Бодит амьдрал дээрх ер бусын чадвартай амьтад

Супер баатрууд зөвхөн кинон дээр байдаггүй болохыг батлах нэгэн сонирхолтой мэдээллийг та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ. Хэний ч санаанд буумгүй ер бусын чадвартай атлаа хачирхалтай төрхтэй амьтад манай дэлхий дээр байх аж. Эдгээр нь өөр өөрийн гэх өвөрмөц чадвартай байх төдийгүй үүгээрээ дэлхий нийтийг гайхшруулаад байна. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Бодит амьдрал дээрх ер бусын чадвартай амьтад
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Мөнх амьдралтай далайн мөгөөрс

Энэ далайн мөгөөрс энгийн үед жижиг хэлбэртэй байх бөгөөд өөрийгөө томруулж бас шинэчилж чаддаг. Халдлагад өртөн, өвчилсөн эсвэл хөгширсөн үедээ өөрийгөө шинэчилж, эмчилж чаддаг байна. Тиймдээ ч мөнх насалдаг бөгөөд хэзээ ч үхэхгүй.  

Мөнх амьдралтай далайн мөгөөрс

2 Нүцгэн сохор номин - /Naked mole-rat/

Энэхүү мэрэгчийн арьс нь төв мэдрэлийн систем рүү өвдөлтийн дохио илгээдэг бодисыг өөртөө агуулдаггүй. Ийм учраас тэдэнд ямар ч өвдөлт мэдрэгддэггүй байна. Мөн нүцгэн сохор номин нь хорт хавдрыг хамгийн их тэсвэрлэдэг амьтнаар тодроод байгаа билээ.

Нүцгэн сохор номин - /Naked mole-rat/

3 Зөөлөн явдалт - /Tardigrade/

Энэ бяцхан хорхой нь байгаль дахь хамгийн амь бөхтэй амьтан бөгөөд тэднийг устгах бараг боломжгүй гэнэ. Зөөлөн явдалтнууд цельсийн -272 хэмийн хүйтнээс +150 хэмийн халуун хүртэлх орчинд амьдарч чаддаг. Түүнчлэн 40000 кPa хүртэлх даралт, маш өндөр цацраг туяа, задгай сансар шиг агааргүй орчинд хүртэл байж чадна гээд боддоо. Супер хүнд нөхцөлд байж чаддаг энэ амьтан хоол хүнсгүйгээр байж чадах төдийгүй усан дотор 30 гаруй жил ямар ч асуудалгүй амьдрах бүрэн боломжтой. 

Зөөлөн явдалт - /Tardigrade/

4 Үсэрхэг мэлхий - /Hairy frog/

Энэ мэлхий хуруугаа хугалж, хурууныхаа хугарсан ясыг хумс болгон ашигладаг. Мэдээж энэ хумс нь кератин биш жинхэнэ яс. Бусад амьтдын хувьд энгийн үед хумс нь хуруундаа нуугдаж байдаг. Харин энэ амьтанд хумс байхгүй бөгөөд аюул тохиолдсон үед хуруугаа хугалж, арьсныхаа цаанаас хутга шиг хурц үзүүртэй яс гаргаж ирэн, амиа хамгаалдаг. Тус амьтан "X Мен"-ий Волверинтой тун төстэй санагдахгүй байна гэж үү?

Үсэрхэг мэлхий - /Hairy frog/

5 Цөгөрцөг сам хорхой - /Mantis shrimp/

Энэ сам хорхойны хүчтэй, алх шиг сарвуу маш аюултай зэвсэг болдог. Туйлын хурц үзүүртэй сарвуугаараа хөдөлгөөнгүй байрнаас 23 метр/секунд хүртэл хурдалж чаддаг. Цөгөрцөг сам хорхойны зарим том төрөл шилэн аквариумыг хагалах хүчтэй учир, эрдэмтэд тэднийг зузаан хуванцар торонд хадгалдаг байна. 

