Алуурчдын тухай итгэмээргүй баримтууд

Хүн бүр л алуурчдын тухай хар бараан, муухай зүйлсийг бодож сэтгэдэг боловч тэдэнд ч мөн бидэнтэй адил эгэл жирийн амьдрал, хобби, сонирхол байсан аж. Аймшигт хэрэг тоо томшгүй олныг хийж үйлдсэн харгис хүмүүсийн тухай эдгээр баримтууд таны гайхшралыг төрүүлж, сонирхлыг тань татна гэдэгт итгэлтэй байна. 

Алуурчдын тухай итгэмээргүй баримтууд

1 Цуврал алуурчин Родни Алкала болзоонд урьдаг нэвтрүүлэгт ороод ялж байсан

2010 онд баригдсан Родни Алкала хэмээх эр 1978 оноос хойш 100 гаруй эмэгтэйг хүчирхийлээд зогсохгүй амийг нь хороожээ. Сонирхолтой нь тэрээр 1978 онд The Dating Game хэмээх цэнгээнт нэвтрүүлэгт орж байв. Тус нэвтрүүлэгт оролцсон нэг эмэгтэй хэд хэдэн эрэгтэйгээс сонголтоо хийж болздог бөгөөд Родни орсон дугаартаа ялсан гэнэ. 

Цуврал алуурчин Родни Алкала болзоонд урьдаг нэвтрүүлэгт ороод ялж байсан

2 7 жилийн турш цогцостой амьдарсан нь

1931 онд 56 настай Карл Танзлер хэмээх эр Флоридагийн нэгэн эмнэлэгт эмчээр ажиллаж байхдаа Мариа Елена Милагро де Хойос хэмээх 22 настай Куба гаралтай Америк бүсгүйд дурлаж байжээ. Харамсалтай нь де Хойос нууцлаг байдлаар нас барсан аж. Танзлер түүнийг өнгөрөхөд үнэтэй бунхан хүртэл босгож өгсөн байна.

Бүсгүйг оршуулсны дараа Танзлер де булшин дээр нь эргэлдэх болов. Эцэст нь тэрээр тэссэнгүй Мариагийн шарилыг 1933 оны нэгэн шөнө гэртээ авч иржээ. Дараагийн долоон жилийн хугацаанд Танзлер тэр эмэгтэйн цогцсыг занданшуулаад дэргэдээ байлгасан гэнэ. Дүүгийнхээ шарилыг удтал хайсан Хойосын эгч 1940 онд сэжиг авсан учраас цагдаад хандан Карл Танзлерын гэрт хамт гэрт нь нэгжлэг хийлгэснээр үнэнийг олж мэджээ. Зарим хүмүүс өөрийг нь тоогоогүй учраас Карл хөөрхий бүсгүйн аминд хүрсэн гэж үздэг ч үүнийг нотлох баримт гарч ирээгүй байна. 

7 жилийн турш цогцостой амьдарсан нь

3 Гүд Хартын аллага

1986 онд Робисоны гэр бүл Гүд Харт хэмээх жижиг хотын ойролцоох ойд зуслангийн байшин түрээслэн оржээ. Гэтэл тэр шөнө үл мэдэгдэх этгээд гэр бүлийн бүх гишүүдийг буудан хөнөөсөн байна. 

Үүнээс 27 хоногийн дараа байшингийн эзэн ирж шалгах үеэр энэхүү явдал ил болжээ. Өнөөг хүртэл энэхүү хэргийг хэн үйлдсэн нь тогтоогдоогүй бөгөөд 2018 онд албан ёсоор хаажээ.

Гүд Хартын аллага

4 Хүн чоноос болж гэр бүлээ хөнөөсөн нь

2006 оны 8-р сард 12 настай Жасмин Ричардсон найз залуу Жереми Стейнкегийн хамт гэр бүл болох эцэг эх, дүү хоёроо хэрцгийгээр хөнөөсөн юм. Тухайн үед 23 настай байсан Стейнкег өөрийгөө 300 настай хүн чоно гэж Жасминд итгүүлсэн бөгөөд гэр бүлээ хөнөөж байж өөртэй нь хамт амьдарч чадна гэж ятгасан аж.

