Шүтэн бишрэгчиддээ санаанд оромгүй гэнэтийн бэлэг барьсан алдартнууд

Зарим алдартнууд шүтэн бишрэгчдээ баярлуулахын тулд өөрсдийнхөө царайг харуулахад л хангалттай гэсэн хандлага гаргадаг. Тэгвэл зарим нь үнэхээр шүтэн бишрэгч нараа хүндэлж, тэдний төлөө байж чаддаг гэдгээ харуулсан байдаг аж. Өнөөдөр та бүхэнд үүний жишээ болсон алдартнуудын тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Шүтэн бишрэгчиддээ санаанд оромгүй гэнэтийн бэлэг барьсан алдартнууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бон Жови (Bon Jovi)

Бон Жови 1989 онд Лас Вегасын нэгэн жижиг сүмд эхнэртэйгээ хурим хийж байжээ. Тэгвэл тэрээр олон жилийн дараа тус сүмд өөрийн фен нь хурим хийх гэж байгааг мэдээд сүйт бүсгүйг үдэхийг санал болгоход зөвшөөрсөн байна. Бүсгүй хурим хийж байгаадаа бус Бон Жовитой цуг алхаж байгаадаа илүү догдолсон гэнэ. 

Бон Жови (Bon Jovi)

2 Клой Кардашиан (Khloe Kardashian)

Нарбе Кардаш хэмээх хүү 2018 оноос хойш Кардашианы гэр бүлийн олон арван фен хуудсыг хөтөлж ирсэн бөгөөд тус гэр бүлтэй холбоо тогтоож байжээ. Үүний хариуд Клой Кардашиан түүний төгсөлтийн үдэшлэг дээр цуг ирсэн байна. 

Клой Кардашиан (Khloe Kardashian)

3 Жонни Депп (Johnny Depp)

Жүжигчин Жонни Депп өөрийн хамгийн алдартай дүр болох ахмад Жак Спарровын дүрд хувиран хүүхдүүд дээр зочлох дуртай аж. Тэрээр бусдад баяр хөөр түгээхийг юу юунаас илүү хүсдэг гэдгээ хэд хэдэн удаа хэлж байсан юм. 

Жонни Депп (Johnny Depp)

4 Никки Минаж (Nicki Minaj)

Ники Минаж бага насаа хэцүү орчинд өнгөрөөсөн учраас чинээлэг болсон хойноо бусдад туслахыг хичээсээр иржээ. Нэг удаад тэрээр твиттер хуудсаараа дамжуулан "Дан A авдаг оюутан байна уу? Баталж чадсан нэгнийх нь сургалтын төлбөрийг даана" гэж мэдэгдсэн юм. Үргэлж амалсандаа хүрдэг Никки уралдаанаа 37 ялагчийг тодруулж сургалтынх нь төлбөрийг төлсөн байна. Цаашлаад тэрээр ялагчдад хичээлийн ном, зөөврийн компьютер болон амжилтад хүрэхэд шаардлагатай бүх зүйлийг худалдан авч өгчээ. 

Никки Минаж (Nicki Minaj)

5 Жастин Бибер (Justin Bieber)

Жастин Бибер тэр бүр олны өмнө гараад байдаггүй билээ. Тэгвэл тэрээр нэг удаа өөрийн үнэнч шүтэн бишрэгчийн 15 насны төрсөн өдөр дээр гэнэт ирж бяцхан тоглолт хийн баярлуулсан байна. 

Жастин Бибер (Justin Bieber)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()