Цөгөрцөг сам хорхой - /Mantis shrimp/

6 Элэглэгч наймаалж - /Mimic octopus/

Элэглэгч наймаалж ойр орчмынхоо бусад амьтныг дуурайх чадвартай. Тэд орчныхоо өнгө, хэлбэрт уусахаас гадна ойр тойрныхоо амьтадтай адилхан дүрстэй болж, үйл хөдлөлийг нь хүртэл дуурайдаг.  

Элэглэгч наймаалж - /Mimic octopus/

7 Нугасан хошуут - /Platypus/

Ер бусын нугасан хошуу, минжин сүүл, халиун хөлтэй энэ амьтан өндөглөдөг цорын ганц хөхтөн амьтан юм. Бусад хөхтөн амьтад бүгдээрээ амьд зулзага гаргаж байхад нугасан хошуут л ганцаараа өндөг гаргадаг. Гэхдээ түүний хамгийн гайхалтай чадвар нь 6 дахь мэдрэхүй юм. Манай дэлхийн хуурай газар, далай тэнгис тэр чигээрээ цахилгаан соронзон орон бөгөөд нугасан хошуут цахилгаан соронзон орныг ашиглаж аливаа юмны байршлыг тогтоодог байна. Энэ чадвараараа нугасан хошуут акул зэрэг махчдын хэр хол зайтай байгаа болон наашаа явж байна уу, цаашаа явж байна уу зэргийг тодорхойлж чаддаг аж. 

Нугасан хошуут - /Platypus/

8 Навчны цох - /Criocerinae leaf beetle/

Навчны цох хорхойн авгалдайнууд өөрсдийгөө хамгаалахдаа хамгийн муухай арга хэрэглэдэг. Тэд бусдад идүүлэхгүйн тулд өтгөнөөрөө өөрсдийгөө бүрхдэг. Үүнийг супер чадвар хэмээн нэрлэхгүй гээд яах билээ.

Навчны цох - /Criocerinae leaf beetle/

9 Нохой бөөс

Нохой бөөс нь үсрэхэд хамгийн төгс зохицсон хөлтэй амьтан юм. Тэд төгс хөлөө ашиглан 18 см өндөр, 33 см хол үсэрч чаддаг. Биеийнх нь хэмжээтэй харьцуулахад ингэж хол үсэрдэг нэг ч амьтан байхгүй бөгөөд амьтад дотроо нохой бөөс "Олимпийн үсрэлтийн үнэмлэхүй аварга" юм. 

Нохой бөөс

10 Дэлгэрэнгүй тогос - /Lyrebird/

Шувууд янз бүрийн дуу авиа гаргадаг. Гэхдээ дэлгэрэнгүй тогос шиг хөрөөний чимээ, галын дохиолол, зураг дарахад гардаг чимээ, галт тэрэгний дуу гэх мэт бараг бүх төрлийн дуу чимээг дуурайж чаддаг шувуу битгий хэл амьтан байхгүй. 

Дэлгэрэнгүй тогос - /Lyrebird/

11 Зомбируулагч мөөгөнцөр - /Cordyceps/

Энэ мөөгөнцөр бусад шавьжны бие дотор өсч үрждэг тун этгээд чадвартай амьтан юм. Зомбируулагч мөөгөнцөр нь жаран хөлт, аалз, шоргоолз зэрэг амьтдын биед нэвтэрч, тухайн амьтныхаа биеийг эзэгнэдэг. Мөөгөнцрүүд нэвтэрсэн амьтныхаа бүх эд эсэд тархаж, мөөгөнцөртүүлдэг.

Энгийнээр хэлбэл, зомбируулагч мөөгөнцөр нэвтэрсэн амьтан шоргоолж биш шоргоолж хэлбэртэй мөөгөнцөр юм. Яг харийнхны аймшигт довтолгоо шиг.

Зомбируулагч мөөгөнцөр - /Cordyceps/

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()