Химийн салбарт санамсаргүй байдлаар хийгдсэн 11 их нээлт

Агуу нээлтүүдийн ард эрдэмтэн, судлаачдын асар их хүч хөдөлмөр, олон сар, жилийн хичээл зүтгэл байдаг гэдэг нь гарцаагүй. Тэр бүү хэл тэрхүү нээлтээ хүн төрөлхтөнд танилцуулж, хэрэглээнд нэвтрүүлэх хугацаа нь хэдэн арван жилээр ч үргэлжлэх нь бий. Гэвч хүн төрөлхтний түүхэнд бичигдэн үлдсэн зарим нэгэн их нээлтүүд санамсаргүй тохиолдлоор хийгдсэн явдал ч олон байдаг. Энэ төрлийн санамсаргүй нээлтүүд ихэвчлэн химийн салбарт, нэн ялангуяа иод, фосфор, бензол зэрэг шинэ химийн элементүүдийн нээлт байдаг аж.

Химийн салбарт санамсаргүй байдлаар хийгдсэн 11 их нээлт

Хагардаггүй шил

Францын химич Эдуард Бенедиктус нэгэн удаа целлилюз нитрат ашиглан цуврал туршилт хийхээр шийджээ. Туршилт ид дундаа явагдаж байх үед тэрээр санамсаргүй байдлаар туршилтын хуруу шилээ газарт алдаж унагасан аж. Гэвч итгэмээргүй явдал тохиож шилэн сав нь хагарсангүй. Яг энэ үзэгдлийг химич Эдуард Бенедиктус ихэд сонирхсон бөгөөд туршилт хийснийхээ дараа хуруу шилээ гүйцэд цэвэрлэж угаагаагүй байсан нь шил дээр нимгэн хамгаалалтын давхарга үүсгэн хагарахаас сэргийлсэн байсныг олж мэдсэн гэдэг. Ийнхүү 1903 онд санамсаргүй байдлаар нээсэн түүний нээлт өдгөө дэлхий даяар автомашин үйлдвэрлэл, барилгын салбарт өргөнөөр хэрэглэгдэж буй билээ.

Хагардаггүй шил

“Гэгээрсэн лам”

“Гэгээрсэн лам” гэх хочоороо олонд танигдсан ЗХУ-ын химич Семен Вольфкович 1920-оод оны үед фосфорын нийлмэл бордоо үйлдвэрлэлийн талаарх шинэ технологийн судалгаа хийж байжээ. Тухайн цаг үед төдийлөн их судлагдаагүй байсан фосфорыг тэрээр ямар нэгэн сөрөг үйлчлэлгүй химийн нэгдэл хэмээн бодож, ямар ч хамгаалалтгүйгээр туршилтаа явуулж байсан гэдэг. Ийнхүү удаан хугацаагаар фосфаттай ажиллах үед түүний хувцаст фосфорын хий их хэмжээгээр шингэж байсан аж. Өдрийн турш ажилласан Семен Вольфкович орой нь гэр лүүгээ явах үед хүмүүсийн зүрхийг золтой л зогсоогоогүй гэдэг. Гудамжаар зөрж өнгөрөх хүмүүст Семен Вольфкович харанхуйд гэрэлтэн байгаа мэт хараглаж байсан бөгөөд эл түүхээс улбаатай түүнийг "Гэгээрсэн лам" хэмээн хочилж байсан түүхтэй. Тэрээр ямар нэгэн хамгаалах хувцасгүйгээр фосфортой удаан хугацаагаар ажилласан нь харанхуйд фосфор гэрэлтдэг гэдгийг нээх үндэс болсон нь энэ юм.

“Гэгээрсэн лам”

Резин

Байгалийн резинийг эрт үеэс эрдэмтэд судалж, хэрэглээнд нэвтрүүлбэл олон салбарт үр дүнтэй хэрэглэж болох материал хэмээн үзэж байсан ч 1839 оныг хүртэл чухам хэрхэн зөв боловсруулах талаар ойлголтгүй байжээ. 1839 онд химич Чарлес Гудьер мөнөөх эрдэмтдийн нэгэн адил резин дээр туршилт хийсэн байсан агаад санамсаргүй байдлаар халуун тогоо руу хүхэр болон резинээ унагаачихсан аж. Гэтэл үр дүнд нь олон жилийн турш эрдэмтдийн гарган авч чадаагүй төгс резин бий болсон юм. Иймээс ч түүний нэрийг алдарт автомашины дугуй үйлдвэрлэгч өөрийн нэрээ болгосон түүхтэй.

Резин

Бром

Францын химич Антуан Жером Балард нэгэн лабораторид туслах ажилтан хийж байхдаа бромыг нээж байжээ. Тэрээр бромидын натри агуулагддаг давсны уусмалыг хромтой урвалд оруулж шар өнгийн уусмал гарган авсан бөгөөд түүнийгээ ууршуулж хар хүрэн өнгийн шингэн гаргажээ. Хожим тэрхүү шингэнд Гей-Луссак “Бром” буюу эвгүй үнэртэй зүйл гэсэн утгатай үгээр нэрлэж байв. Ийнхүү нэрд гараагүй байсан Антуан Жером Балард 1844 онд Парисын ШУ-ын Академийн гишүүн, Францын коллежийн химийн тэнхимийн эрхлэгч болсон түүхтэй.

