Туркт очвол заавал үзэх үзэсгэлэнтэй газрууд

2022-04-30, 15:46
2,626

Ихэнх хүмүүс Турк улсыг жуулчдын хөлд дарагдсан, буудлын захиалга нь дүүрсэн газар мэтээр л төсөөлдөг. Гэвч үнэн хэрэгтээ Турк улс байгалийн гайхамшиг бүрдсэн, түүх соёлын арвин түүхтэй газар юм. Тиймээс хэрвээ та Турк улсаар аялахыг хүсэж байвал эдгээр газраар заавал аялаарай.

Туркт очвол заавал үзэх үзэсгэлэнтэй газрууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Каппадоки

Каппадоки нь газар доор орших үзэсгэлэнтэй хот юм. 65 сая жилийн өмнө энэ газарт их хэмжээний галт уулын дэлбэрэлт болсон бөгөөд  эргэн тойронд бүх зүйл халуун лавд хучигджээ. Галт уулын чулуулаг нь ус, салхины нөлөөнд автсанаар орчин үеийн Каппадоки үүссэн байна.

Хийх зүйл: Каппадокид ирснээр та агаарын бөмбөлгөөр нисэх боломжтой. Хэрвээ салхи, хур тунадас байхгүй бол өдөр бүр агаарын бөмбөлгөн нислэгт гарч болно. 

Каппадоки

2 Газар доорх хот Деринка

Каппадокигийн газар нутагт 6 ширхэг газар доорх хот байдаг бөгөөд тэдгээрийн нэг нь Деринка юм. Эдгээр хотууд нь МЭӨ I зууны үед үүссэн байна. Тэр үед христийн шашинтнууд зовлон, тамлалаас нуугдаж ийнхүү галт уулын лавыг сэндийлж газар доорх хотыг бүтээжээ. Үүнээс хойш Каппадокид агуйд амьдрах уламжлал тогтсон юм.

Хийх зүйл: Газар доорх хотод 20 мянган хүн амьдрах боломжтой. Харин та доорх зураг дээрээс газар доорх хотууд хэрхэн агааржуулалт болон усан хангамжаа зохицуулдаг болохыг мэдэж болно.

Газар доорх хот Деринка

3 Карадениз

Норвегийн үзэмжийг Турк улсад харах боломжтой гэвэл та итгэх үү? Хэрвээ та Караденизын зүүн хойд бүсээр аялбал ийм байгалийг харах бөгөөд Туркийн  хамгийн өндөр далан болох Чорох голын дээр байрлах Деринерээс ч мөн харах боломжтой.

Үүнээс гадна Карадениз нь Туркийн цайны өлгий нутаг юм.

Хийх зүйл: Деринер далангийн үзвэрийн талбайгаас байгалийн үзэсгэлэнг харж, Туркийн амтат цайг амтална. Хэрвээ цай хураалтын үеэр буюу 5-аас 10-р сарын хооронд ирвэл төрөл бүрийн өвөрмөц амттай цай худалдаж авч болно.

Карадениз

4 Үндэсний цэцэрлэгт хүрээлэн Качкар

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн Качкар нь Караденизын ойролцоо байрладаг. Энэ нь Караденизт оршдог уулархаг газрын хамгийн өндөр цэг юм. Түүнчлэн энэ газарт та өтгөн ой, нуур, усан хүрхрээ, мөсөн уул, бэрсүүт жимсний хүрээлэн, цайны тариалангийн талбайг харах боломжтой.

Хийх зүйл: 2000 мянган метрийн өндөрт гарснаар үүлэн далайг харж болно. Туркийн үндэсний хоолыг амталж, Турк үндэстний соёл иргэншилтэй танилцаарай.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн Качкар

5 Стамбул

Стамбул нь Европ болон Ази тивийг холбон оршдог цорын ганц метрополис хот юм. Хоёр тивийн заагийг Босфор хоолойгоор тогтоодог бөгөөд энэ нь Стамбулын бэлгэ тэмдэг ажээ. Түүнчлэн Стамбулд 3000 орчим түүхэн барилга, байгууламж байдаг бөгөөд тэдгээр нь 4 засаглалын түүхийг харуулдаг байна.

Хийх зүйл: Усан онгоцоор Босфорын хоолойгоор аялал хийвэл та Стамбулын бүхий л үзэсгэлэнг харах бөгөөд 5-6 цагийн аялах хийх хугацаандаа Мармара тэнгисээс Хар тэнгис хүртэл зугаална. Тэгээд ч зогсохгүй 1461 онд баригдсан “Grand bazare” захаар явж, үлгэрийн ертөнцөд нэвтрээрэй. Мөн Туркийн бас нэгэн өвөрмөц амттан болох дондурма буюу бидний хэлж заншсанаар зайрмагийг амтлаарай.

Стамбул

6 Немрут-Даг уул

Немрут Даг уулан дээр МЭӨ62 онд Антиох I хаан өөртөө зориулж бунхан барьжээ. Тус хиргисүүрийг жижиг чулуулгаар хийсэн бөгөөд дотор нь Антиох I-ийн шарил бий.

Хийх зүйл: Эрт дээр үеийн археологийн дурсгалт газруудыг 2150 метрийн өндрөөс харах боломжтой.

Немрут-Даг уул

7 Эртний хот Сиде

Сиде нь Анталигаас 75 км-ийн зайд байрлах хагас арал дээр орших үзэсгэлэнт хот юм. Энэхүү газарт эрт үеийн нийтийн халуун усны газар, хана, багана зэрэг сүйдэлгүй хадгалагдан үлдсэн байдаг төдийгүй Дионис болон Аполлоны сүмийн буурь бий. Үүнээс гадна мөн гладиаторуудын тулаан болж байсан томоохон театр хүртэл байдаг.

