13 насандаа аварга загасны дайралтад өртөж гараа алдсан бүсгүй алдартай серфингийн тамирчин болон гялалзсан түүх

2022-04-29, 11:36
1,645

Бүхэл бүтэн хотыг тэр аяар нь айдаст автуулсан эл түүх тэртээ 2003 онд болжээ. Ирээдүйд серфингийн тамирчин болно хэмээн яригдаж байсан Бетани Хамилтон охин аварга загасны дайралтад өртөж, нэг гараа алдсан юм. Амь насаа хүртэл алдах дөхсөн Бетани охины серфингийн спортод хүч үзэх хүсэл мөрөөдөл унтрав уу гэтэл тэрээр мөрөөдлийнхөө төлөө боломжгүйг боломжтой болтол бууж өгөлгүй тэмцсэн билээ.

13 насандаа аварга загасны дайралтад өртөж гараа алдсан бүсгүй алдартай серфингийн тамирчин болон гялалзсан түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ирээдүй нь гэрэлтсэн залуу тамирчин

Гэр бүлээрээ Хавайн арал дээр амьдардаг байсан Бетани охин хөхнөөсөө гараагүй байхаасаа л серфингийн спорттой холбогдсон гэхэд буруудахгүй. Ээж, аав, ах нар нь бүгд л серфингээр хичээллэдэг байсан агаад ийм ч учраас Бетани бага наснаасаа эхлэн серфингийн спортын анхны мэдэгдэхүүн, суурь хөдөлгөөнүүдийг эзэмшиж эхэлжээ.

Ирээдүй нь гэрэлтсэн залуу тамирчин

Тэрээр серфингийн тэмцээн уралдаанд 8 настайгаасаа оролцож эхэлсэн бөгөөд 9 насандаа мэргэжлийн хэмжээний ур чадвартай болж ивээн тэтгэгчтэй ч болоод амжсан юм. Ийнхүү 13 насандаа үндэсний аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, мэргэжлийн тамирчин болохоор зориг шулуудан хичээлээ гэрээсээ давтаж, байнгын бэлтгэл хийж эхэлсэн гэдэг.

Аймшигт өдөр

Найз болон найзынхаа ах, аавтай нь хамт далайд гарахаар шийдсэн тэр өдөр бусад өдрүүдийн нэг адил тайван өглөө байсан юм. Бетани Хамилтон давалгаа хүлээж хавтан дээрээ зогсож байх үед аварга загас гэнэтхэн гарч ирж дайрчээ. Ийнхүү гэнэтийн шоконд орсон тэрээр өвдөлт ч мэдэрч амжаагүй байхад эргэн тойрных нь ус цусанд будагдсан гэдэг. Яг тэр үед ойролцоо байсан найз, түүний аав, ах нь Бетаниг гаргүй болсон байгааг анх анзаарсан юм.

Ийнхүү эрэг дээр охиныг гаргасан даруйд найзынх нь аав түүнд анхны тусламж үзүүлж, цус алдалтыг нь боож тогтоогоод яаралтай эмнэлэгт хүргэжээ. Эмнэлэгт ирэх үедээ Бетани 60 хувийн цус алдалттай, ухаангүй байсан аж. Тухайн өдөр Бетанигийн аав тус эмнэлэгт хөлөндөө жижиг мэс ажилбар хийлгэх гэж байсан ч мэс заслын эмч нар серфингээр хөвж байгаад хүнд гэмтсэн охин яаралтай хүргэгдэн ирсэн шалтгаанаар мэс заслыг нь хойшлуулжээ. Яг тэр үед Бетанигийн аавын толгойд охинд нь муу зүйл тохиолджээ гэсэн бодол зурсхийн орж ирсэн гэдэг.

Охин руу дайрсан 4.3 м урт аварга загас тэр даруйдаа загасчинд баригдсан бөгөөд аманд нь охины зогсож байсан тавцангийн үлдэгдэл байсан гэдэг.

Аймшигт өдөр

Юунд ч бууж өгөлгүй хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцсэн түүх

Аймшигтай явдал тохиолдож, сэтгэл зүйн хувьд хүнд байдалд орсон ч Бетани Хамилтон хүсэл мөрөөдлийнхөө төлөө цуцалтгүй тэмцэж, хайртай спортдоо эргэн ирсэн юм. Гараа алдсан аймшигт өдрөөс ердөө нэг сарын дараа ахин тавцан дээр гарсан гэдэг. Гэхдээ өрөөсөн гараа алдсан тул тэрээр стандарт хэмжээтэй тавцангаас бага зэрэг урт, тэнцвэрээ хадгалах үүднээс илүү хүнд жинтэй болгон тусгайлан хийлгэж байжээ. Түүнчлэн усан спортоор хичээллэхэд хиймэл гар саад болно гэж үзсэн тул хиймэл гар залгуулахаас ч татгалзаж байв.

Юунд ч бууж өгөлгүй хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцсэн түүх

Тэрхүү үйл явдаас хойш 3 сарын дараа Бетани тэмцээнүүдэд оролцож эхэлсэн бөгөөд жилийн дараа "NSSA үндэсний аварга" болсон юм. Ийнхүү түүний туулж өнгөрүүлсэн аймшигтай боловч хэн бүхний сэтгэлийг догдлуулам түүх Америк орон даяар тарж, түүний тухай нэвтрүүлэг, ярилцлагууд цацагдаж эхэлсэн ба өдгөө тэрээр хүнд байдалд орж, гарах гарцаа олж чадахгүй байгаа хүмүүст зориулсан хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ажээ.

Түүнчлэн тэрээр өөрийн түүхийг өгүүлсэн ном бичсэн нь бестселлер бүтээлүүдийн нэгээр нэрлэгдэж, ESPN сувгийн шилдэг тамирчдад олгодог Annual Sports Excellence Award-ын эзэн болсон төдийгүй 2011 онд түүний түүхээс сэдэвлэн бүтээсэн “Soul Surfer” кино нээлтээ хийж олны хүртээл болж байв.

2013 онд тэрээр номлогч Адам Диркстэй гэр бүл зохиож, одоо 3 хүүтэй өнөр өтгөн гэр бүлийн эзэгтэй болжээ. Төрөх дөхөж бие давхар байхдаа ч серфинггүйгээр амьдарч чадахгүй хэмээн үргэлж ярьдаг тэрээр тавцан дээр гарч олны анхаарлыг татаж байсан гэдэг.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()