Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “TMK Energy” компани хайгуулын ажлын явцаас танилцууллаа.
Тус компани “Гурвантэс XXXV” төслийн талбайд Нарийн сухайт орчимд дөрвөн цооног өрөмдөх ажлаа эхлүүлсэн юм. “Snow Leopard -1” буюу эхний цооногийг өрөмдөх явцад газрын гүнд 406-461 метрийн хооронд 44 метрийн зузаантай хийтэй нүүрс огтолсон байна. Хийний найрлага, шингээлт болон шинж чанарыг тогтоохоор шинжилгээнд өгсөн байна. Эхний цооногийн өрөмдлөг дууссанаар бусад цооногийн өрөмдлөг, шинжилгээний ажил 3-4 сарын хугацаанд дуусна гэж төлөвлөжээ.
“TMK Energy” өрөмдлөг хайгуулын ажил болон хий дамжуулах хоолойн төсөлд 4.65 сая ам.доллар зарцуулахаар төсөвлөсөн байна. Санхүүжилтийг “Talon Energy” компани хариуцаж байгаа аж.
С.Өнөрсайхан
Эх сурвалж: bloombergtv.mnT