Хийх зүйл: 2 мянган жилийн настай хатуу хучилттай гудамжаар алхана. Сиде нь эртний хотын тоонд багтдаг учир хот руу ороход төлбөр төлдөггүй байна.

Эртний хот Сиде

8 Капузбаши усан хүрхрээ

Капузбаши усан хүрхрээ нь Аладаглар цэцэрлэгт хүрээлэнд байрладаг бөгөөд Туркийн хамгийн хачирхалтай газруудын нэг юм. Энэхүү 7 ширхэг хүрхрээ нь унжуу хаднаас шууд урсдаг бөгөөд нэг бүрийн өндөр нь 70 метр орчим хүрдэг. Өвлийн улиралд ус нь царцсан байдалтай байдаг учир үзэсгэлэнтэй харагддаг.

Хийх зүйл: Усан хүрхрээ оршиж буй цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах. Жишээлбэл: Аладагларт уулын оргил, унжсан хад, хавцал, агуй зэргийг харах боломжтой. Мөн жуулчдад зориулж сафари, рафтинг, агуйн аяллыг санал болгодог.

Капузбаши усан хүрхрээ

9 Ликийн зам

Европын хамгийн шилдэг аялалд багтах энэхүү зам нь явган аялал хийхэд зориулагдсан байдаг. Түүний нийт урт нь 509 км. Эртний Лики, Антали болон Фетчихын хагас арлаар энэхүү зам дайран өнгөрдөг байна.

Хийх зүйл: Ууланд авирч, агуй руу орж, Гейнюк хавцлын дагуух голоор зугаалах боломжтой. Үүнээс гадна нууцлаг Химера ууланд авирсан ч болно. Энэхүү уулнаас олон жилийн туршид галын дөл цацарч байгаа гэнэ.

Ликийн зам

10 Туз нуур

Туз нуурын гүн нь 1-2 м хэдий ч түүнд агуулагдах давс нь ойр байрлах 3 уурхайн үйл ажиллагааг хангадаг байна. Туркийн томоохон нуурын нэг болох Тузын үзэсгэлэнг мэдрэхийн тулд 7 эсвэл 8 сард ирэх нь тохиромжтой. Энэ үед ус улаан-ягаан өнгөтэй болсон байдаг.

Хийх зүйл: Давслаг нуураар хөл нүцгэн алхах. Үүнээс гадна энэхүү газар фламинго шувуу ихээр байдаг учир шувуу сонирхогчдын хувьд таатай газар юм. Мөн саарал тогоруу, цагаан галуу гэх мэт олон төрлийн шувууд бий.

Туз нуур

11 Ликийн эртний хот Мира

Лики гэдэг нь орчин үеийн Мугла болон Антали дүүрэгт байрладаг эртний хот юм. Харин одоогоор Мира хотоос Грек-Ромын театрын туурь, нас барагсдын бунхан л үлджээ. МЭӨ300-343 оны үед Патарын Николай Мира хотод оршиж байсан бөгөөд нутгийн иргэд түүнийг Санта Клаус буюу Зул сарын загалмайлсан эцэг хэмээн үздэг байна.

Хийх зүйл: Ликийн устаж үгүй болсон түүхэн дурсгалын баримлыг өөрийн нүдээр харах боломжтой.

Ликийн эртний хот Мира

12 Керпе

Керпе нь Хар тэнгисийн эрэг дээр байрлах Туркийн хамгийн жижиг наран шарлагын газруудын нэг юм. Газрын Дундад Тэнгисийн наран шарлагын газраас залхсан нэгэн Стамбулаас 1,5 цаг орчим яваад хүрэх Керпе наран шарлагын газрыг зорьдог байна. Керпе далайн эргийн эргэн тойронд Хар тэнгисийн усанд түрэгдэн үүссэн төрөл бүрийн агуй бий.

Хийх зүйл: Керпе нь тавцангаар гулгагчдын хувьд яг л диваажин гэсэн үг. Үүнээс гадна аялагчдын бас нэгэн сонирхдог зүйл нь агуй судлал юм байна. 

Керпе

13 Арарат уул

Арарат уул нь Туркийн зүүн хэсэгт оршдог унтарсан хоёр галт уулын конус хэлбэрийн уул бөгөөд тэднийг Том Арарат, Жижиг Арарат хэмээн ангилдаг байна. Том Араратын өндөр нь 5165м бөгөөд энэ нь  Туркийн хамгийн өндөр цэг юм. Уулын доод хэсгээр цэцэрлэгт хүрээлэн, цэцэгт талбай, хуучны сүм, мөсөн агуй зэрэг бий.

Хийх зүйл: Уулын бэлд амрах, зааварлагчийн тусламжтайгаар ууланд авирах, мөсөн агуйд зочлох боломжтой. Ариун Яковын мөсөн гол нь Араратын хамгийн урт мөсөн гол бөгөөд ойролцоогоор 2км үргэлжилдэг.

Арарат уул

14 Алачат

Эгей тэнгисийн ойролцоо, Чешме хагас арал дээр байрлах бяцхан тосгон бол Алачат юм. Энэхүү тосгоны байшингууд өнгө өнгийн дээвэртэй бөгөөд цэцгэн дунд умбаж харагдана. Түүнчлэн Алачатад  Турк болон Грек гэх хоёр орны өнгө алаглан харагдах болно. 

Хийх зүйл: Унадаг дугуй түрээслэн тосгоны гудамжаар зугаалж, арал дээрх жижиг ресторанд орж нутгийн үндэсний хоолтой танилцах боломжтой. Харин Бямба гарагийн өглөө төв талбай дээр нь төрөл бүрийн амттан, үндэсний бэлэг дурсгалын зүйлийг зардаг байна.

Алачат

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()