Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Украин улсад 200 гаруй Монголчууд байдаг гэх албан бус тоо бий. Украинаас дүрвэсэн монгол иргэдэд туслахын тулд Польш дахь Монголчуудын холбоо хандивын данс нээсэн. Энэхүү хандивын үйл ажиллагаанд гадаадад байгаа Монголчууд ч багагүй хамрагдсан юм. Үүний үр дүнд монгол оюутнууд маань ахуйн хэрэглээний зүйлс, хоол ундаар тасраагүй нь зэрэгцээ Варшав хоттой танилцах өдрийн аялалд хамрагдан 3 сард эх орондоо ирцгээсэн билээ. Тэгвэл "Монгол дахь Украинчууд" ТББ мөргөлдөөний улмаас бэртэж гэмтсэн хүүхдүүдэд хандив цуглуулж эхэлсэн байна. Хэрэв та хандивт оролцохыг хүсвэл "Монгол дахь Украинчууд" группт нэгдээрэй.