Өлсөх мэдрэмжийг үгүй хийх шалгарсан 10 арга

Хоолны дэглэм барьж буй охид, бүсгүйчүүд тэвчээр алдран хааяа түүнийгээ зөрчих нь бий. Тэгвэл яаж ч хичээгээд дэглэм барьж чаддаггүй хүмүүст зориулаад бид хоолны дуршил бууруулах шалгарсан 10 аргыг танилцуулъя. Хоолны дуршил бол зөвхөн өлссөн үед хамааралтай асуудал биш бөгөөд сэтгэл санааны байдал ямар байхаас шалтгаалж өөрчлөгддөг юм байна. Тиймээс идсэнийхээ дараа биш, идэхээсээ өмнө сайтар тунгаахыг зөвлөе. 

Өлсөх мэдрэмжийг үгүй хийх шалгарсан 10 арга

1 Шингэн зүйл их уу

Гэдсээ шингэнээр дүүргэх юм бол өлсөх мэдрэмж тэр дороо л алга болно. 

Шингэн зүйл их уу

2 Зөв өнгө сонго

Аль болох шар, улаан өнгөнөөс татгалзаж цэнхэр юм уу, хар өнгөтэй орчин бүрдүүлээрэй. 

Зөв өнгө сонго

3 Хүүхэд насаа сана

Хүүхэд байх даа тоглодог байсан шиг юм идэж байгаа дүр эсгэх юм бол өлсөглөн мэдрэмж бага ч болов дарагдана. 

Хүүхэд насаа сана

4 Амтлагчаас татгалз

Бүх төрлийн амтлагчууд хүний хоолны дуршлыг нэмэгдүүлдэг. Тиймээс хоолондоо амтлагч битгий хийгээрэй. 

Амтлагчаас татгалз

5 Алхах

Шотландын эрдэмтэд хоолны өмнө 10-15 минут алхах нь хоолны дуршил бууруулдаг болохыг тогтоожээ. 

Алхах

6 Төсөөллөө ашигла

Хоол идэхийн өмнө өөрийгөө нарийхан, гуалиг байна гээд төсөөлөөд үз. Тэгэх юм бол их идэх хүсэл төрөхгүй. 

Төсөөллөө ашигла

7 Өглөөний цай

Өглөөний цайндаа тараг, сүү, бяслаг зэргийг түлхий хэрэглээрэй. Тэдгээр нь хүний биеийг бүхэл өдрийн турш тэтгэхээс гадна таргалуулах үйлчилгээ багатай. 

Өглөөний цай

8 Зөв дэглэм

Дэглэм барина гэдэг байнга өлсгөлөн явна гэсэн үг биш. Харин өөрийн хоолны дуршлыг бууруулахын тулд цадталаа биш, гэдсээ дундуур байлгахаар хооллох хэрэгтэй. Тэгвэл та өлсөхгүйн дээр илүү үр дүнтэй жин хаяна. 

Зөв дэглэм

9 Өдөрт таван удаа хоолло

Өдөрт бага хэмжээгээр таван удаа хооллох юм бол та өлсөх талаар бодохоо болино. 

Өдөрт таван удаа хоолло

10 Шанцай болон ваниль үнэрлэ

Өлсөөд байвал шанцай боло ваниль үнэрлээрэй. Тэр дороо л цадсан мэт мэдрэмж төрнө. 

Шанцай болон ваниль үнэрлэ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()