1
Perfume
Хүн төрөлхтөн эрт дээр үеэс эфирийн тос ашиглан түрхлэг, анхилуун үнэрт тос бэлтгэн хэрэглэх болсон цаг үеэс хойш Perfume-тэй танил болсон. Харин өнөө үед perfume нь эфирийн тосны агууламж хамгийн өндөртэй буюу ойролцоогоор 20-оос 30 хувь, энэ нь илүү удаан тогтоцтой, сайхан үнэртэй байдаг. Ойролцоогоор, хүний арьсан дээр 6 цаг гаруй, харин хувцас, даавуун эдлэл дээр бүтэн өдрөөс илүү тогтдог. Иймээс Perfume хамгийн үнэтэй төрлийн үнэртэй усанд тооцогдох ба мэдээж өдөр бүр хэрэглэх шаардлагагүй.
2
Eau de parfum
Олон хүн "eau de parfum"-ыг жирийн үнэртэй устай андуурдаг. Үүнд гол үг нь “eau” (ус гэсэн утгатай), бөгөөд үнэртэн илүү ууссан, шингэлсэн шинжтэй гэсэн утгатай. "eau de parfum"-д агуулагдах эфирийн тосны хэмжээ нь арай бага буюу 15-аас 20 хувь орчим байдаг. Энэ төрлийн үнэртэй ус хүний арьсанд 4 цаг орчим байх ба perfume-тай харьцуулахад өдөр тутам хэрэглэх боломжтой байдаг.
3
Eau de toilette
"Eau de toilette" анх 14-р зууны үед үйлдвэрлэгдсэн бөгөөд тухайн үедээ “тэнгэрлэг ус” хэмээн нэрлэгддэг байжээ. Өнөө үед энэ нь хөнгөн төрлийн үнэртэй усыг хэлэх ба 5-15 хувь хүртэлх сюиртээр зөөлрүүлсэн цэвэр охь агуулдаг. Ерөнхийдөө, 2 -3 цаг тогтох ба таагүй үнэрийг багасгах тул зуны улиралд хэрэглэхэд тохиромжтой.
4
Eau de cologne
Үгийн утга нь “үнэртнээс гаралтай ус”, энэ төрлийн үнэртэнг Хойд Америкт эрчүүдэд зориулан гаргадаг байсан. Өнөө үед "eau de cologne" ерөнхийдөө хөнгөхөн, жимсний үнэртэй байх бөгөөд 2-4 хувийн эфирийн тосыг спирт болон устай холин гаргадаг. Тогтоц удаан буюу 2 цаг л үнэрээ барих ба эрчүүдэд зориулагдсан байдаг.
5
Eau fraiche
“Eau fraiche” орчуулвал “цэвэр ус ” гэсэн үг ба энэ бол эфирийн тосны агууламж ердөө 1-3 хувьтай хамгийн сул үнэртэй ус юм. Хүний арьсанд үнэр тогтох хугацаа нь нэг цагаас бага ба үнэр нь бараг мэдэгдэхгүй. Энгийн, сэргээсэн үнэр зонхилдог. Eau fraiche үнийн хүвьд боломжийн, ямар ч үед тэр ч бүү хэл спортоор хичээллэхдээ ч хэрэглэх боломжтой.