CAAK Машин: "Jeep" компани шинэ загварын "hybrid" жийпээ танилцууллаа

АНУ автомашин үйлдвэрлэгч Jeep компани шинэ шинэчлэн тоноглосон Grand Cherokee 4xe hybrid хувилбарыг өнгөрсөн долоо хоногт нээгдсэн Нью-Йорк хотын авто үзэгслэн дээр танилцуулсан нь автомашин сонирхогч хэн бүхнийг ихээхэн гайхшруулаад амжсан гэхэд хилсдэхгүй. 

CAAK Машин: "Jeep" компани шинэ загварын "hybrid" жийпээ танилцууллаа

Энэхүү Grand Cherokee 4xe машины суудлын бүрээсүүдийг нь капри арьсаар хийсэн, урд хойд бүх суудлууд нь халдаг, арын суудалд 10.25 инчийн мэдрэгчтэй дэлгэцтэй, 9 спикер бүхий Alpine аудио системээр тоноглогдсон. Энгийн Grand Cherokee нь 2 хөтлөгчтэй байдаг бол энэ загвар нь 4 хөтлөгчтэй гэдгээрээ давуу талтай. 

Grand Cherokee-н стандарт загварын үнийг өнгөрсөн оны 11-р сард зарласан бөгөөд 4xe-ийн үнийг өнөөдөр нийтэд зарлалаа. “2022 Jeep Grand Cherokee 4xe” hybrid жийп нь ойролцоогоор 60,000 ам.долларын үнэтэй аж.

Jeep Grand Cherokee 4xe үзүүлэлт:

- 4 цилиндр бүхий 2.0 литрийн Turbo I-4 хөдөлгүүртэй 

- 375 морины хүчтэй, мушгих хүч нь 637 Ньютон-метр

- 21 инчийн диск обуд, Goodyear Wrangler Territory all-terrain дугуйтай

2022 оны Grand Cherokee 4xe-ийг таван өөр хувилбараар гаргаж байгаа ба Summit Reserve нь хамгийн үнэтэй тансаг хувилбар нь юм. Худалдаалагдах үнэ нь 74,300 ам.доллар байна.

Jeep Grand Cherokee 4xe 2023 оны хавар худалдаанд гарна гэж АНУ автомашин үйлдвэрлэгч Jeep компани мэдэгдлээ.


 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()