Лусын дагинын үлгэрийг бодит болгосон амьтан

Нэг хэсэг хүн шиг хөлтэй халимын зураг интернетэд цацагдаж, шуугиан тарьж байх үед хүмүүс чухам энэ амьтнаас л болж далайчдын дунд лусын дагинын домог яриа гарсан гэж таамаглах болсон юм. Гэхдээ бодит байдал дээр белуга халимын зузаан арьс дор хөл байхгүй нь харамсалтай. Одоо та бүхэнд үзүүлэх гэж буй энэ зураг олны анхаарлыг дахин татаж эхэлжээ.

Лусын дагинын үлгэрийг бодит болгосон амьтан

Зураг дээрх амьтны хөл шиг энэ зүйл бол далайн хөхтөн амьтны хамгийн чухал эрхтэн юм. Мөн энэ нь яс шиг харагддаг боловч арьсан доор нь зузаан өөхөн давхарга байдаг ажээ.

Америкийн "Mystic Aquarium"-ын халим судлаач Кэри Ричард "Зургийг дарсан байрлалаас хамаарч уг халим яг хөлтэй юм шиг гарсан байна. Үнэндээ би хэзээ ч белуга халимыг хүн шиг ийм хөлтэй байхыг харж байгаагүй” гэж хэлжээ.

Харин Далайн хөхтөн амьтан судлалын хүрээлэнгийн биологич Мэдни Мигура “Белугаг зүгээр л эвгүй байрлалтайгаар хөдөлж байхад нь зургийг нь авсан болохоор ингэж харагдаж байна” гэж хэлсэн юм.

Лусын дагинын домгийн тухайд гэвэл далайчид белуга халимын дууг сонсож байсан боловч хэзээ ч харж байгаагүй гэдэг. Тэд белугагийн хөл, сэлүүрийг ч ямар байдгийг мэдэхгүй. Харин Хойд мөсөн далайд аялж явсан хүмүүс “Далайн бялзуухай” гэгддэг белуга халимыг харж, тэдний дуулахыг сонсож байсан аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()