Хэнд ч хэрэггүй хог болох зүйлсийг “хэдэн сая” долларын үнэд хүргэсэн хүмүүс

Хүн төрөлхтний 99% үлгэрийн баатрын дүртэй цавуу болон төмсний зураг дарах явдлыг утгагүй гэж бодох болов уу. Тэгвэл эдгээр зүйлийг дуудлага худалдаанд оруулж их хэмжээний мөнгө олсон хүмүүс байх юм. Ингээд энэхүү сонирхолтой дуудлага худалдаатай танилцацгаая.

Хэнд ч хэрэггүй хог болох зүйлсийг “хэдэн сая” долларын үнэд хүргэсэн хүмүүс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хуучин цамц - 43 мянган доллар

Америкийн хосууд болох Шон болон (Sean) Рикки Макэвой (Ricky McEvoy) нар секонд-хэнд дэлгүүрээс 58 центийн үнээр цамц худалдан авчээ. Хожим нь тус цамц нь хөл бөмбөгчин Винс Ломбарди (Vincent Thomas Lombardi)-ийн цамц болох нь тогтоогдсон бөгөөд үүнийгээ дуудлага худалдаагаар 43 мянган доллараар зарсан байна.

Хуучин цамц - 43 мянган доллар

2 Төмсний салат - 55 мянган доллар

Зак Браун (Zach Brown) гэх нэгэн эр "Kickstarter" хэмээх хуудсанд төмсний салат хийх 10 доллар гуйсан байна. Харин "Kickstarter"-ын хэрэглэгчид түүнд 55422 долларыг цуглуулж өгчээ.

Төмсний салат - 55 мянган доллар

3 Жастин Биберийн өрөөсөн пүүз - 62 мянган доллар

Франкфурте-на-Майнед (Frankfurt am Main) болсон тоглолтынхоо үеэр поп дуучин Жастин Бибер (Justin Bieber) өөрийн өрөөсөн пүүзээ үзэгчид рүү шидсэн байна. Харин түүний пүүзийг авсан азтай нэгэн eBay-ын дуудлага худалдаагаар 62 мянган доллараар заржээ.

Жастин Биберийн өрөөсөн пүүз - 62 мянган доллар

4 Сүлжээний хуулбар - 90.9 мянган доллар

Интернетэд "Бүх зүйл урлаг болох боломжтой. Энэ пост ч гэсэн урлаг" гэсэн бичигтэй хуулбар 36 цагийн дараа 90.9 мянган доллараар зарагдсан гээд бод доо.

Сүлжээний хуулбар - 90.9 мянган доллар

5 Хүүхэлдэйн киноны баатрын толгойны хэлбэртэй цавуу - 239 мянган доллар

Английн иргэн Кристофер Герберт (Christopher Herbert) гэрээ цэвэрлэж байхдаа "The Simpsons"  хүүхэлдэйн киноны баатар болох Гомер Симпсоны (Homer Simpson) толгойны хэлбэртэй цавууг олжээ. Тэрээр санамсаргүй олсон цавуугаа eBay -ын дуудлага худалдаанд оруулсан бөгөөд хачирхалтай нь 239 мянган доллараар зарагдсан байна.

Хүүхэлдэйн киноны баатрын толгойны хэлбэртэй цавуу - 239 мянган доллар

6 Камерын өмнө оройн хоол идэх - 10 мянган доллар

Өмнөд Солонгост камерын өмнө хоол идэж бичлэг хийснээр YouTube  хуудаснаа олон дагагчтай болж чаддаг байна. Үүнийг мак-бэнг (Mack-bang) гэдэг бөгөөд hyuneeEats гэх хаягтай бүсгүй нь энэ нэрээрээ цахим ертөнцөд од болжээ. Тэрээр их хэмжээний хоолыг камерын өмнө иддэг бөгөөд 400 мянга гаруй дагагчидтай. Нэмж хэлэхэд тус бүсгүй энэ бичлэгийнхээ ачаар сард 10 мянган доллар олдог гээд бод доо.

Камерын өмнө оройн хоол идэх - 10 мянган доллар

7 Интернетийн хуудас - 1 сая доллар

Ухаалаг оюутан болох Алекс Тью (Alex Ty) сургалтын төлбөр олохын тулд сайт нээж, пиксель бүрийг нь 1 доллараар зарсан байна. Ингэхдээ тэрээр хамгийн доод тал нь 100 пикселээр зарна гэжээ. Ийнхүү худалдаж авсан хэсэг дээрээ худалдан авагчид хүссэн сурталчилгаагаа байрлуулах боломжтой болсон ба тэрээр хагас жил хүрэхгүй хугацаанд 1 сая долларын орлого олсноос гадна олны танил болоод амжжээ.

Интернетийн хуудас - 1 сая доллар

8 Сурталчилгааны бие - 1 сая доллар

Жейсон Сэдлер (Jason Sadler) 5 жилийн турш төрөл бүрийн брэндийн лого, сурталчилгаатай хувцсыг өмсөж цалинждаг байна. Тэрээр эхний цамцаа нэг доллараар өмссөн бөгөөд бага багаар түүний үнэлгээ нэмэгдсээр байжээ. Эцэст нь сурталчилгаатай цамцыг түүнээс гадна 4 хүн өмсөх болсон ч Жейсон 1 сая долларын орлого олоод зогсохгүй дэлхий даяар түүний нэр алдар түгжээ.

Сурталчилгааны бие - 1 сая доллар

9 Төмсний зураг - 124.000 доллар

Гэрэл зурагчин Кевин Эбош (Kevin Abosch) маш амархан аргаар саятан болжээ. Тэрээр 2010 онд хар фон дээр төмсний зургийг дарсан ба энэ зургаа өөрийн танилдаа зарсан байна. Мөн энэ жил Эбош бас нэгэн сарнайн зургийг 1 сая доллараар амжилттай заржээ.

Төмсний зураг - 124.000 доллар

10 Бонус: Сюрпризтэй чемодан

Wendt хэмээх дуудлага худалдааны байгууллагынхан "Lufthansa" нисэх онгоцны буудал дээр мартагдсан, алдагдсан ачааг зардаг байна. Ачааны эзнийг буцаж иртэл нь 3 сарын турш хүлээдэг бөгөөд хэрвээ ирэхгүй бол ийнхүү зардаг ажээ. Хамгийн гол нь худалдан авагч ачаан дотор юу байгаа гэдгийг мэдэхгүй ба зарим нэг нь өндөр үнээр хуучин хувцас худалдаж авдаг бол азтай нэг нь хямд үнээр шинэхэн, тансаг зүйлсийг ч худалдан авах магадлалтай байдаг. Энэ бол сюрприз!

Бонус: Сюрпризтэй чемодан

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()