1
Кира Найтли ((Keira Knightley))
Жүжигчин бүсгүйн хэт туранхай байдал нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн бай болсон гэхэд болно. Бүсгүйг нарийдах өвчтэй хэмээн мэдээлж байсан ч тэрээр энэ мэдээллийг үгүйсгэж, төрөлхийн туранхай болохоо зарлажээ. Кира нөхөрт гарсан ч, ээж болсон ч туранхай байдлаа хадгалж үлдсэн юм. Хэдийгээр Кирагийн бие галбир эмэгтэйлэг болж өөрчлөгдсөн ч хөхгүй хэвээр. Тэрээр 0 размерын хөхтэй бүсгүйчүүдийн жагсаалтыг тэргүүлдэг гэхэд болно.
Харин жүжигчин бүсгүй энэ тал дээрээ огт санаа зовдоггүй бөгөөд хөх томруулах хагалгаа хийх бодолгүй байгаа гэдгээ ч мэдэгдсэн. Нэгэн киноны сурталчилгааны самбарын зурган дээр бүсгүйн хөхийг 3 дахин томруулж тавьсан нь түүнд таалагдаагүй бөгөөд тэр шүүхэд хандаж, ялалт байгуулснаар нөхөн төлбөр болох 3 сая долларыг авсан байна. Кира өөрийн хөхөнд сэтгэл хангалуун байдаг учир цамцгүй зураг авалтандаа оролцоход ч бэлэн байдаг аж.
2
Кейт Хадсон (Kate Hudson)
Холливудын жүжигчин бүсгүй энгэр нь том ухлаадастай даашинз өмсдөг бүсгүйчүүдэд атаархдаг хэмээн хэд хэдэн удаа хэлж байсан ч мөн л өөрийн жижиг хөхнөөс ичдэггүй учир хөхнийхөө талаар наргих ихээхэн дуртай гэнэ.
Гэхдээ хэдэн жилийн өмнө Кейт хөх томруулах хагалгаа хийсэн байна. Хэдийгээр энэ талаар тэр албан ёсоор мэдэгдэл хийгээгүй ч үр дүн нь нүдэн дээр харагдаж байгаа биз.
3
Мила Йовович (Milla Jovovich)
Мила Йовович ч гэсэн жижигхэн хөхтэй бүсгүйчүүдийн жагсаалтанд багтдаг ч хөхөндөө төдийлөн санаа зовдоггүй байна. Тэрээр 2022 оны 2-р сарын 2-нд 3 дахь хүүхдээ төрүүлсний дараа бага зэрэг жин нэмсэн боловч хөх нь жижиг хэвээр үлджээ.
Гэхдээ тэр халуухан зураг авалтуудад оролцохоос ичдэггүй бөгөөд дэлхийн хамгийн секси бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор багтдаг.
4
Кейт Мосс (Kate Moss)
Алдарт фотомодель бүсгүй залуухан байхдаа хөхөндөө сэтгэл хангалуун бус байсан бөгөөд нүцгэн зураг авалтанд оролцохдоо хямарч уйлдаг байсан гэнэ.
Гэвч өсвөр насны хүүхэд мэт жижиг бие галбир нь түүнийг дэлхийд танигдсан загвар өмсөгч, залуучуудын төдийгүй бүсгүйчүүдийн шүтээн болоход хүргэсэн юм.
5
Кристен Стюарт (Kristen Stewart)
“Twilight” киноны од бүсгүйг хэт туранхай гэж хэлэхгүй ч жижиг хөхтэй бүсгүйчүүдийн тоонд багтдаг. Бүсгүйг өөрийн хөхөнд сэтгэл хангалуун бус байдаг учир хөхөө нэг размераар томруулах хагалгаа хийсэн гэх яриа гарсан ч албан ёсоор баталгаажаагүй. Өмнө болон одоогийн зургийг харахад ч төдийлөн ялгаа харагдахгүй.
6
Кирстен Данст (Kirsten Dunst)
Кирстены өөртөө итгэлтэй байдлаас суралцахад гэмгүй. Хэдийгээр түүний хөх тийм том биш ч тэр хөхөө том гэж үздэг бөгөөд зориулалтын эсгүүр бүхий хувцасны дор нуудаг гэжээ. Үүнээс үзэхэд бүсгүй хөхнийхөө хэмжээнд хэт их санаа зовдог эсвэл тэр үнэхээр хувцсаараа том хөхөө далдлаж чаддаг юм болов уу гэж бодоход хүргэнэ.
7
Оливия Уайлд (Olivia Wilde)
Жүжигчин Оливия гоо сайхны мэс заслын эсрэг байдаг бөгөөд уруул, хөхөндөө силикон шахуулсан бүсгүйчүүдийг манекен шиг харагддаг хэмээн үздэг байна. Хэдийгээр тэр жижиг хөхтэй ч секси, тачаангуй харагдаж байгаа учир түүнд том хөх төдийлөн хэрэггүй бололтой. Тэр хамгийн жижиг хөхтэй одуудын тоонд багтдаг ч энэ байдлаасаа огт ичдэггүй.
8
Пэрис Хилтон (Paris Hilton)
Алдарт дуучин, жүжигчин Пэрис Хилтоны бие галбир үргэлж туранхай, өсвөр насны хүүхэд мэт байсан. Гэсэн ч тэр задгай хувцаслахаас огт татгалздаггүй. Саяхан бүсгүйг хөх томруулах хагалгаанд орсон гэж ярьж байгаа ч мөн л батлагдаагүй. Магадгүй тэр хувцсаа зөв сонгож, жижиг хөхөө тодотгож чадсан юм болов уу.
9
Ванесса Паради (Vanessa Paradis)
Францын жүжигчин бүсгүй залуудаа өөрийн туранхай галбир, жижиг хөхнөөсөө ичдэг байсан учир тогтмол сул хувцас өмсдөг байсан гэнэ. Гэхдээ хэсэг хугацааны дараа тэр энэхүү галбир нь түүнийг эрчүүдийн өмнө секси харагдуулдаг болохыг ойлгосон байна. Харин одоо тэрээр өөрийн галбиртаа сэтгэл хангалуун байж, цээжний гүн ухлаадастай даашинзыг санаа зовох зүйлгүй өмсдөг болжээ.
10
Эмма Уотсон (Emma Watson)
“Harry Potter” киноны Гермионигийн дүрд тоглож алдарт хүрсэн жүжигчин бүсгүйн удаан хугацааны турш өөрийн бие галбирт сэтгэл хангалуун бус байсан гэдгээ хэлжээ. Хэсэг хугацааны дараа тэр өөрийгөө байгаа чигээр нь хүлээж авч сурсан бөгөөд гоо сайхны хагалгааны тусламжтайгаар өөрчлөгдөх хүсэлгүй байгаагаа ойлгосон байна. Биеийн галбираас үл хамаарч бүсгүйн нэр алдар өдөр ирэх тусам л нэмэгдэж байгаа.
Жишээлбэл: Талийгаач Карл Лагерфельдын хувьд тэр шүтээн нь байсан бол, гоо сайхны брэндүүд бүсгүйг өөрийн элчээ болгохын төлөө тэмцэж байсан гэнэ.