Цахилгаан тамхи янжуурыг шахан гаргаж буйн учир...

2022-04-09, 12:59
3,354
Цахилгаан тамхи янжуурыг шахан гаргаж буйн учир...
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Өдөр бүр дэлхийд 23 тэрбум ширхэг янжуур борлогдож жил бүр 7 сая иргэн тамхинаас үүдэлтэйгээр нас бардаг. Үүнээс 1,1 сая хүн дам тамхидалтаар нас бардаг гэх судалгаа байна. Тамхинд хорт хавдар үүсгэдэг 70 бодис байдаг бөгөөд үүнийг зогсоох, янжуурын хэрэглээг бууруулах гэсэн оролдлогыг хүн төрөлхтөн хийсээр ирсэн байна.

Үүний хамгийн том жишээ бол Цахилгаан тамхи юм. Хамгийн сонирхолтой нь Англи улсад Цахилгаан тамхи нь эрүүл мэндийн бүтээгдэхүүн гээд зарлачихлаа. Мөн тамхинаас гаргах хамгийн сайн арга зам хэмээн зарласан учир цахилгаан тамхины талаар судалгаа хийсэн Их эмч С.Наранхүүтэй ярилцлаа.

-Цахилгаан буюу электрон тамхины хэрэглээ гэрлийн хурдаар өсч буй мэдээлэл байна. Ямар ямар улсад хэрэглэхийг зөвшөөрөв?

-Дэлхийн 100 гаруй оронд цахилгаан тамхи гээд байгаа төхөөөрөмжийг хэрэглэж байна. Үүнээс хамгийн өндөр хувьтай нь АНУ-ын тамхичдын 77 хувь хэрэглэж байгаагаас гадна Франц, Герман, БНХАУ, Япон, Испани улсууд шилжин орж байна. Бүр янжуур тамхиа хориглож байгаад цахилгаан тамхи руу шилжиж байгаа улсууд ч бий.

-Хориглосон улсууд бий юу?

-Дэлхий дээр одоогоор 7 улс Цахилгаан тамхийг хориглосон байгаа юм билээ. Тэдгээр улсын тухайд гэвэл ядууралтай, мафижсан, уламжлалт янжуур тамхи төсвөө бүрдүүлдэг, улс төрчид компанийн хувьцаа эзэмшигч байх жишээтэй. Хориглосон улсууд дам ярианд автсан, тамхины компаниудын санхүүгийн хараат Засгийн газартай юм билээ.

-Цахилгаан тамхины хор хөнөөл гэдгийг хэлэх ёстой болов уу?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Цахилгаан тамхи нь янжуур тамхинаас хороор 95 хувиар бага гээд зарлачихлаа. Зарим улсад тамхинаас гаргах бүтээгдэхүүн нэрээр нь худалдаалж байна. Харин Монгол Улсын тамхи импорлогч нар “Барын зулзагыг бага дээр” нь гэдэг шиг зах зээлээ хамгаалах гэж чармайж байх шив дээ.

-Хор хөнөөл багатай гэдгийг талаар юу хэлэх вэ?

-Хамгийн нь гол нь цахилгаан тамхийг хүн бүтээж байна шүү дээ. Яг л хүнсний бүтээгдэхүүн шиг орц найрлагыг нь зохиож байгаа юм. Үүгээрээ маш давуу талтай. Янжуур тамхинд никотин, хүнцэл, угаарын хий, метан, бохь зэрэг 70 гаруй химийн элементүүд бий. Харин цахилгаан тамхинд цөөн тооны химийн элементүүд бий. Хүнийг тамхинд дурлуулдаг, донтуулдаг никотиныг бууруулах зарчмаар цахилгаан тамхины төхөөрөмжинд хийж өгсөн юм билээ.

-Никотин яаж бууруулах вэ?

