч, хайлан урсах болно. Бусдаас санаа зоволгүй гудманд бүжиглэн хөгжилдөж, гутлаа норгон ус дундуур туул. Энэ нь бүсгүйд хэзээ ч мартагдахгүй дурсамж болж, хадгалагдан үлдэх болно. 

Зүгээр л бүжиглэ

4 Гар гараа барилц

Хайрыг жижигхэн зүйлсээс мэдэрч, хүртэж болдог юм. Энэ нь ердөө гар гараа барилцах, тэврэлдэх зэргээс мэдрэгдэнэ. Тиймээс та түүнд өөрийн хайраа мэдрүүлмээр байвал үнэтэй цэцгийн баглаа, оройн зоогоос илүүтэй зүгээр л гарыг нь атгаж, гайхалтай мөчүүдийг хамтдаа өнгөрүүлээрэй. 

Гар гараа барилц

5 Нар мандах, жаргахыг хар

Хамтдаа наран жаргаж нэг өдөр дуусч, наран мандаж шинэ өдөр эхэлж байгааг хар. Гайхалтай нэгэн дурсамжыг бүтээн, гандаж, гундахгүй өөрийн сэтгэлийг илэрхийл. Бүсгүйчүүдэд мөнгөө багтааж ядсан баярхуу эрээс илүүтэй мэдрэмжтэй, хөгжилтэй эрчүүд таалагддаг юм шүү. 

Нар мандах, жаргахыг хар

6 Сайхан түүхээ өгүүл

Өөрт тохиолдож байсан өрөвдөлтэй, аймшигтай, хөгжилтэй гэх мэт явдал, түүхээ болзоот бүсгүйдээ ярьж өгөн, цагийг зугаатай өнгөрүүл. Ингэхэд танд ресторан, бар аль нь ч хэрэг болохгүй. Зүгээр л цэцэрлэгт хүрээлэнгийн сааданд сууж, халуун кофе уунгаа болзоот бүсгүйдээ болсон явдлуудаа ярь. Харин одоо түүнийг яриул. Ганцхан өөрөө яриад л байх нь бага зэрэг бүдүүлэг санагдаж ч мэднэ шүү. Тиймээс түүнийг яриаг чих тавин сонсож, чин сэтгэлээсээ хандаж, хамт байгаарай. 

Сайхан түүхээ өгүүл

7 Хөгжим сонс

Түүний хамгийн дуртай, эсвэл та өөрийн хамгийн сонсох дуртай дуугаа сонгож, хамтдаа нэг чихэвчээр сонс. Энгийн байдал тань түүнд илүүтэй таалагдах бөгөөд ичиж балмагдалгүй өөрийгөө илэрхийлээрэй. Хэрэв анхны болзоо бүтэлгүйтвэл шинэхэн хосын цаашдын харилцаанд цэг тавигдах магадлал өндөр байдаг тул биеэ барилгүй өөрийнхөөрөө байхыг хичээгээрэй. 

Хөгжим сонс

8 Инээмсэглэл

Хүмүүс ихэвчлэн болзоот бүсгүйдээ бэлэг болгож, цэцэг, шоколад зэргийг сонгодог. Гэтэл танд мөнгө байхгүй бол яах вэ? Гар хоосон очих эвгүй санагдаж, бүр болзоогоо цуцлах талаар бодож байгаа юм биш биз. Тэгвэл бид танд тун амархан арга санал болгоё. Энэ бол инээмсэглэл. Зүгээр л нүүр дүүрэн инээмсэглэлээр өөрийгөө чимээд оч. Энэ чинь л түүнд бэлэг болох бөгөөд энгийн бөгөөд илэн далангүй байх нь хамгаас чухал. 

Инээмсэглэл

9 Сэтгэлээ илчлэх

Хайр сэтгэлээ илчлэхийн тулд заавал хайрцагтай чамин зүүлт, халуун дулаан ресторан, тэвэр дүүрэн цэцэгс, тэрэг дүүрэн амттан хэрэгтэй гэж үү? Мэдээж эмэгтэй хүнд үзэсгэлэнт цэцэг, үнэтэй эдлэл бэлэглэх нь тэдэнд баяр хөөрийг авчирдаг ч гэлээ үүнээс илүүтэй таны чин сэтгэлээс урган гарсан гайхалтай гурван үгийг бичсэн ганцхан цаас л аз жаргалд умбуулж, агуу хайрыг мэдрүүлдэг юм шүү. Тиймээс хайртай хүнээ баярлуулах гэж мөнгөний асуудал дээр гацахын оронд сэтгэлээ сонсож, сэтгээд үзээрэй. 

Сэтгэлээ илчлэх

10 Өөрийн гараар амттай хоол хийж өгөх

Хэрвээ та хайртыгаа үнэтэй ресторан, тансаг зоогоор дайлж чадахгүй хэмээн өөртөө гутарч байгаа бол үүнийхээ оронд гэртээ урьж, оройн зоог барьж болно шүү дээ. Түүнд өөрийн хамгийн сайн хийдэг хоолыг хийж өгөн, хамтдаа олон сайхан зүйлсийн талаар яриарай. Бүсгүй тань энэ өдрийг хэзээ ч мартахгүй байх болно.

Өөрийн гараар амттай хоол хийж өгөх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()