Харвардын их сургуулийн тухай 10 сонирхолтой баримт

Дэлхийн хэмжээний сургалт явуулдаг их сургуулиудын тухай бодох төдийд л хүн бүрийн бодолд Харвардын их сургууль ордог. Алдарт Таж Махал баригдаж байх үед буюу 1636 онд анх байгуулагдсан эл сургууль АНУ дахь хамгийн эртний түүхт дээд боловсролын байгууллага ажээ. Төдийгөөс өдийг хүртэл Харвардын их сургуулийн нэр дээр бичигдэн үлдсэн хамгийн сонирхолтой 10 баримтыг хүргэж байна.

Харвардын их сургуулийн тухай 10 сонирхолтой баримт

Амжилттай хүмүүний ундарга болсон их сургууль

Харвардын их сургуулиас 161 Нобелийн шагналтан, АНУ-ын 23 мужийн амбан захирагч, 132 Пулицерийн шагналтан төрөн гарсан байдаг. Тэртээ 1797 онд АНУ-ын хоёр дахь ерөнхийлөгч Жон Адамс тус сургуулийг төгссөн юм. Энэ сургууль өдгөө 7 ерөнхийлөгчийг төрүүлэн гаргаад байна.

Амжилттай хүмүүний ундарга болсон их сургууль

Эзэнт гүрэн мэт том сургууль

Харвардын их сургуулийн эзэмшилд нийт 5457 акр газар буюу хөлбөмбөгийн 4000 талбайтай тэнцэх хэмжээний газар байдаг. Түүх сөхвөл 1638 оны зун Харвардын их сургууль жижиг талбай бүхий нэг байшинд үйл ажиллагаагаа эхлүүлж байсан гэдэг. Хэдийгээр 5457 акр газар эзэмшдэг боловч их сургуулийн байгууламж түүний ердөө 4 хувийг эзэлдэг аж.

Эзэнт гүрэн мэт том сургууль

92 километр үргэлжлэх номын тавиур

Асар их эзэмшил талбайтай их сургууль тэр хэмжээний олон тооны номын сантай байх нь зүйн хэрэг биз. Үнэхээр ч тус сургуулийн номын сангууд болон номын цуглуулга Америкт хамгийн эртний хэмээн тооцогддог аж. Харвардын их сургууль нийт 79 номын сантай бөгөөд төв номын санг нь "Widener Memorial Library" хэмээнэ. Уг номын санд нийт 100 гаруй хэл дээрх 3.5 сая гаруй бүтээлүүд хадгалагддаг ба 10 давхар, 92 км урт үргэлжлэх номын тавиуртай. Түүнчлэн номын сандаа өргөтгөл хийх шаардлагатай болох үед тэд газар доор 4 давхар нэмж байгуулж байсан ч түүх бий.

92 километр үргэлжлэх номын тавиур

Хөлбөмбөгийг хориглосон нь

Харвардын их сургууль АНУ-ын зүүн хойд нутгийн нэр хүндтэй, хамгийн амжилт бүтээл дүүрэн сургуулиудын нэг болохын хувьд оюутны спортын төрлүүдэд ч хүчтэй өрсөлдөөн үзүүлэх багуудтай. Тэдгээр багуудаас орж ирэх санхүүжилт нь их сургуулийн сургалтын хөтөлбөрийг санхүүжүүлэх нэгэн хэрэглэл болох ба иймдээ ч олон төрлийн мэргэжлээр чанартай боловсон хүчин гаргадаг биз ээ. Хэдий тийм боловч тус сургууль америк хөлбөмбөгийн спортыг залууст түрэмгий зан авир төлөвшүүлдэг хэмээн үзэж сурагч, оюутнуудаа хичээллэхийг хоёр ч удаа хориглож байсан түүхтэй. Гэвч оюутнуудын шахалтаар уг хориг цуцлагдаж байсан агаад 1903 онд ашиглалтад орсон цэнгэлдэх хүрээлэндээ алдарт Йелийн их сургуулийн шигшээ багтай өнөөг хүртэл дерби хэмээн нэрлэгдэн үзүүштэй өрсөлдөөн үзүүлсээр буй юм.