-Тамхинаас гаргаж авсан никотины агууламж бүхий шингэнийг хэмжээг 5, 3, 2, 1, 0 гэсэн хувиар хийдэг. Янжуур тамхи хэрэглэгдэг иргэн никотины 5 хувьтайгаас 7-14 хоног хэрэглэж дасаад дараа нь 3. 2,1, 0 гэсэн хувиар буулгаад тамхинаас бүрмөсөн гарах бололцоотой юм билээ. Нийт хэрэглэгчдийн дуршил буурч 14 хоногийн дотор тамхинаас гарсан үзүүлэлт 30 хувь байдаг юм байна.

-Цахилгаан тамхи уушиг цоолдог, хорт хавдар үүсгэдэг гэх мэдээлэл яваад байна шүү дээ.

-Зах зээлээ хамгаалах гэсэн тамхины компаниудын суртал ухуулга шүү дээ. 2022 оны байдлаар уушигны цоорол, хорт хавдар үүсгэсэн гэх тохиодол бүртгэгдээгүй байна. Аливаа шинэ зүйл, ололтууд үргэлж эсэргүүцэлтэй тулгардаг шүү дээ. Хорт хавдар үүсгэдэг бодис цахилгаан тамхинд маш бага буюу дагалдагч хэлбэрээр байдаг.

-Монгол Улсад цахилгаан тамхи оруулж ирэх бололцоотой юу?

-2022 онд “Бусад төрлийн тамхины бүтээгдэхүүни” нэртэйгээр Гаальд бүртгэгдсэн юм билээ.

-Цахилгаан тамхи ямар зарчмаар ажилладаг юм бэ?

-Технологийн эрин үед Цахилгаан тамхийг “Орлуулагч бүтээгдэхүүн” гэж нэрлэж болдог. Цахилгаан тамхинд глицерин (уур үүсэхэд шаардлагатай) протилен гликол (уусгагч) нэрмэл ус, никотин, будагч бодис, амт, үнэр оруулагч шингэнийг халаах зарчмаар ажилладаг.

-Эдийн засгийн хувьд үнэтэй тусах уу үгүй юу. Бас хулхи, оригналь гэж байдаг юм билээ?

-Өдөрт 5000 төгрөгийн үнэтэй нэг хайрцаг янжуур тамхи татдаг гэж үзвэл жилдээ 1,5 сая төгрөгөөр химийн 70 бодисоор биеэ хордуулдаг. Шинжлэх ухаанд итгэдэг, судалгаанд суурилсан бүтээгдэхүүн хэрэглээд үзэх хэрэгтэй. Хамгийн сонирхолтой нь янжуур тамхинаас 95 хувиар хор хөнөөл багатайгаас гадна никотиноо өөрөө ихсгэж бууруулдаг ололт байгаа юм. Манай улсад Хятад улсаас хулхи төхөөрөмжийг тамхины компаниуд нэлээдгүй оруулж ирсэн сураг байсан.

-Хүүхэд залуус саваагүйтэн татаад байна гэх гомдол гарах болжээ?

-Олон улс оронд 18 нас хүрээгүй хүүхдэд Цахилгаан тамхи зарахгүй байгаа юм билээ. Тийм хуулиуд гаргаснаас гадна Цахилгаан тамхины хэрэглээ өндөр болсон АНУ, БНХАУ-д янжуур тамхины борлуулалт, тамхи татдаг иргэдийн тоо буурсан үзүүлэлт гаргсан юм билээ.

-Монгол Улсад зөвшөөрөхгүй байгаа юм биш үү?

-Хамгийн инээдтэй нь Тамхины лоббид автсан Гаалийн газар дээр Цахилгаан тамхийг оруулахыг түр зогсоосон тохиолдол гарсан. Тамхины компаниуд хэрэглэгчээ цөөрөхөөс айгаад байгаа байхгүй юу. Монгол Улсын улс төрд тамхи импортоор оруулж ирдэг компаниуд хүчтэй байна л даа. Хуулийг нь хэлэлцэхээр нь харж дээ.

Б.Жаргалсайхан

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()