Судсанд буруу бүлгийн цус орвол юу болох вэ?

Хүний биеийн жингийн 6-8 хувийг цус эзэлдэг. Цусны 40-70 хувийг алдвал амь насанд аюултай, харин 70-аас илүү хувийг алдах нь үхэлд хүргэнэ гэж үздэг. Тиймээс их хэмжээгээр түлэгдсэн, гэмтэл авсан тохиолдолд өвчтөнийг аврах цор ганц боломж бол донорын цус сэлбэх явдал юм. Хэрвээ хүний биед өөр бүлгийн цус сэлбэвэл юу болох бол?

Судсанд буруу бүлгийн цус орвол юу болох вэ?

Цусны бүлгийн төрлүүд

Хүн төрөлхтөн өөрийн генийн онцлогоос хамаарч 0 (I) αβ, А (II) β, В (III) α болон АВ (IV) гэсэн цусны бүлэгтэй байдаг. Энэ системийг "AB0" систем гэж нэрлэнэ.

Цус юунаас бүрддэг вэ?

Цус нь цусны сийвэн болон хэлбэрт элементүүд гэсэн үндсэн 2 хэсгээс бүрэлддэг. Хэлбэрт элемент гэдэгт цусны  улаан эс, цагаан эс, ялтсууд багтана. Улаан эс буюу эритроцит нь А болон В-ийн эсрэг төрөгч, эсвэл α болон β-ийн эсрэг сийвэн агуулсан байх магадлалтай. Эсрэг төрөгч буюу антиген гэдэг нь эрүүл мэндэд аюултай гадны биет бөгөөд энэ ойлголтын хувьд антиген нь уураг юм.  Эсрэг биет нь эсрэг төрөгчийг устгахад чиглэгдэгсэн бидний бие организмын ялгаруулж буй бодис юм. Антиген болон эсрэг биетэд тохируулж тохирох цусны бүлгийг тодорхойлдог.

Дээр дурдсан эсрэг төрөгчөөс гадна маш чухал нэгэн антиген байдаг нь липопротеин. Энэ нь резус-фактор гэгч зүйлийг тодорхойлж өгнө. Хэрвээ улаан эсэнд энэ антиген агуулагдсан байвал цусны бүлгийг эерэг, харин агуулагдаагүй байвал сөрөг гэж нэрлэдэг байна. Азаар, дэлхийн хүн амын 80% нь эерэг цусны бүлэгтэй аж.

Үүнээс гадна Келл, Кидд, Даффи гэх мэт олон төрлийн антиген байдаг ч эмч нар Келл-факторт ихээхэн анхаарал  хандуулдаг. Учир нь дэлхийн хүн амын ихэнх хувьд байдаггүй аж.

Ямар цусны бүлгүүд хоорондоо тохирох вэ?

1-р бүлгийн цустай хүмүүсийн цусанд ямар нэгэн сөрөг гадны биетүүд огт байхгүй. 

Харин 2-р бүлгийн цустай хүмүүсийн хувьд А антиген давамгайлсан байдаг бөгөөд эмч нар энэхүү эсрэг төрөгчийг хяналтандаа барьж чаддаг байна.

3-р бүлгийн цустай хүмүүсийн хувьд В антиген илүү давамгайлна.

Харин 4-р бүлгийн цустай хүмүүсийн цусанд А болон В антиген хоёул байдаг.

1-р бүлгийн цус нь төгс цус учир бүх бүлгийн цустай хүнд сэлбэх боломжтой. Гэхдээ 1-р бүлгийн цустай хүнд өөр бүлгийн цус сэлбэж болохгүй бөгөөд өөр төрлийн антиген цусанд нэвтрэх юм. Ингээд 2-р бүлгийн цустай хүнд 1, 2 -р бүлгийн цус, 3-р бүлгийн цустай хүнд 1,3-р бүлгийн цус таарах бол, 4-р бүлгийн цустай хүнд 1,4-р бүлгийн цус таарах ч 4-р бүлгийн цусыг өөр бусад бүлгийн цусанд сэлбэх боломжгүй.

Резус-факторын хувьд хэрвээ сөрөг байвал уг цусанд ямар нэгэн антиген байхгүй учир эерэг цусанд сэлбэх боломжтой. Харин эсрэгээр нь хийж болохгүй.

Харин одоо ялтас буюу сийвэнгийн талаар авч үзье.

α болон β эсрэг биетийг нэг ангилалд багтдаг гэж үзье. Гэтэл IV-р бүлэг ямар нэг ангилалд хамаарахгүй. Энэ бүлгийн сийвэн нь бүх бүлэгт таарна. 1-р бүлгийн цусны хувьд хоёр эсрэг биет хоёул байна. 

Хэрвээ (I) αβ цусыг (II) β руу эсвэл (III) α руу сэлбэвэл ижил үсгүүд хоорондоо зөрчилдөж, нэг нэгнээ устгах гэж оролдох болно. Энэ дайн нь сайн үр дагаврыг авчрахгүй. Донорын цусны эсрэг биет, өвчтөний цусны эсрэг биеттэй нийцэхгүй үед цусны сийвэнг сэлбэх шаардлага гардаг. 

Зүүнээс баруун: улаан эс, ялтас, цагаан эс

Өөр бүлгийн цус сэлбэсэн тохиолдолд биед ямар өөрчлөлт гарах вэ?

Буруу цус сэлбэсэн тохиолдолд улаан эсний бөөгнөрөл явагдаж, уургууд хоорондоо наалдаж, цус өтгөрдөг. Ингээд судасны битүүрэл үүсэж, цусан хангамж дутагдсан бие организм хатаж тэр чигтээ үхжил үүснэ.  Хамгийн түрүүнд бөөрөнд нөлөөлж, бөөрний дутагдалд орно. Харин дараа нь уушгины хаван, зүрх дэлсэх гэх мэт таагүй шинж тэмдгүүд үргэлжлэх болно. Үүнээс гадна цус багадалтад нэрвэгдэнэ. 

Гэхдээ зөв сонгосон цус ч аюул дагуулах магадлалтай. Хэрвээ тухайн хүнд нийт цусны 50%-иас илүү хувийг хийх юм бол цус илүүдэж, зүрх судасны систем хэт ачаалалд орох, халуурах, толгой эргэх, шархнаас их хэмжээний цус гарах гэх мэт шинж тэмдэг  илэрнэ. Тиймээс ямар ч тохиолдолд та өөрийн цусны бүлгийг мэддэг байх хэрэгтэй бөгөөд яаралтай, гэнэтийн ослын үед энэ нь таныг аврах эх үүсвэр болно.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()