Хүйтний улирал дуусч дулааны улирал эхэлж буй энэ цагт машиндаа ямар үйлчилгээ хийлгэх хэрэгтэй вэ?

2022-04-24, 12:19
1,531

Улирал солигдох үед зөвхөн дугуй солих бус автомашины бусад эд ангиудад ч тодорхой үйлчилгээ хийлгэж, аюулгүй байдлаа хамгаалж байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг.

Хүйтний улирал дуусч дулааны улирал эхэлж буй энэ цагт машиндаа ямар үйлчилгээ хийлгэх хэрэгтэй вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Зуны улиралд машинаа бэлтгэх нь

Хахир хүйтэн өвлийн улирал бол машины тэсвэр, эдэлгээг шалгах хүнд улирал байдаг билээ. Харин урин дулаан цаг ирж буй энэ цаг үед олон жолооч нар машинаа нэг биш олон давтан угааж машинаа зурж, өнгөлөг байдлыг нь үгүй хийх, машины мотороо цэвэрлэхгүй орхигдуулах, шил арчигчаа солихгүй байх гэх мэт олон буруу үйлчилгээ, арчилгааг өөрсдөө ч мэдэлгүй хийж байдаг ажээ. Үнэхээр ч шороон шуурга, аадар бороогоор дүүрэн дулааны улиралд шилээ цэвэр байлгах нь жолоочийн аюулгүй байдалд шууд нөлөөтэй гэдгийг уншигч та мэдэх биз ээ.

Зуны улиралд машинаа бэлтгэх нь

Түүнчлэн хүйтэн өвлийн дараа машины аккумуляторын шингэн заасан түвшинд байгаа эсэхийг нягталж, дундарсан бол нэрмэл ус нэмүүлэх шаардлагатай байдаг. Мөн өвлийн турш ашигласан тосолын түвшинг хэмжиж хэвийн хэмжээнээс доош орсон бол нэмэх шаардлага бий. Гэхдээ жолооч та 4-5 жилийн турш нэг тосолоо нэмж хэрэглэж байгаа бол шингэнийг бүрэн асгаж, шинэчлэн хийхийг зөвлөж байна. Цаг хугацаа өнгөрөх тусам тосолын үйлчлэх чанар муудаж байдаг билээ.

2 Өвлийн дараа анхаарах шаардлагатай автомашины 5 эд анги

Ball joints буюу өндгөн тулгуур нь машины тэнцвэрийг хангаж, дээш чиглэлтэй доргилтыг өөртөө авч бууруулах үүрэг гүйцэтгэдэг. Хүйтэн өвлийн дараа энэ тулгуур тос алдсан харагдаж байвал аюулгүй байдлынхаа үүднээс үйлчилгээ хийлгэх шаардлагатай.

Өвлийн дугуйгаа зуны дугуйгаар солих үед диск бүрт ирэх тэнцвэр алдагдах магадлал байдаг тул урд дугуй тэнцвэржүүлэх үйлчилгээ заавал хийлгэж байх хэрэгтэй ажээ. Дискний тэнцвэр алдагдсан тохиолдолд донсолгоотой замд хугарах эрсдэлтэй байдаг байна.

Өвлийн дараа анхаарах шаардлагатай автомашины 5 эд анги

Өвлийн хүйтэн замд хамгийн их гэмтэл авдаг автомашины хэсэг бол амортизатор билээ. Дийлэнх жолоочдын хувьд амортизатор солихыг хойш тавих нь элбэг байдаг нь гэмтэл томрох тусам машины явах эд ангиудад доголдол үүсч илүү их зардал гарах эрсдэл болдог ажээ.

Хүйтний улирлын дараа хамгаалалтын резинэн жийргэвч суларч, муудах зэрэг жижиг гэмтлүүд ихээр гардаг. Эдгээр жийргэвчүүдийг машинаа угааж цэвэрлэсэн үед энгийн нүдээр шалгах боломжтой ч гар хүрэх боломжгүй газар байгаа жийргэвчийг мэргэжлийн засварын газарт шалгуулж, солиулах шаардлагатай.

Эцэст нь холбогч хоолойнууд өвлийн улиралд бохирдож, машин хүч алдах, доголдох, резинэн хоолой цуурч хагарах гэх мэт гэмтлүүд гарах эрсдэлтэй байдаг тул үзлэг хийлгүүлж хэвшээрэй.

Урин дулаан цагт жолооч нар хөдөлгүүрийн тосны хэмжээг тогтмол шалгаж байх шаардлагатай. Зуны улиралд автомашины агааржуулагч ид ажиллах үед тосны хэмжээнд өөрчлөлт орох, ширгэх үзэгдэл их явагддаг тул тосоо хэвийн хэмжээнд байлгахаас гадна, машинаа 10-15 минут асаасны дараа агааржуулагчаа ажиллуулж хэвшихийг зөвлөж байна. Түүнчлэн өвлийн улиралд агаар шүүгчид хуримтлагдсан бохирыг цэвэрлэх эсвэл солих арга хэмжээ авах хэрэгтэй.

Харин дизель түлш хэрэглэдэг машинуудын хувьд өвөл форсунк бөглөрөх явдал их гардаг тул хөдөлгүүрт өөрчлөлт орохоос өмнө зайлшгүй цэвэрлэх шаардлага бий.

Мөн хүйтний улиралд машинуудын цахилгаан холболтууд ислийн нөлөөгөөр бохирдож доголдох хандлагатай байдаг тул аккумуляторын толгойг зүлгүүрээр зөөлөн зүлгэж цэвэрлэхийг зөвлөж байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()