Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Урин цагт хуурайшилт нэмэгдэж, гал түймрийн эрсдэл үүсдэг. Үүнтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Нийслэлийн Онцгой байдлын газар, Байгаль орчны газар, Цагдаагийн удирдах газар, Мэргэжлийн хяналтын газар, Экологийн цагдаагийн алба, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагын төлөөлөл оролцсон юм.
Нийслэлийн хэмжээнд он гарсаар дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн байдлаар өнжмөл шар өвсний гал түймрийн дуудлага нийт 70 удаа гарч, 112 га талбай шатжээ. Түүнчлэн өнгөрсөн 14 хоногт өнжмөл шар өвсний 15 удаагийн түймрийн улмаас 26.3 га талбай шатаж байсныг Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах анги, хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн унтраасан гэв.
Иймд иргэд та бүхэн хээр гадаа асаасан гал, чүдэнз, тамхины цогийг бүрэн унтрааж халуун үнс нурмаа тусгайлан бэлдсэн таглаатай сав, нүхэнд хийж гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлээрэй.