ХАА-н салбарыг дэмжих зээлийг өнөөдрөөс олгож эхэллээ

2022-04-11, 11:39
783
ХАА-н салбарыг дэмжих зээлийг өнөөдрөөс олгож эхэллээ

Засгийн газар өнгөрөгч сарын 16-ны өдрийн хуралдаанаар ХАА-г дэмжин хөгжүүлэх үүднээс 3 хувийн хүүтэй 400 тэрбум төгрөгийн зээл гаргахаар шийдвэрлэсэн юм. Үүнээс газар тариалангийн салбарт 100 тэрбум, хүнсний ногоочдод 50 тэрбум төгрөгийн зээлийг тус бүр олгох юм. Уг хөнгөлөлттэй зээлийг өнөөдрөөс арилжааны банкнуудаар дамжуулан олгож эхэллээ. Тодруулбал:

  • Ноолуур бэлтгэлд 150 тэрбум төгрөг
  • Ноос бэлтгэлд 25 тэрбум төгрөг
  • Арьс шир бэлтгэлд 15 тэрбум төгрөгийн зээлийг тус бүр 2 жилийн хугацаанд 
  • Гурил тэжээл бэлтгэл, үйлдвэрлэлд 40 тэрбум төгрөгийн зээлийг нэг жилийн хугацаанд олгож эхэллээ.

Өнгөрсөн жил ХАА-н салбарыг дэмжих зээлийг 629 иргэн, ААН-д 43.3 тэрбум төгрөгөөр олгож байв.

Зээл авах нөхцөл, шаардлага:

  • аймаг, орон нутгийнхаа хүнс, ХАА-н газарт бүртгүүлсэн байх
  • НӨАТ төлөгч гэдгээ баталсан баримт бичиг, эсвэл уг татвараас чөлөөлөгдсөн байх
  • газартай буюу түрээсэлж буй гэрээтэй байх
  • санхүүжилт шаардлагатай байгаагаа нотлох бичиг баримт бүрдүүлэх
  • банкнаас тавих бусад шаардлагыг биелүүлсэн байх ёстой гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()