1
Киану Ривз "Point Break"-д тоглохын тулд серфинг сурсан
Киану Ривз өмнө нь огт серфинг хийж үзээгүй учраас Point Break кинонд тоглохын тулд эхнээс заалгах хэрэгтэй болжээ. Зураг авалтын төгсгөлд тэрээр тун муугүй серфинг хийж сурсан бөгөөд одоо ч гэсэн чөлөөт цагаараа далайн гарах дуртай байдаг гэнэ.
2
Жесси Эйзенберг "Now You See Me"-д тоглохын тулд илбэчин болсон
Жесси Эйзенберг дүрдээ бэлдэхийн тулд жинхэнэ илбэчний хэмжээнд хүртлээ сургуулилсан байна. Сонирхолтой нь тэрээр хожим нь илбийн аргыг ганцхан үзүүлбэр үзүүлэхэд бус өдөр тутмын амьдралд хэрэг болдог гэдгийг олж мэдсэн гэжээ.
3
Жозеф Гордон-Левитт "The Walk" кинонд зориулж олсон дээр хэрхэн алхаж сурсан.
Нью-Йоркын ихэр цамхаг анх байгуулагдаад байх үед Филипп Пети хэмээх франц эр тэдгээрийн хооронд татсан олсон дээр явж нэрд гарч байсан юм. Жозеф Гордон-Левитт түүний дүрийг бүтээхийн тулд жинхэнэ Филиппэд шавь орж олсон дээр явж сурсан байна.
4
Натали Портман "Black Swan" кинонд зориулж өдөрт 5 цаг балетын бэлтгэлээ хийжээ
Хүүхэд байх даа балетаар хичээллэж байсан Натали Портман мэргэжлийн балетчин болж жүжиглэхэд асуудалгүй хэмээн бодож байжээ. Харамсалтай нь тэрээр энэхүү салбараас хэт төсөөрсөн болохоо мэдсэн учраас хэдэн сарын турш өдөр бүр 5 цагийн бэлтгэл хийсэн гэнэ. Энэ нь үр дүнгээ өгч Натали их зүтгэлийнхээ шанд Оскарын шагнал хүртсэн юм.
5
Махершала Али "Green Book"-д зориулж төгөлдөр хуур тоглож сурсан.
Мэргэжлийн төгөлдөр хуурчийн дүрийг бүтээхийн тулд Махершала Али дор хаяж 5 ая тоглож сурах хэрэгтэй болсон байна. Тэрээр өдөрт 1 цагийг бэлтгэлдээ зарцуулах ёстой байсан ч өөрийн хүсэлтээр өдөрт 3 цагийг төгөлдөр хуурын ард өнгөрөөсөн аж.
6
Том Круз "Mission Impossible: Fallout" кинонд зориулж нисгэгч болсон
Ердөө ганцхан үзэгдэл дээр Том Круз нисдэг тэрэг жолоодох байсан ч аюултай үзэгдлүүдийг өөрийн биеэр хийж сурсан тэрээр шантарсангүй. Нийтдээ 2000 цагийн хичээлд суусан тэрээр туршлагатай нисгэгчдээс дутахааргүй чадвартай болсон байна.
7
Рэйчел Вайз ердөө 1 дүрд зориулж 4 зэмсэг тоглож сурсан
Рэйчел Вайз "The Brothers Bloom" киноны гол дүрд тоглохын тулд баян хуур, банжо, хийл, гитар тоглох шаардлагатай болсон байна. Мөн киноны зураг авалтыг Серб улсад хийсэн тул Вайс англи хэл мэдэхгүй нутгийн багштай хамтран ажиллажээ.
8
Жон Фаврау "Chef" кинонд зориулж мэргэжлийн тогооч болсон
Жон Фаврау "Chef" киноны зохиолыг бичиж, найруулж, гол дүрийг нь бүтээсэн юм. Тэрээр бүх зүйлийг жинхэнэ байлгахыг хүссэн учраас өөрөө мэргэжлийн тогоочийн хэмжээнд хоол хийж сурахаар шийдсэн байна.
9
Риз Ахмед "Sound of Metal" кинонд тоглохын тулд Америкийн дохионы хэлийг сурсан
Риз Ахмед дээрх кинон дээр аажимдаа сонсголгүй болдог залуугийн дүрийг бүтээсэн юм. Тиймээс дүрдээ бэлтгэхийн тулд Америк дохионы хэлийг сурсан бөгөөд үүндээ 7 сарыг зарцуулжээ. Тэрээр энэ төрлийн эмгэгтэй хүмүүст хүндэтгэлтэй хандах үүднээс дохионы хэлийг төгс эзэмшихийг хичээсэн аж.
10
Маргот Робби "I, Tonya"-д тоглохын тулд уран гулгагч болсон
Бараг тэшүүрээр гулгаж байгаагүй Маргот Робби олимпийн хэмжээний уран гулгагчийн дүрийг бүтээх болсон юм. Азаар тэрээр тун шаргуу нэгэн учраас 3-хан сарын дотор шаардлагатай бүгдийг сурж чаджээ.