"Хубилай хааны мөрөөдөл" - Агуу удирдагчийн ололт амжилтууд

"Морин дээрээс дэлхийг эзлэх амархан, харин мориноосоо буугаад захирах хэцүү”- Энэ бол дэлхийн түүхэн дэх аугаа дайчдын нэг, Монголын эзэнт гүрний удирдагч Чингис хааны хэлсэн үг. Түүний энэ үгийг амжилттай хэрэгжүүлсэн хүн бол ач хүү Хубилай нь юм. Тэрээр бүх Хятадыг хамарсан томоохон эзэнт гүрнийг гарамгай удирдаж байсан билээ. 

"Хубилай хааны мөрөөдөл" - Агуу удирдагчийн ололт амжилтууд

Байгуулсан олон суут ялалтынхаа дараахан Хубилай хаан хятад зөвлөхүүдээсээ фенгшүйд үндэслэн аль хавьцаа шинэ нийслэлээ барихад тохиромжтойг асуусны үндсэн дээр шинэ нийслэл Шанду буюу Занадуг (Европт Занаду гэж тэмдэглэгдсэн байдаг) өнөөгийн Өвөр Монголын нутагт 1256-1259 оны хооронд барьсан байдаг. Нийт 25,000 га газрыг эзлэх тус хотод Хубилай хааны эзэнт гүрний ноёрхлын үед 100,000 гаруй хүн ирж суурьшаад байсан ч 1271 онд нийслэлээ дахин өөрчилсөн байна. 

Занаду хот нь үндсэн 3 хэсгээс бүрдэж байв. Төв хэсэгт нь хааны ордон байрлаж, үүний гадна талаар энгийн иргэдэд зориулсан хот байх ба хамгийн захаар нь буюу хотын хойд хэсэгт Монголын нүүдэлчин маягаа хадгалахын тулд Хубилай Хаан цэцэрлэг байгуулж, долоо хоногт нэг удаа ан хийдэг байжээ. 

Венецийн аялагч Марко Поло Хубилай Хааны ордон болон түүний уран хийцийг гайхан шагширмаар гэжээ. Өнөөдөр тус хотын суурь нь балгас болж үлдсэн бөгөөд 2012 онд ЮНЕСКО Дэлхийн соёлын өвдөө бүртгэн авсан.

Хубилай нь Их Хаанаар өргөмжлөгдсөн хэдий ч бусад угсаа залгамжлагчдаас ялгаатай нь хэмжээгүй эрхтэй байгаагүй бөгөөд тухайн үед Монголын Эзэнт Гүрнийг дөрвөн хаан удирдаж байсан. Бүгд тус тусын бүсийг удирдаж, өөр өөрсдийн эрх мэдэлтэй байсан ба Хубилай Хаан голчлон Монгол, Хятадын бүс нутгийг хариуцан, захирдаг байжээ.

1279 он гэхэд Хубилай хаан Өмнөд Сүн улсыг эзэлснээр бүх Хятадыг өөрийн эрхшээлдээ оруулсан. Ийнхүү түүхэндээ анх удаа бүх Хятад харийн удирдлагад орсон байдаг.

Их Хааны хувьд тэрээр Баруунтай худалдаа наймаа эрхлэхийн тулд анх удаа цаасан мөнгийг гаргажээ. Хубилай Хаан Монголын алтан ургийнхан, Хятадын Сэмү хүмүүс буюу гадаад худалдаачид, өмнө зүгт Хятадын ажилчин анги ба хойд зүгт Хятадын Хан үндэстний ажилчин анги гэсэн дөрвөн давхарга үүсгэсэн.

Алтан ургийнхан болон худалдаачид татвараас чөлөөлөгдөх зэрэг хэд хэдэн хууль эрхзүйн хүрээнд улс төрийн давуу эрхтэй байсан. Доод хоёр давхаргынхан дийлэнх нь хар ажил хийж, хөдөлмөр эрхэлдэг байлаа. Монголчууд, Хятадуудад зориулсан хуулийн өөр систем үйлчилдэг байсан ба цэрэг дайны бус асуудлыг шийдвэрлэх засгийн бүтцийг бий болгож өгчээ. Хубилай Хаан үндэс угсаагаа хамгаалж үлдэхийн тулд Монгол, Хятадуудыг тусад нь байлгадаг байв. 

Анги давхаргын ялгаа нь сүүлдээ Юань Гүрэн үүсэх эхлэл болсон ба Хубилай Хааныг нас эцэслэтэл үргэлжилжээ.

Мөн Хубилай хаан урлаг, шинжлэх ухааныг хөхүүлэн дэмжигч байсан тул их сургууль, ажлын байр болон худалдааны цэгүүдийг ч үүсгэсэн. Түүний ноёрхлын үед хамгийн багадаа 20,166 улсын сургууль баригдсан хэмээн тэмдэглэгдсэн байдаг.

1269 онд Хубилай хаан өмнө нь Чингис хаан өөрийн удирдлагад байгаа хүн бүр ашиглах ёстой хэмээн өргөмжлөгдсөн Уйгаржин Монгол бичгийн оронд ашиглах универсал цагаан толгой зохиохыг тушаасан.

Судлаачдын Пакс Монголика буюу Монголын энх цаг хэмээн нэрлэдэг Хубилай хааны захиргаадалтын энэхүү он жилүүдэд Азийн нутгаар аялахад ямар ч аюулгүй байсан гэдэг. 

Мөн үед худалдаа наймаа цэцэглэн хөгжжээ. Хубилай Хаан ухаан саруул, гэрэлтсэн удирдагч байснаараа түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн. Гадаадын олон аялагчид Их Хаанд ирж бараалхдаг байсан ба бүгд гайхан биширдэг байсан гэдэг. Үүний хамгийн тод жишээ нь 1275 онд Занадуд бараалхсан Венецийн алдарт аялагч Марко Поло байсан юм.

Тэрээр "хуурамчаар дуурайлган хийсэн хүн үхэх ялтай" хэмээн 1260 онд танилцуулсан цаасан мөнгөний хэрэглээг онцлон тэмдэглэсэн байдаг. Усны суваг хоолойн өргөтгөл, хатуу хучилттай зам барих зэргээр дэд бүтцийн хөгжилд оруулсан хувь нэмэр нь Эзэнт гүрэн даяар түүний нэр хүндийг өндөрт өргөж байв. 

Марко Полог гайхшруулсан бас нэг зүйл нь Монголчуудын бүх шашныг хүлээн зөвшөөрөх явдал байж. Ийм ойлголт Европт, ер нь хаана ч байгаагүй юм. Энэ талаар Хубилай Хаан “Хүн бүрд өөр өөрийн шүтдэг зүйлс байдаг бөгөөд түүнийг нь бусад нь хүндлэх хэрэгтэй. Христүүд өөрсдийн бурхнаа Есүс Христ, Исламуудынх Мухаммед, Еврейчүүдийнх Мозес, Буддачуудынх Шагжамүни Бурхан.. Би эдгээрийг бүгдийг нь хүндэтгэдэг ба миний хувьд хамгийн хүчтэй нь тэнгэрийн диваажинд орших нэгэн бөгөөд би түүнд надад туслаач хэмээн залбирдаг” гэсэн тухай мөн онцлон тэмдэглэсэн байдаг. 

Марко Поло нь дипломат болон үйл ажиллагааны чиглэлээр 16 жил Хубилай Хаанд зүтгэсэн түүхтэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()