ТЕГ: Улсын чухал обьектуудыг эзэлж, улс төрчдийг алахаар төлөвлөж байсан иргэдийг баривчилжээ

Тагнуулын ерөнхий газраас төв байрандаа цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр ТЕГ-ын олон нийттэй харилцах албаны ажилтан П.Өгөөмөр: "Иргэдийн зохион байгуулж буй жагсаал, цуглааны үеэр хүний эрүүл мэнд, амь насанд халдаж, үймээн самуун өдөөн хатгах, турхирах зорилготой, зохион байгуулалтад орсон этгээдүүдийг Тагнуулын байгууллагаас шалгаж байна.

ТЕГ: Улсын чухал обьектуудыг эзэлж, улс төрчдийг алахаар төлөвлөж байсан иргэдийг баривчилжээ

Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19-ийн 8-д заасан экстримист үйл ажиллагаа явуулах гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан Монгол улсын нэр бүхий 5 иргэнийг саатуулан шалгаж байна. Дээрх этгээдүүд нь экстримист үйл ажиллагаа явуулахаар багагүй хугацаанд төлөвлөн бэлтгэж байсан ба тухайн этгээдүүдийн орон гэр, машин, ажлын байранд хийсэн үзлэгээр улсын онц чухал обьектуудыг эзлэн авахаар төлөвлөсөн гар бичмэл, хууль бусаар олж авсан галт зэвсэг илэрсэн.

Нийт 12 ширхэг галт зэвсэг илэрснээс "АКА-47" маркийн сери, дугаарыг зориудаар арилгасан автомат буу нэг ширхэг, вольтер маркийн гар буу нэг ширхэг, ТТ-50 маркийн гар буу нэг ширхэг, бүртгэлгүй галт зэвсэг таван ширхэг тус тус байсан. Үүнээс гадна байлдааны сум 861 ширхэг сум, тэсэрч дэлбэрэх хэрэгсэл илэрсэн.

Мөн тэд зарим нэр бүхий улс төрч, төрийн албан хаагчдын амь насанд халдахаар төлөвлөж байсныг мөрдөн шалгах ажиллагааны явцад илрүүлсэн. Мөн хэргийн нэг холбогдогч нэгнийгээ санаатайгаар буудан, шархдуулсан байна." гэв.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()