Япон дахь буг чөтгөрийн тухай хамгийн алдартай аман түүхүүд

Япончууд бараг бүх салбарт тэргүүлэгчдийн эгнээнд явдаг хүмүүс гэхэд хилсдэхгүй. Үүгээр барахгүй шилдэг аймшгийн түүхүүдээрээ ч алдартай ажээ. Энэхүү нийтлэлээр Японы хот суурин газруудад ардын аман зохиол шиг яригддаг чөтгөр шулмын тухай түүхүүдийг хүргэж байна. 

Япон дахь буг чөтгөрийн тухай хамгийн алдартай аман түүхүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Уранхай амтай эмэгтэй

Домогт өгүүлснээр нэг эмэгтэйг нөхөр нь хэрцгийгээр зэрэмдэглэж, тамлан зовоож алсан бөгөөд тэр маш муу ёрын сүнсний дүрээр бодит ертөнцөд эргэж иржээ. Тэр танаас өөрийгөө үзэсгэлэнтэй гэж бодож байгаа эсэхийг асуух бөгөөд таны хариулт юу байхаас үл хамааран нүүрийг тань хайчаар зүсдэг гэсэн яриа байдаг байна. 

Уранхай амтай эмэгтэй

2 Дарума-сан

Ариун цэврийн өрөөнд халтирч унасны улмаас үхэж, нүд нь бүлтэрсэн охин танай угаалгын өрөөнд гарч ирээд өдөржингөө таныг дагах болно. Тиймээс угаалгын өрөөнд хэн нэгэнтэй ярих хэрэггүй.

Дарума-сан

3 Ханако-сан

Хэрэв та нийтийн жорлонгийн гурав дахь шүүгээний хаалгыг гурван удаа тогшоод тэнд хэн нэгэн байгаа эсэхийг асуувал түүний гар нь хаалганы цаанаас харагдана. Заримдаа тэр цусаар будагдсан байдаг байна.

Ханако-сан

4 Онибаба (шулмас)

Энэ бол хөгшин эмэгтэйн дүрд нуугдаж бусдыг айлгадаг аймшигт мангас юм. Дараа нь тэр эдгээр сонор сэрэмжээ алдсан хүмүүсээр хоол хийж иддэг ажээ.

Онибаба (шулмас)

5 Текэ-теке

Хүмүүсийн ярьдгаар нэг эмэгтэй төмөр зам руу унаж, биеийнхээ талыг алджээ. Тэрээр хэдий хөлгүй болсон ч гараа ашиглан маш хурдан хөдөлж, баригдсан хүнийг өөртэйгөө адилхан болгодог ажээ.

Текэ-теке

6 Киётаки хонгил

Домогт өгүүлснээр Япон дахь энэхүү хонгилын урт нь өдрийн аль цагаасаа хамаарч өөр өөр байдаг. Дотор нь толин тусгал байдаг бөгөөд хэрэв та түүн рүү хараад сүнстэй тулгарчихвал үхэн үхтлээ тарчилна гэсэн яриа байдаг байна.

Киётаки хонгил

7 Аканаме

Энэ бол ванн, угаалгын өрөөнд шүглэсэн чөтгөр бөгөөд амаараа хүмүүсийн хөлийг тас үмхдэг. Шууд утгаараа түүний нэр "бузрыг залгих" гэж байгаа юм шиг сонсогдоно. Тэрээр гоблин шиг харагддаг бөгөөд зөвхөн бохир заваан, өөртөө анхаардаггүй хүмүүсийн гэрт шүглэдэг гэж үздэг.

Аканаме

8 Улаан өрөө

Хэрэв та цахим ертөнцөөр хэт удаан зугаалах юм бол хөтөч дээр гарч ирэх цонхоор өхөөрдөм хоолой сонсогдож эхлэх бөгөөд "Та улаан өрөөнд дуртай юу?" гэж ахин дахин асуудаг байна. Ихэнхдээ энэ цонх руу орсон  хүмүүс нас бардаг ажээ.

