Дэлхийн III дайн болох уу?

2022-04-25, 10:51
4,066
Дэлхийн III дайн болох уу?

Дэлхийн I дайн эхэлсэн шалтгаан 

1914 оны 6-р сарын 28-нд Австрийн хунтайж Франц Фердинандыг эхнэр Софигийн хамт Боснийн Сараево хотод буудаж хөнөөв. Алуурчин нь Гаврило Принципт гэх Сербийн үндсэрхэг үзэлтэн байсан юм. Ийнхүү Австри Сербид дайн зарласан юм. Австрийг дэмжиж Герман, Сербийг дэмжиж ЗХУ, Их Британи зэрэг томоохон гүрнүүд оролцсоноор 1914 оны 7-р сард дайн эхэлсэн.

Дэлхийн I дайнтай холбоотой онцлох баримтууд:

  • Дүрс бичлэгт үлдсэн анхны дайн.

  • Тухайн үед Англид цэрэг татлагын систем байгаагүй.

  • Дайн эхлээд сар болж байхад 10 сая эрс Европт цуглаж байв.

  • Энэ дайны үеэр арьсан малгай төмөр малгайгаар солигдсон.

  • Англид эмэгтэй цэргийн фронт бий болсон. 

  • Зөвшөөрөлгүй зураг авсан хүмүүсийг цаазаар авдаг байсан.

  • Холливудын од С.Чарльз Чаплин Америкийн 28 дах Ерөнхийлөгч Вудро Вилсонгоос 7 дахин их цалин авдаг байв.

  • 300 жил үргэлжилсэн Рамановын удам тасарсан. 

Англи, Франц, Америк хамтарч Герман руу довтлон буулгаж авсан юм. Ийнхүү 1918 оны 11-р сарын 11-нд Дэлхийн I дайн дууслаа.

Дэлхийн I дайны үр дүнд: 

  • 9 сая хүн үхэж, 20 сая хүн шархадсан.

  • Австри-Унгарын эзэнт гүрэн нуран унаж Чех, Унгар, Словак тусгаар тогтнолоо.

Дэлхийн II дайн эхэлсэн шалтгаан 

Дэлхийн I дайны дараа Германд 3 хүн тутмын 1 нь орох оронгүй болсон байв. Гитлер зураач, барилгачин болохыг мөрөөддөг байсан ч Дэлхийн I дайнд ялагдсан эх орныхоо нэр төрийг сэргээхээр улс төрч болов. 1926 онд шоронгоос гарсныхаа дараа тэрбээр удирдагч нь бүх хариуцлагаа үүрдэг тогтолцоог бий болголоо. Ингээд 1933 оны 1-р сарын 30-нд Германы Ерөнхий сайд болсон. 

Гитлерийн гавьяа:

  • Германы ажилгүйчүүдийг 6 саяас 500 мянга хүртэл буулгаж чадсан.

  • Ямар ч хүн унаж болохуйц хямд машин бүтээв.

  • 5 жилийн хугацаанд зэвсэгт мөргөлдөөн гаргахгүй газар нутгаа тэлсэн.

1938 оны 9-р сарын 29-нд Германы Мюнхен хотод улс орны тэргүүнүүд цуглаж хэлэлцээр хийв. Английн Ерөнхий сайд Чемберланд, Францын Ерөнхий сайд Эдвард Далатин, Италийн удирдагч Мусолин, Германы Ерөнхий сайд Гитлер нар оролцов. Гитлер дахин газар нутгаа тэлэхгүй хэмээн хэлэлцсэн ч Мюнхений хэлэлцээрийг үл тоож газар нутгаа тэлэхээр хөдөлж эхлэсэн. Хагас жилийн дараа Гитлер хамгийн сүүлийнх гэж амласан Чехийн газар нутаг руу довтолж, дараа нь Польш руу чиглэв. Амлалтаа удаа дараа зөрчсөн Гитлерийн үйлдлийн эсрэг Англи дайн зарлаж 1939 онд Дэлхийн II дайн эхэлсэн. 

Германы эсрэг Америк, Англи, ЗХУ нэгдэв. 1945 оны 5-р сарын 07-ний өдөр Герман бууж өгч, зургаан жил үргэлжилсэн Дэлхийн түүхэн дэх хамгийн аймшигт дайн 1945 оны 8 сард дууссан юм. Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 орчим хувь нь оролцсон байдаг. 

Орос-Украины мөргөлдөөн 

Хоёр улсын харилцааны хурцадмал байдал 2014 оны 3-р сард ОХУ Украин руу цэрэг оруулж Крымийг Орос улсад нэгтгэснээс эхтэй. Харин Владимир Путины хувьд Украиныг хэзээ ч НАТО-д элсэхгүй гэх баталгаа хүсэж байгаа юм.

НАТО бол Дэлхийн II дайны дараа социалист орнуудын ялангуяа ЗХУ-ын эсрэг байгуулсан цэрэг, улс төрийн эвсэл юм. 1949 оны 4-р сарын 4-нд АНУ, Канад, Исланд, Их Британи, Франц, Бельги, Нидерланд, Люксембург, Норвеги, Дани, Итали, Португал зэрэг 12 орон анх нэгдсэн. Харин одоо 30 гишүүн улстай цэргийн байгууллага болжээ. 

  • 1952-Грек, Турк

  • 1955-Герман

  • 1982-Испани

  • 1999-Чех, Польш, Унгар

  • 2004-Болгар, Латви, Литви, Румын, Словак, Словени, Эстон

  • 2009-Албани, Хорват

  • 2017-Монтенегро

  • 2020-Хойд Македони зэрэг орнууд эдгээр онуудад НАТО-д нэгдсэн.

Украины хувьд НАТО-д элсэх бодолтой байгаагаа сүүлийн жилүүдэд удаа дараа мэдэгдэж байсан нь өнөөдрийн мөргөлдөөн үүсэх үндэс болов. Харин В.Путин Украины нутаг дэвсгэрт НАТО-гийн цэргийн бааз, дэд бүтэц байршуулахгүй байх, Орос-Украины хил дээр НАТО-гийн гишүүн орнуудын цэргийн сургуулилалт хийхгүй байх баталгааг хүсэж байна. “Энэ бол улс орны аюулгүй байдлын асуудал. Бид хил орчмын бүс нутгуудаа хамгаалах үүрэгтэй” гэж хэлсэн юм. 

Түүхээс үзэхэд томоохон гүрнүүд мөргөлдөөнд оролцож эхлэх нь дэлхийг хамарсан дайн эхлэх үндэс болж байв. “Wermuth Asset Management”-ийг үүсгэн байгуулагч, Оросын Сангийн яамны зөвлөх асан Йохен Вермут хэлэхдээ “Орос, Хятад хоёр дэлхийн бусад орны эсрэг байр суурьтай байгаа нь Дэлхийн III дайн болох магадлалыг нэмэгдүүлж байна” гэв. Хэрэв Украин, ОХУ хэлэлцээрт хүрч чадахгүй, АНУ болон БНХАУ асуудалд оролцвол Дэлхийн III дайн эхлэх юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()