Бром

Иод

1811 онд химич, эм зүйч Бернард Куртуа йодыг анх нээжээ. Лабораторидоо хооллохоор шийдсэн тэрээр хоолоо идэж дууссан даруйдаа туршилтандаа орохоор зэхэж хуруу шилнүүддээ химийн нэгдлүүдийг хийж ширээн дээрээ байршуулав. Гэтэл санамсаргүй явдал тохиож түүний муур ширээнээс үсрэх үедээ хуруу шилнүүдийг хагалж орхисон гэдэг. Ийнхүү холилдсон химийн нэгдлүүд цэнхэр ягаан өнгийн манан үүсгэн урвалд орж, шалан дээр талст үүсгэн гялалзаж харагдсан нь иод байсан түүхтэй.

Иод

Хлор

Химич мэргэжилтэй хүмүүсийн олж нээгээгүй химийн элементүүдийн нэг бол хлор юм. Эм зүйч Карл Вилгельм Шеель хар магнийг мурины хүчлийн уусмалтай хольж, халаахад нэгдлүүд урвалд орж, өвөрмөц хурц үнэртэй шар ногоон өнгийн хий ялгарч байсан нь хлор байсан гэдэг. Ийнхүү ердөө 32 насандаа том шинэ нээлт хийсэн түүнийг үнэлж Стокольм хотын ШУ-ын Академийн гишүүнээр өргөмжилж байв.

Хлор

Анилин

Чернелийн гэгдэх ягаан өнгөөр бүтээл урлаж байсан загвар зохион бүтээгч бүр залуу судлаач Уиллиам Перкинд өртэй гэхэд хилсдэхгүй. 1856 онд тэрээр халуун чичрэг өвчний эмчилгээнд зориулж хининий хөгжүүлэлт хийж байх үедээ анилийн хүчлийг натрийн дихроматтай урвалд оруулахад өнгөгүй нунтаг үүсэх ёстой байсан ч хар улаан өнгийн нунтаг гарсан аж. Тэрээр эл алдаагаа засахаар шилэн савандаа алкохол хийтэл гайхамшиг тохиож нил ягаан өнгийн шингэн гарчээ. Залуу эрдэмтэн ч энэхүү шингэнээр торго дурданг будаж болох юм байна гэдгийг ухаарсан бөгөөд тухайн цаг үед хэрэглэгдэж байсан үнэтэй будгийн аргыг ийнхүү халж, дэлхийн анхны химийн гаралтай будгийн үйлдвэр нээж байжээ.

Анилин

Сахарин

19-р зууны төгсгөлд германы химич Константин Фалберг цардас хиймлээр гарган авах судалгааг хийж байх үедээ гэр лүүгээ явж хооллох цаг болсон тул гараа цэвэрлэлгүй явсан нь сахариныг нээх нээлтийн эхлэл болов. Тэрээр түүний хүрсэн бүх л хүнс чихэрлэг амттай болоод байгааг анзаарсан даруйдаа лаборатори руугаа яаравчлан буцаж энэ амтыг чухам юу үүсгэж байгааг судалж их нээлт хийсэн аж.

Сахарин

Тефлон

Гэрийн эзэгтэй бүрийн гал тогоондоо хэрэглэдэг сав суулга тефлоноор бүрхэгдсэн байдаг ажээ. Өнгөрсөн зууны 30-аад онд Рой Плункетт хөргөгчинд зориулсан нүүрстөрөгч хөргүүрийн туршилт хийж байхдаа хатуурсан нэгдлийг нунтаглах үед нунтаг хүрсэн бүхэн нь маш толигор гадаргуутай болон хувирсан гэдэг. Ийнхүү тэрээр уг нунтагт политетрафторэтилен буюу тефлон гэдэг нэр өгсөн нь хожим хайруулын таваг зэргийн гадаргууг бүрэх гол нэгдэл болон хувирсан түүхтэй.

Тефлон

Гортекс

Тефлоны нээлт араасаа өөр нэгэн шинэ материалыг нээх үндсийг тавьсан нь гортекс байв. Тефлоныг халаагаад сунгах үед 70 хувь нь хүчил төрөгчөөс бүтэх амьсгалдаг материал үүсэж байжээ. 1960-аад оны сүүлээр Боб Гор тэрхүү материалыг ашиглан маш нимгэн боловч бат бөх, ус нэвтрүүлэхгүй түүнчлэн агаар чөлөөтэй нэвтрүүлдэг материал гарган авсан нь гортекс байв. Тус материалыг өдгөө олон салбарт хэрэглэх болсны нэгт гадуур хувцас, гутал урлалын салбар орж байна.

Гортекс

Пенициллин

Пенициллинийг анх Британийн нян судлаач Александр Флеминг 1928 онд санамсаргүй тохиолдлоор нээж байжээ. Тэрээр сар гаруй хугацааны амралтын дараа лабораторидоо эргэн ирэх үед судалгаа хийж байсан савнуудын нэг дээр хөгц үүссэн байгааг ажигласан бөгөөд сонирхолтой нь саванд байх ёстой байсан стафилококк нян ор мөргүй устсан байсан гэдэг. Ийнхүү их нээлтийн эзэн болсон ч тэрээр химийн мэдлэг дутуугийн улмаас идэвхтэй нэгдлүүдийг нь гарган авч эм бүтээж чадаагүй аж.

Тус нээлтээс даруй 10 гаруй жилийн дараа нян судлаач Ховард Флори болон химич Эрнест Чейн нар антибиотикыг гарган авсан нь хожим олон сая хүний амь насыг аварч, эмийн салбарт үсрэнгүй хөгжил авч ирсэн түүхтэй.

Пенициллин

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()