Хөлбөмбөгийг хориглосон нь

Хачирхалтай нэгэн түүх

2012 онд Харвардын их сургуулийн 125 сурагч улсын шалгалтад хуулж байгаад баригдаж байв. Ийнхүү сургуулиас тэдэнд шалгалт явуулсны эцэст тэдний дийлэнх нь сургуулиас гарах хүсэлтээ гаргаж байсан түүхтэй. Тэгвэл тэдний заналт өрсөлдөгчид болох Йелийн их сургуулийн хөлбөмбөгийн шигшээ баг Харвардын их сургуулийн багтай тоглох үедээ “Хуурах гэж оролдвол хөөгдөнө гэж мэд!” гэсэн бичигтэй өмсгөлтэй гарч ирж байсан гэдэг.

Хачирхалтай нэгэн түүх

Хууль бидэнд гэмт хэргийг таниулдаг бол шинжлэх ухаан бидэнд хэрэгтнийг танихад тусалдаг. – Мококома Мохоноана

Харвардын их сургуультай нэр холбогдох нэгэн гэмт хэрэг байдаг нь Паркмен-Уэбстэрийн аллагын хэрэг ажээ. Харвардын их сургуулийн суралцагч, бизнесмен Паркмен сургуулийн багш Уэбстэрт мөнгө зээлснээр уг хэрэг эхэлсэн юм. Хожим мөнгөө эргүүлэн авахаар Уэбстэрийн лабораторид ирсэн Паркмен мөчлүүлсэн байдалтайгаар олджээ. Уэбстэрийн шүүх хурал АНУ-ын түүхэнд шүүх эмнэлгийн шинжилгээнд үндэслэн шийдвэрээ гаргасан анхны хурал байсан бөгөөд тэр явдлаас хойш тус сургууль шүүх эмнэлгийн шинжээчийн ангийг нээжээ.

Хууль бидэнд гэмт хэргийг таниулдаг бол шинжлэх ухаан бидэнд хэрэгтнийг танихад тусалдаг. – Мококома Мохоноана

Харвардын тухай гурван худал

Харвардын их сургуулийн нэрийн хуудас болсон зүйлс дунд тус сургуулийн өмнө байрлах Жон Харвардын хөшөө билээ. Түүний хөшөө дээр Харвардын их сургуулийг үндэслэгч хэмээн бичсэн байдаг ч үнэн хэрэгтээ тэрбээр үндэслэгч бус анхны хөрөнгө оруулагчдын нэг байсан аж. Түүнчлэн Харвардын их сургууль 1636 онд байгуулагдсан ч тус хөшөө дээр 1638 он хэмээн бичсэн байдаг байна. Эцэст нь тус хөшөө дээр дүрээ мөнхөлсөн нэгэн бол Жон Харвард бус нэр нь үл мэдэгдэх нэгэн суралцагч байсан гэдэг.

Харвардын тухай гурван худал

Сугалаанд хожих магадлал Харвардад элсэх магадлалаас өндөр

Харвардын их сургуульд элсэн суралцана гэдэг асар хүнд даваа гэдэг нь мэдээж. Тэгвэл тус сургуульд элсэн суралцах магадлал хүн бүрд ердөө 4.6 хувь байдаг ажээ.

Сугалаанд хожих магадлал Харвардад элсэх магадлалаас өндөр

Гэрэл, камер хэрэглэхгүй

АНУ-ын хамгийн нэр хүндтэй Харвардын их сургууль суралцагчдаа хичээлээс гадуурх зүйлд сатаарахыг эрс хориглодог. Иймээс ч 1970 онд сургуулийн бүсэд зураг авалт хийхийг хориглосон бөгөөд үйл явдал нь тус сургууль дээр өрнөх The Social Network (2010) зэрэг бүтээлүүд Харвардын их сургуультай ижил орчин бүрдүүлж өөр газар зураг авалтаа хийж байжээ.

Гэрэл, камер хэрэглэхгүй

Мөнгө, мөнгө, бас дахин мөнгө

Эртний түүхтэй, хамгийн нэр хүндтэй сургуулиудын нэг гэдэг утгаараа тус сургуульд нэр нөлөө, хөрөнгө чинээ бүхий эрхмүүд суралцдаг. Иймээс ч Харвардын их сургуулийн хүлээн авсан хандивын хэмжээ зөвхөн өнгөрсөн оны байдлаар $40.9 тэрбумд хүрчээ. Ийм хэмжээний хөрөнгөөр хувийн арал худалдан авсан ч болох билээ.

Мөнгө, мөнгө, бас дахин мөнгө

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()