АНУ-ын нисэх онгоц тээгч хөлөг онгоц Япон тэнгист сургууль хийж байна

2022-04-13, 11:36
829
АНУ-ын нисэх онгоц тээгч хөлөг онгоц Япон тэнгист сургууль хийж байна

ТОКИО. /TASS/. АНУ-ын цөмийн хөдөлгүүрт, нисэх онгоц тээгч хөлөг онгоц болох "Авраам Линкольн" Японы Өөрийгөө хамгаалах хүчний тэнгисийн цэргийн хүчинтэй хамтарсан сургууль хийж байгаа тухай “NHK” суваг эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 11-нд Японы баруун өмнөд хэсэгт орших Цүшима арлын ойролцоо хөлөг онгоц ажиглагдсан байна. Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоц хамгийн сүүлд 2017 оны 11 дүгээр сард Япон тэнгис рүү орж байжээ. Энэ удаагийн цэргийн сургуулилалт нь сүүлийн саруудад хэд хэдэн пуужин харвасан БНАСАУ-ын эрх баригчдыг тогтоон барихад чиглэгдсэн байж магадгүй гэж “NHK” тэмдэглэсэн байна.

Дөрөвдүгээр сарын 15-нд БНАСАУ-д тус улсыг үүсгэн байгуулагч Ким Ил Сений мэндэлсний 110 жилийн ой, дөрөвдүгээр сарын 25-нд Солонгосын Ардын арми байгуулагдсаны 90 жилийн ойг тэмдэглэнэ. Эдгээр баяртай холбогдуулан Пёньян дахин тив алгасагч баллистик пуужин харвах юм уу эсвэл цөмийн туршилт явуулж магадгүй гэж АНУ, БНСУ-ын эрх баригчид болгоомжилж байгаа юм.

Гуравдугаар сарын 24-нд БНАСАУ “Хвасон-17” тив алгасагч баллистик пуужин харвасан билээ.

 

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()