Африк нөхөртэй болсон Латви бүсгүйн тэмдэглэл

Өөр үндэстэнтэй гэрлэсэн хүмүүс багагүй саад бэрхшээлийг туулах ёстой болдог. Тэдний нэг болох Юлиана бүсгүй Латви улсад төрж өссөн бол түүний нөхөр Саймон нь Нигер гаралтай аж. Хосууд интернетээр танилцаж, бие биенээ бодитоор хараагүй хэдий ч гэр бүл зохиохоор шийдсэн байна. Үүний дагуу Африк руу нүүж ирсэн Юлиана ямар бэрхшээлтэй тулгарахаа төсөөлөөгүй байсан гэнэ. 

Африк нөхөртэй болсон Латви бүсгүйн тэмдэглэл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Юлиана Латви улсад амьдардаг байх даа хүүхдийн боловсролын чиглэлд мэргэшсэн байна. Үүний дагуу тэрээр дэлхийн өнцөг булан бүр дэх мэргэжил нэг хүмүүстэй туршлага солилцож иржээ. Саймонтой Юлиана чухам энэ шугамаар танилцсан аж. Латви бүсгүй маань Африкийн нэгэн оронд сайн дурын ажилтан болж, хүүхдүүдэд туслахыг мөрөөддөг байжээ. Саймон энэ зуур Танзани руу явах хүсэлтэй байгаагаа дурдсанаар тэд илүү ойр дотно болов. 

Хэдэн жилийн дотор Юлиана ийнхүү заяаны ханиа олсон гэдгээ ойлгон Саймонтой мэргэжил төдийгүй амьдралаа нийлүүлэх хүсэлтэй байгаагаа ойлгожээ. 

Биеэр уулзсанаас ердөө сарын дараа хосууд гэрлэлтээ батлуулсан аж. Эхэндээ тэдэнд бичиг баримтын тал дээр асуудал гарсан бөгөөд бүсгийн хамаатан садан нь түүнийг Африк хүнтэй сууж огт таньж мэдэхгүй газар руу нүүхгүй байхыг хүссэн байна. Эцэг эх нь ч буулт хийн охиноо хүний газар руу үдэхдээ түүнийг сүүлийн удаа үдэж буй мэт царай гаргасан гэдэг. Азаар тэд хүргэнтэйгээ танилцсаны дараа гэр бүлийн нэг хэсэг хэмээн хүлээн авч чаджээ. 

Мэдээж таньж мэдэхгүй газар амьдрал зохион тийм ч амар биш. Нигерийн Лагос хотод нүүж ирээд Юлиана түрээсийн байранд хэдэн сарыг өнгөрөөх хэрэгтэй болов. Үүний зэрэгцээ хүргэний талын хамаатнууд нь баян Европ эмэгтэй хүлээж байсан ч Юлианаг энгийн амьдралтай гэдгийг мэдээж урам хугарчээ. 

Гэсэн хэдий ч нэгэндээ үнэхээр хайртай хосууд замд таарсан бүх саад бэрхшээлээ даван туулж чадсан байна. 

Юлиана энэ зуур Африкт амьдарна гэдэг ямар хэцүү болохыг мэдэж авчээ. Жишээлбэл ус ховор байдаг газарт дусал бүрийг нь өөрөөсөө хүртэл харамлах ёстой гэдгийг тэрээр яс махандаа ойлгосон аж. 

Мөн хуурай цаг агаартай газарт түүний арьс үс хуурайшиж эхэлсэн бөгөөд шороон шуургатай нүүр тулж сурахаас өөр аргагүй болов. 

Үүний дээр нутгийн хоол Европ бүсгүйд эхэндээ огт таалагдсангүй. Эхэндээ тэрээр хүчилж байж хоол иддэг байсан гэнэ. Гэхдээ Юлиана бууж өгөлгүй хоолыг нь идэж сурсны дээр өөрөө ч муугүй хийдэг болжээ. 

Мөн Лагос хотод баримтлах ёстой ёсгүй бичигдээгүй дүрэм олон байдгийг тэрээр мэдэж авав. Жишээлбэл, шөнө гадуур явах аюултай, олон нийтийн газар ухаалаг гар утас ашиглахгүй байх, үнэт эдлэлээ хамаагүй хүнд харуулах шаардлагагүй, сайн танихгүй хүнд хувийн мэдээллээ хэлж болохгүй гэх мэт. 

Мэдээж дан Африкчууд амьдардаг хотод цагаан арьстай бүсгүй шууд олны анхааралд өртөж эхлэв. Танихгүй хүмүүс Юлианаг хармагцаа дор нь бүсэлж аваад гар хөлийг нь татаж үзэхийн зэрэгцээ зургийг нь хамаа намаагүй дардаг байв. 

Үүний дээр Европын өндөр хэмнэлтэй амьдралд дассан бүсгүй Африкийн удаан хэмнэлд дасах гэж уджээ. Тэнд хүмүүс цаг барьдаггүйн дээр яарах шаардлага хэзээ ч гардаггүй аж. Үүний дээр тэдний амьдарч байсан оронд хүүхдүүд харьцангүй аюулгүй орчинд амьдардаг байв. 

Хосууд эцэст нь орон байрын асуудлаа шийдэж чадаагүй учраас Герман улсыг зорьсон байна. Мэдээж хэн хэн нь шинэ орчинд дасах гэж удсан боловч ёстой нь хайрын хүчээр тэр бүгдийг даван туулж чаджээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()