Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 2022 оны эхний улиралд авлигын 124 хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны эхний улиралтай харьцуулахад 35-аар буюу 39.3% өссөн дүн юм. Бүртгэгдсэн 124 хавтаст хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн зүйлээр ангилахад
- 99 (75.6%) нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
- 17 (13.0%) нь хахууль авах гэмт хэрэг
- 7 (5.3%) нь хахууль өгөх гэмт хэрэг
- 4 (3.0%) нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг
- 1 (0.8%) нь дураараа аашлах гэмт хэрэг
- 2 (1.5%) нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг
- 1 (0.8%) нь хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг байна
Эх сурвалж: DNN