Дараах орон сууцнууд Хөгжлийн банкны барьцаанд байгааг анхааруулж байна

2022-04-10, 14:42
1,322
Дараах орон сууцнууд Хөгжлийн банкны барьцаанд байгааг анхааруулж байна

Зариг.мн сайт уншигч, үзэгчиддээ Монгол Улсын Хөгжлийн банкнаас гарсан зээлийн багцын мэдээлэл, эргэн төлөлт ямар байгааг олон нийтэд нээлттэй мэдээлж  тогтмол хүргэж байгаа. Хоёрдугаар сарын 20-нд Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нарын мэдээллийг нээтэд мэдээлснээс хойш зогсонги байсан эргэн төлөлт идэвхжиж, өнөөдрийн байдлаар 160 орчим тэрбум төгрөгийн төлөлт хийгдээд байна. 

Тэгвэл Хөгжлийн банк нь иргэдийг орон сууцжуулах зориулалтаар санхүүжүүлсэн хэд хэдэн төсөл чанаргүй болж, тухайн орон сууцанд захиалга өгсөн болон худалдан авсан иргэд хохирох эрсдэл үүсээд  байгаа юм . Иймд Хөгжлийн банкнаас санхүүжилт олгож, тус банкны барьцаанд байгаа дараах орон сууцны төслүүдийг мэдээллийг хүргэж байна. 

Үүнд. 

1. Бэрэн групп ХХК - Хангай хотхон Ё блок орон сууцны барилга барих төсөл \518,519,520,521,522,523,524 р байрнууд \

2. Пирамид орд ХХК Буман залуус орон сууцны хороолол \201, 202, 203, 204 р байрнууд\

3. Модун ХХК.       Наран ухаа төсөл   \La Colina хотхоны 446, 447,448,449 р байрнууд\

4. Строй Инвест ХХК.   Шинэ Эрдэнэт төсөл      \Орхон аймаг, Эрдэнэт хот Шинэ Эрдэнэт орон сууцны 16, 17А байрнууд\ багтаж байна.

Иймд, Хөгжлийн банкны зээлийн барьцаанд байгаа эдгээр орон сууцнаас иргэд худалдан авалт хийхгүй байх, авсан тохиолдолд төлбөрийг Төрийн сан дахь Монгол Улсын Хөгжлийн банкны 100900097002 тоот төгрөгийн дансанд төлөхийг зөвлөсөн байна.

Эх сурвалж: Зариг.мн

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()