Хүн чоноос болж гэр бүлээ хөнөөсөн нь

5 Өвөрмөц улаан эсийн ачаар хэргээс мултарсан нь

1966 оны 1-р сард Филадельфийн иргэн Калвин Жонс үнэхээр хачирхалтай тохиолдлын улмаас хүн амины хэргээс мултарсан байна. Жонс найз бүсгүй 23 настай Сара Толбертыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан юм. Учир нь хохирогчийг Калвин Жонс бүдүүн резинэн хоолойгоор зодож гэмтээснээс болоод нас барсан гэсэн дүгнэлтийг цагдаа нар гаргасан аж. Тэгтэл бүсгүйн цогцсод задлан шинжилгээ хийх үед өөр хүчин зүйлээс болж Сара нас барсан нь тогтоогджээ.

Бүсгүй яг зодуулж байх үедээ хадуур эсийн цус багадалтаар нас барсан нь ил болсон байна. Хадуур эс гэдэг тун ховор тохиолддог эмгэг бөгөөд улаан эс зууван хэлбэртэй болж агших үзэгдлийг хэлдэг аж. Ийм эс хүчил төрөгч зөөж чаддаггүй учраас өвчтөнд нэг ёсны цус багадалт үүсдэг гэнэ. Ийнхүү Калвин Жонс хүн амины хэрэг бус ердөө л бусдын биед халдсан гэдэг зүйл ангиар шийтгэгджээ. 

Өвөрмөц улаан эсийн ачаар хэргээс мултарсан нь

6 Иссей Сагава

Иссэй Сагава хэмээх япон эр өөрийгөө ямагт сул дорой нэгэн гэж бодож явж. Тиймээс тэрээр хүч чадал мэдрэхийн тулд хүн алж махыг нь идэх хүсэл төрөх нь тэр. Францад амьдарч байхдаа тэрээр 1981 оны 6-р сарын 11-ний шөнө нэгэн эмэгтэйг гэртээ урьсан байна. Түүнийг ирсний дараа шууд буудаж амийг нь хөнөөсөн бөгөөд хоёр хоногийн турш махыг нь идээд үлдэгдлээ хаях гэж байгаад баригдсан юм.

Харамсалтай нь түүнийг баривчилсан Францын тал түүний хэргийн бичиг баримтыг бүрэн нууцалсан тул Японы талд хүлээлгэн өгөөгүй аж. Тиймээс 1986 онд тэрээр албан ёсоор суллагдсан бөгөөд өнөөг хүртэл эрх чөлөөтэй явж байгаа гэнэ. Токио хотод амьдардаг энэхүү гаж донтой алуурчин хүний мах идэх хүслээ дарж чадаагүй нь мэдээж. Сагава хэд хэдэн ном бичсэн бөгөөд тэдгээртээ өөрийн дур хүслээ бүрэн илэрхийлсэн байдаг. 

Иссей Сагава

7 Мэри Моррисийн хэрэг

2000 оны 10-р сард Техас мужид 2 хүн амины хэрэг хэдхэн хоногийн зайтай гарсан юм. Нэг нь сувилагч, нөгөө нь зээлийн ажилтан тэднийг ганц л зүйл холбож байсан Мэри Моррис гэдэг яг ижил нэр юм. Цагдаа нар 48 настай Мэри Хендерсон Моррисыг шатсан машин дотроос олсон бол 3 хоногийн дараа буудуулж нас барсан 39 настай Мэри МакГиннис Моррисыг машин дотроос нь илрүүлжээ. 

Хэргийг мөрдөн шалгах явцад ямар ч нотлох баримт олдоогүй бөгөөд хоёр хэрэг шийдэгдээгүй хэвээр байгаа аж. Мэри МакГиннис Моррисын нөхөр Майк Моррис эхнэрээ алахын тулд алуурчин хөлсөлсөн гэсэн онол бий. Харамсалтай нь халдлага үйлдсэн этгээд алдаа гаргаж, эхлээд буруу Мэри Моррисыг хөнөөсөн байх бүрэн боломжтой юм. 

Мэри Моррисийн хэрэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()