Швед, Финланд энэ зун НАТО-д элсэхээр төлөвлөж байна

2022-04-11, 11:37
593
Швед, Финланд энэ зун НАТО-д элсэхээр төлөвлөж байна
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

ЛОНДОН. /TASS/. Швед, Финланд улсууд энэ зун НАТО-д элсэж магадгүй тухай Их Британийн “The Times” сонин эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ.

Финланд улс Умард Атлантын гэрээний байгууллагад элсэх хүсэлтээ зургаадугаар сард гаргах төлөвтэй байгаа бол дараа нь Швед өгөх гэж байна хэмээн тус сонин тэмдэглэсэн байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр, Швед, Финландын эрх баригчид НАТО-д элсэх талаар улс дотроо зөвшилцөлд хүрэхэд хамтран ажиллаж байгаа боловч эцсийн шийдвэрийг тус тусдаа бие даан гаргах аж.

Швед, Финланд улсууд НАТО-д элсэж магадгүй тухай асуудал энэ сарын 6, 7-нд Брюссельд болсон НАТО-гийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр хамгийн их яригдсан сэдвүүдийн нэг байсан гэж Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу урьд нь мэдэгджээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()