Улаан өрөө

9 Хагархай хүүхэн

Тэр байшингийн нүх, сүвэнд нуугддаг. Хэрэв та түүнийг харвал тэр тантай хамт нуугдаж тоглохыг гуйх болно. Хэрэв та түүнтэй тоглож, түүнийг олж чадвал тэр таныг өөр хэмжээст орон зайд эс бөгөөс тамд хүргэх болно. Тэр үргэлж таныг ажиглаж байдаг.

Хагархай хүүхэн

10 Кагоме-кагоме

Энэ бол хүүхдүүд нүдээ аниад зогсож байхад зарим нь тойрон бүжиглэж, дуу дуулж, айлгахыг хичээдэг тоглоом юм. Дэлхийн 2-р дайны дараа хэн нэгэн энэ тоглоомыг буруу тоглосон бөгөөд одоо энэ тоглоомоор тоглох бүрийд хүүхдүүдийн царай нь гажиг, аймшигтай болдог гэсэн домог байдаг.

Кагоме-кагоме

11 Манга Ибиза

Домогт өгүүлснээр, шөнө дунд нэгэн охин гарч ирээд: "Чи дүүтэй юу?" гэх бөгөөд та юу ч гэж хариулсан тэр таны залхмаар "хамаатан" болж, эцэст нь таныг алах болно. Үүнээс зайлсхийх цорын ганц арга бол түүнтэй зүгээр л уулзахгүй байх явдал юм.

Манга Ибиза

12 Макура гаеши

Хэрэв та ганцаараа унтвал орны хажууд хүүхдийн сүнс гарч ирж магадгүй юм. Сэрэхдээ дэр чинь толгойн доор биш хөлний чинь доор байгааг олж мэднэ. Энэ бол унтаж байгаа хүмүүсийн дэрийг хөдөлгөж, заримдаа тэдний нүд рүү элс цацдаг сүнс юм.

Макура гаеши

13 Онри

Онри бол амьд хүнд, ялангуяа өөрийнхөө дайсанд үнэхээр том хор хохирол учруулах чадвартай эмэгтэйн сүнс юм. 

Онри

14 Кашима Рейко

Кашима сургуулийн жорлонд амьдардаг бөгөөд түүнтэй таарсан хүнээс асуулт асуудаг ажээ. Хэрэв буруу хариулсан бол тэр тухайн хүний биеийг хоёр хуваах болно. Асуултанд нь зөв хариулсан ч таны амьдралд сар бүр ахин дахин ирсээр байх болно гэсэн яриа байдаг ажээ.

Кашима Рейко

15 Ака Манто (Улаан нөмрөг)

Хэн нэгэн олон нийтийн бие засах газар байгаа бол тэнд улаан, хөх гэсэн хоёр өнгийн цаас гарч ирэх болно. Хэрэв тэр хүн улаан өнгийг сонговол хоолойг нь хэрчиж, хувцсыг нь бүхэлдээ цусан улаан болгоно. Хэрэв хөх өнгийг сонговол нүүрийг нь хөхөртөл багалзуурдах ажээ. Хэрэв та шар гэж хэлбэл амьд үлдэж чадна.

Ака Манто (Улаан нөмрөг)

16 Томиногийн там

Энэ бол шүлгийн нэр бөгөөд чангаар уншсан хүнд аймшигтай зүйл тохиолдоно гэсэн домог байдаг. Хэрэв та үүнийг амандаа аяар уншвал онц ноцтой, аймшиг нүүрлэхгүй байж болох ч  баталгаа байхгүй. 

Томиногийн там

17 Хитори Какуренбо

Үүнийг товчхондоо “нуугдаж алах” гэж хэлж болох юм. Энэ бол сүнсэнд хүүхэлдэйний биеийг эзэмших боломж олгож, дараа нь түүнтэй хамт нуугдаж тоглохыг зөвшөөрдөг тоглоом юм. Эцэст нь мэдээж тэр сүнс таныг алах болно. 

Хитори Какуренбо

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()